Showing posts with label Барилдаан 2012-2013. Show all posts
Showing posts with label Барилдаан 2012-2013. Show all posts

Monday, March 24, 2014

“Заан цолтны баяр”-т отгон Аварга түрүүлэв

“Монгол даатгал” компанийн 80 жилийн ойд зориулсан Монгол улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2014.03.23/ МБӨ-нд болов.

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарди Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Мондэ” ХХК-ийн бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

Үзүүр: Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд” бөхийн дэвжээ, Аврагч СХ-ны бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ

Их шөвөгт: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Ажнай корпораци”-ийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА., Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Чулуунбаатарын Батчулуун нар шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.х Б.Төмөрбаатар
2. у.г Д.Рагчаа – а.а Н.Эрдэнэчулуун
3. у.з М.Өсөхбаяр – а.а Ж.Алтаншагай
4. у.з Т.Санчир – а.а А.Давааням
5. у.з Ч.Санжаадамба – а.а Ш.Дарханбат
6. у.з Б.Батмөнх – а.а О.Хангай
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а А.Отгонбаатар
8. у.х А.Бямбажав – а.х.а Б.Одгэрэл
9. у.х Г.Алтангэрэл – а.х.а Ч.Батчулуун
10. у.х Н.Батсуурь – у.н Б.Пүрэвсайхан
11. у.н Ш.Уламбаяр – у.н Р.Пүрэвдагва
12. у.н Ж.Отонбаяр – у.н Ч.Цогбаяр
13. у.н Ду.Батбаяр – у.н С.Батсуурь
14. у.н Л.Гантулга – у.н Н.Батзаяа

Тавын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Ж.Отгонбаяр
2. у.г Д.Рагчаа – а.а А.Давааням
3. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Пүрэвсайхан
4. у.з Ч.Санжаадамба – у.н Л.Гантулга
5. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х.а Ч.Батчулуун
6. у.х А.Бямбажав – у.н Ду.Батбаяр
7. у.н Р.Пүрэвдагва – а.а О.Хангай

Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – Гоц мөргөв
2. у.з Ч.Санжаадамба – а.а А.Давааням
3. у.х А.Бямбажав – а.х.а Ч.Батчулуун
4. у.н Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.х.а Ч.Батчулуун
2. у.з Ч.Санжаадамба – а.а О.Хангай

Наймын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр  а.а О.Хангай

Wednesday, July 03, 2013

“Бүх цэргийн наадам”-д Цэрэнтогтох түрүүлж хурц чимэг нэмэв

“Босго өндөр, булган сүүлтэй”  гэгддэг "Бүх цэргийн наадам-2013" Монгол бөхийн өргөө /2013.07.03/-нөө сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн барилдааныг Монгол улсын гавъяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулав.

Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун /а.х.а-7., а.ц.а-79., а.ц.з-27., а.ц.х-24., а.ц.н-58., сумын цолтой 61/ нарын тэргүүтэй 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0119-р анги, “Гео Мандал” ХХК-ийн бөх аймгийн арслан Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ /Хурц арслан чимэг/

Үзүүр: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Нийслэлийн ОБ-ын Аврах, гал унтраах 14-р анги, “Эфис” худалдааны төвийн бөх аймгийн хурц арслан Алтангэрэлийн АЛТАНХУЯГ

Их шөвөгт: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний Барилгын цэргийн 017-р анги, “Сандэй” группийн бөх аймгийн заан Базаргүрийн Бадамсүрэн., Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хичлин СХ-ны бөх аймгийн заан Лутын БАТЗОРИГ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – с.з Б.Бат-Өлзий
2. а.х.а А.Алтанхуяг – а.н Н.Жаргалбаяр
3. а.х.а Б.Одгэрэл – а.х Д.Тогтохжаргал
4. а.х.а О.Гантулга – а.х О.Бундхорол
5. а.х.а Б.Батжаргал – а.х Ц.Бямба-Очир
6. а.а А.Отгонбаатар – а.х Ч.Ганзориг
7. а.а Б.Хашбат – с.з О.Хангай
8. ц.а Б.Ганзориг – а.з Д.Цэвэлсодном
9. а.а Т.Баасанхүү – а.з Л.Батзориг
10. а.а Б.Батжаргал – а.з Б.Бадамсүрэн
11. а.а Л.Лха -Очир – а.а Э.Оюунболд
12. а.а Л.Цэрэнтогтох – а.а П.Батхуяг
13. а.а Л.Шинэбаатар – а.а Д.Амарсайхан
14. а.а П.Мөнхбат – а.а П.Батмөнх
15. а.а Д.Энхбат – а.а Б.Ганхуяг
16. а.а Б.Эрдэнэхүү – а.а Ц.Чимэддорж 

