Showing posts with label Их спорт-Их амжилт. Show all posts
Showing posts with label Их спорт-Их амжилт. Show all posts

Monday, August 13, 2012

"Лондон-2012" наадмын медальт улс орнууд

“Лондон-2012” зуны Олимпийн ХХХ наадамд оролцсон 205 орны 10 мянга гаруй тамирчдаас 85 улс орны баг, тамирчид Олимпийн наадмын медалийн тавцанд зогсож, Улсынхаа төрийн далбааг мандуулсан...

Манай улсын тухайд 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн амжилтаараа Медаль хүртсэн 85 орны 56-рт эрэмбэлэгдэж байна.

Sunday, August 12, 2012

“Лондон-2012” Чөлөөт барилдааны медальтнууд /эр/

Men's 55kg
1. Dzhamal Otarsultanov /14/04/1987 – DAGESTAN/ (RUS)
2. Vladimer Khinchegashvili /18/04/1991 – GORI/ (GEO)
3. Kyong Il Yang /07/08/1989 – Pyongyang/ (PRK) 
3. Shinichi Yumoto /04/12/1984 – Wakayama/ (JPN)
 Men's 60kg
1. Toghrul Asgarov /17/09/1992 – GANJA/ (AZE)
2. Besik Kudukhov /15/08/1986 - YUZHNAYA OSETIA/ (RUS)
3. Coleman Scott /19/04/1986 – WAYNESBURG/ (USA)
3. Yogeshwar Dutt /02/11/1982 – DELHI/ (IND) 
Men's 66kg
1. Tatsuhiro Yonemitsu /05/08/1986 – FUJIYOSHIDA/ (JPN)
2. Sushil Kumar /26/05/1983 – DELHI/ (IND) 
3. Akzhurek Tanatarov /03/09/1986 – Almaty/ (KAZ)
3. Livan Lopez Azcuy /24/01/1982 - Pinar del Rio/ (CUB)
 Men's 74kg
1. Jordan Ernest Burroughs /08/07/1988 – Camden/ (USA) 
2. Sadegh Saeed Goudarzi /22/09/1987 – MALAYER/ (IRI) 
3. Soslan Tigiev /12/10/1983 – RUSSIA/ (UZB) 
3. Denis Tsargush /01/09/1987 – GUDAUTA/ (RUS) 
 Men's 84kg
1. Sharif Sharifov /11/11/1988 – DAGESTAN/ (AZE)
2. Jaime Yusept Espinal /14/10/1984 - Santo Domingo/ (PUR) 
3. Dato Marsagishvili /30/03/1991 – KAZBEGI/ (GEO) 
3. Ehsan Naser Lashgari /30/08/1985 – GHAZVIN/ (IRI) 
 Men's 96kg
1. Jacob Stephen Varner 24/03/1986 - Bakersfield (USA) 
2. Valerii Andriitsev 27/02/1987 - Kyiv (UKR) 
3. George Gogshelidze 07/11/1979 - GORI (GEO) 
3. Khetag Gazyumov 24/04/1983 - ALANIYA (AZE) 
Men's 120kg
1. Artur Taymazov /20/07/1979 – RUSSIA/ (UZB)
2. Davit Modzmanashvili /09/11/1986 – Tbilisi/ (GEO) 
3. Komeil Ghasemi /27/02/1988 – SARY/ (IRI) 
3. Bilyal Makhov /20/09/1987 – NALCHIK/ (RUS) 

Төгсцогт Олимпийн наадмын дэд аварга боллоо...

МУГТ Нямбаярын Төгсцогт: Олимпийн наадмын Аваргын төлөөх тоглолтонд Кубын тамирчин, Пан Америкийн аварга Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7)-оор хожигдож, Олимпийн наадмын дэд аварга боллоо.

Ингэснээр манай тамирчин “Лондон-2012” ХХХ наадмын боксын рингнээ 52кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж, ДАШТ-ний мөнгөн медалиа Олимпийн наадмын мөнгөн медалиар ихэрлүүлсэн нэгэн гайхамшигт амжилтыг бүтээж чадлаа...

Нас залуу, Наадам олон байна аа... ИРЭЭДҮЙД ИЛҮҮ ИХ АМЖИЛТ...
1. Robeisy Ramirez Carrazana /20/12/1993 – CIENFUEGOS/ (CUB)
2. Tugstsogt Nyambayar /23/06/1992 – Ulaanbaatar/ (MGL) 
3. Michael Conlan /19/11/1991/ (IRL)                                     
3. Misha Aloian /23/08/1988/ (RUS)

“Лондон-2012” Чөлөөт барилдааны медальтнууд /эм/

Women's 48kg
1. Hitomi Obara /04/01/1981 – HACHINOHE/ (JPN)
2. Mariya Stadnyk /03/06/1988 – LVOV/ (AZE)
3. Carol Huynh /16/11/1980 – HAZELTON/ (CAN) 
3. Clarissa Kyoko Mei Ling Chun /27/08/1981 – Honolulu/ (USA)
Women's 55kg
1. Saori Yoshida /05/10/1982 – TSU/ (JPN) 
2. Tonya Lynn Verbeek /14/08/1977 – GRIMSBY/ (CAN) 
3. Jackeline Renteria Castillo /23/02/1986 – CALI/ (COL) 
3. Yuliya Ratkevich /16/07/1985 – Minsk/ (AZE)
Women's 63kg
1. Kaori Icho 13/06/1984 - HACHINOHE (JPN)
2. Ruixue Jing /04/07/1988 – Shaanxi/ (CHN)
3. Battsetseg Soronzonbold /03/05/1990 - ARKHANGAI PROVINCE/ (MGL)
3. Lubov Volosova /16/08/1982 - Krasnoyarsk Region/ (RUS)
Women's 72kg
1. Natalia Vorobieva /27/05/1991 - Irkutsk Region/ (RUS) 
2. Stanka Zlateva Hristova /01/03/1983 – Sliven/ (BUL) 
3. Guzel Manyurova /24/01/1978 – Moscow/ (KAZ)
3. Maider Unda /02/07/1977 – Vitoria/ (ESP)

