Thursday, September 22, 2011

6016 бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Монгол бөхийг дэлхийн дээд амжилт “Гиннесийн ном”-д бүртгүүлэх 6016 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд 6 өдрийн турш /2011.09.17-22/ үргэлжлээд, гурвын даваа өнөөдөр МБӨ-нд эхэллээ.

Анх энэхүү барилдаанд 4069 бөхийг барилдуулахаар төлөвлөж байсан боловч бөхийн тоо 6 мянга гарсан учир 6002 бөхийг барилдуулахаар болсон хэмээн тодотгож байсан. Гэвч 6002 бөхийн барилдаанд бөх олон удаа сондгойрч, гоц мөргөх учраас бөхийн тоог нэмж 6016 болгосон бололтой юм аа...

Энэхүү барилдаанд олон жил зодоглоогүй ахмад улсын цолтонгууд, хөдөө орон нутагтаа ажиллаж, амьдардаг хүчтэнүүд олноороо зодоглож байгаагаас гадна, олны танил хүмүүс ч барилдаж буй билээ. Тэдний нэг нь Кёкүшюзан Д.Батбаяр. Тэрээр 2 даваад, гурвын даваанд у.н Ц.Цэрэнчимэдийг төвөггүйхэн өвдөглүүлж буй харагдах юм... Эрхэм гишүүн энэ байдлаараа бол нилээн хэд давах болтойдог оо гэж...

6016 бөхийн барилдааны даваа:

Даваа Бөхийн тоо Барилдаан Тайлбар
1 6016 3008 хос
2 3008 1504 хос
3 1504 752 хос
4 752 376 хос
5 376 188 хос
6 188 94 хос
7 94 47 хос
8 47 23 хос 1 гоц мөргөнө
9 24 12 хос
10 12 6 хос
11 6 3 хос
12 3 1 хос 1 гоц мөргөнө
13 2 1 хос
6016 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд АРД ТҮМНИЙ АВАРГА цол олгох нь зөв буй за...

3 comments:

  1. Anonymous9/24/2011

    ard tumenii avarga tsol olgox xergeti

    ReplyDelete
  2. Anonymous9/24/2011

    4-n dawaand Tsend-Ayush zaaniig owdogluulj bui haragdsan.Yash uzwel ene Japan nertei duraw 2 dawahgui sh dee...

    ReplyDelete
  3. 6002 бөхийн барилдаанд, улсын аварга -4, улсын арслан -5, улсын гарьд - 5, улсын заан - 12, улсын харцага - 23, улсын начин - 107, аймаг цэргийн арслан - 218, аймаг цэргийн заан - 171, аймгийн харцага - 34, аймгийн начин - 391, сумын заан - 1461, сумын харцага - 21, сумын начин - 423 /улсын цолтой - 156, аймаг цэргийн цолтой - 814, сумын цолтой - 1905 бөх буюу нийт үндэсний бөхийн цолтой 2875 бөх/, оюутан, сурагч, цэрэг эрс болон залуу бөх 3127 зодоглож байна.

    ReplyDelete