Тавын даваа:
1. а.х.а А.Алтанхуяг – а.х О.Бундхорол
2. а.х.а Б.Одгэрэл – а.з Д.Цэвэлсодном
3. а.а А.Отгонбаатар – а.х Ц.Бямба-Очир
4. а.а Л.Цэрэнтогтох – а.а П.Мөнхбат
5. а.а Л.Шинэбаатар – а.з Б.Бадамсүрэн
6. а.а Д.Энхбат – с.з Б.Бат-Өлзий
7. а.а Б.Эрдэнэхүү – а.з О.Хангай
8. а.а Э.Оюунболд – а.з Л.Батзориг

Зургаагийн даваа:
1. а.х.а А.Алтанхуяг – с.з Б.Бат-Өлзий
2. а.а Л.Цэрэнтогтох – а.з Д.Цэвэлсодном
3. а.з Б.Бадамсүрэн – а.з О.Хангай
4. а.з Л.Батзориг – а.з Ц.Бямба-Очир

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Шонхор” дээд сургуулийн оюутан сумын заан Баярхүүгийн Бат-Өлзий цэргийн начин цол хүртэв.

Долоогийн даваа:
1. а.х.а А.Алтанхуяг – а.з Л.Батзориг
2. а.а Л.Цэрэнтогтох – а.з Б.Бадамсүрэн

Наймын даваа:
1. а.х.а А.Алтанхуяг – а.а Л.Цэрэнтогтох

Sunday, June 30, 2013

“Наадмын сорилго барилдаан-2013”-д у.н Б.Батмөнх түрүүлэв

Улсын наадмын өмнө болдог “Наадмын сорилго барилдаан” /2013-06-30/ болж өнгөрлөө.

Өнөө жилийн барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ИНЕГ-ын бөх улсын начин Батзоригийн БАТМӨНХ 

Үзүүр: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, ЧД-ийн ЦХэлтэс, “Шинэ Азиа майнинг групп” ХХК-ийн улсын начин Лувсанрагчаагийн НЯМСҮРЭН
 
Их шөвөгт: Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Пумагруппын бөх улсын заан Цэдэвийн МЯГМАРСҮРЭН., Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Макс” группын бөх улсын начин Батмөнхийн САНГИСҮРЭН нар шалгаран үлдэв. 

Дөрвийн даваа:
1. у.з Ц.Мягмарсүрэн – с.з Б.Бат-Өлзий
2. у.з Б.Соронзонболд – с.з Б.Баянмөнх
3. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.н Х.Гантулга
4. у.х А.Цацабшир – а.н Я.Алтантулга
5. у.х Ө.Даваабаатар – а.з Д.Цэвэлсодном
6. у.н Д.Лхагвадорж – а.а Ж.Алтаншагай
7. у.н Л.Гантулга – а.а А.Саруулсайхан
8. у.н Л.Нямсүрэн – а.а Б.Ганбаатар
9. у.н Н.Батзаяа – а.а Б.Эрдэнэхүү
10. у.н Б.Батмөнх – а.а Д.Энхбат
11. у.н Б.Сангисүрэн – а.а Ш.Дарханбат
12. у.н Ц.Одбаяр – а.а Л.Лха-Очир
13. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Бо.Батжаргал
14. а.а Б.Батхуяг – а.а Б.Баатарцол

Тавын даваа:
1. у.з Ц.Мягмарсүрэн – а.а Б.Баатарцол
2. у.з Б.Соронзонболд – а.з Д.Цэвэлсодном
3. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Эрдэнэхүү
4. у.х А.Цацабшир – у.н Б.Сангисүрэн
5. у.н Д.Лхагвадорж – у.н Л.Гантулга
6. у.н Л.Нямсүрэн – у.н Ц.Одбаяр
7. у.н Б.Батмөнх – а.а Бо.Батжаргал

Зургаагийн даваа:
1. у.з Ц.Мягмарсүрэн – Гоц мөргөв
2. у.з Б.Соронзонболд – у.н Л.Нямсүрэн
3. у.н Д.Лхагвадорж – у.н Б.Сангисүрэн
4. у.н Б.Батмөнх – а.а Б.Эрдэнэхүү 

Долоогийн даваа:
1. у.з Ц.Мягмарсүрэн – у.н Л.Нямсүрэн
2. у.н Б.Батмөнх – у.н Б.Сангисүрэн

Наймын даваа:
1. у.н Л.Нямсүрэн – у.н Б.Батмөнх