Saturday, August 11, 2012

Мөнх-Эрдэнэ хүрэл медаль дээрээ тогтож, Төгсцогт Аваргын төлөө тулалдана...

МУГТ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ: Мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Бакугийн ДАШТ /2011/-ний мөнгөн медальт Украйны тамирчин Денис Беринчик /Denys Berinchyk/-д 21-29 (6-4; 9-8; 6-17)-өөр хожигдож, хүрэл медаль дээрээ тогтов.

Ингэснээр манай тамирчин “Лондон-2012” ХХХ наадмын боксын рингнээ 64кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ний хүрэл медалиа Олимпийн наадмын хүрэл медалиар ихэрлүүлж чадлаа... Сайхан тоглолтыг үзүүлж чадсааан...
1. Roniel Iglesias Sotolongo /14/08/1988 - Pinar del Rio/ (CUB)
2. Denys Berinchyk /05/05/1988/ (UKR)
3. Vincenzo Mangiacapre /17/01/1989/ (ITA)
3. Munkh-Erdene Uranchimeg /22/03/1982 - UVURKHANGAI PROVINCE/ (MGL)
МУГТ Нямбаярын Төгсцогт: Бакугийн ДАШТ /2011/-ний аварга, Миланы ДАШТ /2009/-ний хүрэл, Европын АШТ-ний аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан /Misha Aloian/-ыг 15-11 (6-4, 5-4, 4-3)-ийн илт давуу харьцаагаар буулган авснаар мөнгөн медалийн болзол биелүүлж, Олимпийн наадмын Аваргын Алтан медалийн төлөө хүч үзэн тулалдахаар шалгаран үлдээд байна...
Өрсөлдөгч нь Кубын залуу тамирчин, Пан Америкийн аварга Робейси Рамирез Карразана /Robeisy Ramirez Carrazana/ бөгөөд тоглолт 8-р сарын 12-нд буюу Олимпийн наадмын хаалтын өдөр манай цагаар 20.30-д эхэлнэ...

Wednesday, August 08, 2012

Батцэцэг хүрэл медаль хүртэж, Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо...

“Лондон-2012” зуны Олимпийн ХХХ наадмын Чөлөөт барилдааны Эмэгтэйчүүдийн 63кг-ын жинд зодоглосон Москвагийн ДАШТ /2010/-ний Аварга, МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ Олимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр Монголын Чөлөөт бөхийн түүхнээ анхны Дэлхийн аварга Эмэгтэй болж байсан бол, мөн анхны “Олимп-Дэлхийн хос медальтан” гэсэн бас нэгэн гайхамшигт амжилтын эзэн болов...

Манай тамирчин 1-р тойрогт гоц мөргөж., 2-р тойрогт Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуи /Sylvie Datty-Ngonga Tara-Agoue/-г 4-0; 4-0 харьцаагаар., 3-р тойрогт Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьева /Anastasija Grigorjeva/-г 5-0; 5-4 харьцаагаар тус тус хожиж хагас шигшээд шалгарсан билээ.

Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Олимпийн хошой, Дэлхийн 7 удаагийн аварга Японы домогт бөх Каори Ичо /Kaori Icho/-той барилдаж 0-1; 0-4 харьцаагаар хоёр үед ялагдал хүлээж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд, 67кг-ын жинд Дэлхийн аваргын гурван алт, гурван мөнгөн медальт Канадын тамирчин Мартин Дугренье /Martine Dugrenier/-г 2-0; 1-0 харьцаагаар хоёр үед хожсоноор Олимпийн наадмын медалийн тавцанд хүрсэн билээ.

“Лондон-2012” зуны Олимпийн ХХХ наадмын рингнээ 64кг-ын жинд тулалдаж буй Миланы ДАШТ /2009/-ний хүрэл медальт, МУГТ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ Рингний эзэн орны тамирчин, Бакугийн ДАШТ /2011/-ний хүрэл, Европын АШТ-ний хошой мөнгөн медальт Томас Стокер /Thomas Stalker/-ыг 23:22 (6-6; 8-7; 9-9)-оор хожиж, хүрэл медалийн болзол ханган, улмаар мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ авлаа...

Манай тамирчин 1-р тойрогт Чехийн тамирчин Зденек Хладек /Zdenek Chladek/-ийг 20:12 (6-3, 7-5, 7-4)-оор., 2-р тойрогт Маврикийн боксчин Рикарно Колин /Richarno Colin/-ыг 15-12 (4-3, 6-5, 5-4)-оор тус тус хожиж шигшээд наймд шалгараад байсан билээ...

Түүний дараагийн учраа нь Бакугийн ДАШТ-ний мөнгөн медальт Украйны тамирчин Денис Беринчик /Denys Berinchyk/. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар 8-р сарын 10-ны 14.45 буюу манай цагаар 21.45- болно.