Монгол
түмний төрт ёсны их баяр, Билгийн тооллын XVII жарны “Тийн
унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс,
аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан /2018.02.15/
үзүүштэй, дэлгэр сайхан боллоо.
“Бага
наадам” хэмээн нэрлэгддэг энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Монголын
Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдтэй хамтран зохион байгуулдаг билээ.
Сар шинийн барилдаанд
улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтгөс,
Н.Батсуурь, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд
Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарын
тэргүүтэй хүчтэнүүд ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорив.
“Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн
сар шинийн баярын анхны барилдаан /1963/-д дархан
аварга Ж.Мөнхбат /улсын заан цолтой/ түрүүлж, улсын аварга Ч.Бээжин /улсын
арслан цолтой/ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн
арслан О.Хангай /у.х/ үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:
Түрүү: Ховд аймгийн Зэрэг сумын
харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги,
“Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ
Үзүүр: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал,
Алдар СХ, “ДЦС-IV” ТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн
БҮРЭНТӨГС
Их шөвөгт: Архангай
аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт”
бөхийн дэвжээ, Хангарьд СХ, Алдар СХ, ЗХ-ний
032-р анги, “Ажнай корпораци”-ийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА; Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Монос групп”-ын бөх
улсын арслан Цэдэвийн СОДНОМДОРЖ нар
шалгарав.
Дөрвийн
даваа:
1.
у.ав Г.Эрхэмбаяр – а.з Б.Түмэндэмбэрэл
2.
у.ав Ч.Санжаадамба – а.а Э.Ууганбаяр
3.
у.ав С.Мөнхбат – а.а Г.Ганбаатар
4.
у.ар П.Бүрэнтөгс – а.а Ж.Наранбаатар
5.
у.ар Н.Батсуурь – а.а Б.Даваа-Очир
6.
у.ар Х.Мөнхбаатар – а.а Т.Бэгзсүрэн
7. у.ар Ц.Содномдорж – а.а Б.Хадбаатар
8.
у.ар Р.Пүрэвдагва – у.н Б.Бат-Эрдэнэ
9.
у.г Б.Гончигдамба – у.н Д.Анар
10.
у.г Ж.Бат-Эрдэнэ – у.н Г.Баасандорж
11.
у.з Б.Батмөнх – у.н Ш.Шинэбаяр
12.
у.з Н.Түвшинбаяр – у.н Ж.Чулуунбат
13.
у.з Т.Санчир – у.н Б.Амарзаяа
14.
у.х А.Цацабшир – у.н Б.Сангисүрэн
15.
у.х Т.Баасанхүү – у.н Ч.Баянмөнх
16.
у.х Б.Бат-Өлзий – у.х О.Хангай
Тавын
даваа:
1.
у.ав Ч.Санжаадамба – у.н
Г.Баасандорж
2.
у.ар П.Бүрэнтөгс – а.а Т.Бэгзсүрэн
3. у.ар Ц.Содномдорж – а.а Г.Ганбаатар
4.
у.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацабшир
5.
у.з Б.Батмөнх – а.а Б.Даваа-Очир
6.
у.з Н.Түвшинбаяр – у.н Д.Анар
7.
у.х Т.Баасанхүү – у.н Б.Амарзаяа
8.
у.х Б.Бат-Өлзий – а.з
Б.Түмэндэмбэрэл
Зургаагийн
даваа:
1.
у.ав Ч.Санжаадамба – у.з Б.Батмөнх
2.
у.ар П.Бүрэнтөгс – у.х А.Цацабшир
3. у.ар Ц.Содномдорж – у.з Н.Түвшинбаяр
4.
у.х Т.Баасанхүү – у.х Б.Бат-Өлзий
Долоогийн
даваа:
1.
у.ав Ч.Санжаадамба – у.ар П.Бүрэнтөгс
2. у.ар Ц.Содномдорж – у.х Б.Бат-Өлзий
Наймын
даваа:
1.
у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Бат-Өлзий
https://www.devjee.mn/ts
ReplyDelete