Saturday, December 09, 2017

Улсын харцага Бат-Өлзийгийн ээлжит түрүү

Ардчилсан хувьсгал өрнөж, МоАХ байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан /2017.12.09/ болов.

Өнгөрсөн жилийн барилдаан /2016.12.08/-д улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн, улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Лхаа-Очир нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Тэгвэл өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Блю драгон ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх улсын заан Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР

Их шөвөгт: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р ангийн бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ; Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь нар шалгарав.

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Б.Бат-Орших
2. у.ар Н.Батсуурь – а.а Б.Тайван   
3. у.ар Э.Оюунболд – а.а Т.Бэгзсүрэн
4. у.г Ө.Бат-Орших – у.н Ч.Баянмөнх
5. у.з Б.Пүрэвсайхан – у.х М.Бадарч
6. у.з Н.Жаргалбаяр – у.н Э.Ванданцэрэн
7. у.х Б.Бат-Өлзий – у.н Б.Чимэдвандан
8. у.н Б.Ганхуяг – а.х.а Б.Эрдэнэхүү

Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат а.х.а Б.Эрдэнэхүү
2. у.ар Н.Батсуурь – а.а Т.Бэгзсүрэн
3. у.г Ө.Бат-Орших – у.з Н.Жаргалбаяр
4. у.з Б.Пүрэвсайхан – у.х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.х Б.Бат-Өлзий
2. у.ар Н.Батсуурь – у.з Н.Жаргалбаяр

Наймын даваа:
1. у.з Н.Жаргалбаяр – у.х Б.Бат-Өлзий

No comments:

Post a Comment