Monday, November 20, 2017

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд өндөр Гарьд түрүүлэв

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр” хэмээн эрдэмтэн, судлаачдын судалгааг иш үндсэн болгон тогтоосон болно. Эл өдрийг “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар тогтоод зургаан оныг үзэж байна.

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн зургаа дахь удаагийн барилдаан /2017.11.19/ сайхан болов.

Анхны барилдаан /2012.11.13/-д 256 бөх уран мэхийн уралдуулахад улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж /у.ар/ үзүүрлэн, улсын арслан Г.Эрхэмбаяр /у.ав/, П.Бүрэнтөгс нар их шөвөгт шалгарч байсан бол хоёр дахь удаагийн шилдэг 128 бөхийн барилдаан /2013.11.04/-д улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ хоёр дахь түрүүгээ хүртэж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших /у.г/ нар их шөвөгт; гурав дахь удаагийн барилдаан /2014.11.23/-д улсын харцага Ө.Бат-Орших /у.г/ түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж /у.ар/ нар их шөвөгт; дөрөв дэх удаагийн барилдаан /2015.11.12/-д улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох /өсөх идэр/ үзүүрлэн, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр /у.н/ нар тус тус шөвгөрч байв.

Харин тав дахь удаагийн буюу өнгөрсөн жилийн барилдаан /2016.10.31/-д улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэн, улсын гарьд Б.Гончигдамба, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат нар шөвгөрсөн бол өнөө жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг, чансаа өндөр 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
Дөрвийн даваа:
1. у.ар Э.Оюунболд – а.а Э.Ууганбаяр
2. у.г Н.Ганбаатар – а.а Д.Бадамгарав
3. у.з Б.Батмөнх – а.х.а Б.Номиндалай
4. у.х А.Цацабшир – у.н Д.Амарсайхан
5. у.х Б.Бат-Өлзий – у.н Ч.Хөхчирэнгэр
6. у.н Л.Цэрэнтогтох – у.н Л.Батзориг
7. у.н Ж.Чулуунбат – у.н Б.Ганхуяг
8. у.н Ш.Шинэбаяр – у.н Э.Даш

Тавын даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.н Д.Амарсайхан
2. у.з Б.Батмөнх – у.н Л.Цэрэнтогтох
3. у.х Б.Бат-Өлзий – у.н Ж.Чулуунбат
4. у.н Э.Даш– а.а Э.Ууганбаяр

Зургаагийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.н Л.Цэрэнтогтох
2. у.х Б.Бат-Өлзий – у.н Э.Даш

Долоогийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.н Э.Даш

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Э.Оюунболд у.а П.Мөнхбат а.а
    2. Н.Ганбаатар у.г Х.Оргилболд а.а
    3. Б.Батмөнх у.з А.Отгонбаатар а.а
    4. А.Цацабшир у.х Г. Жамбалдорж а.н
    5. Б.Бат-Өлзий у.х Б.Хашбат а.а
    6. Л.Цэрэнтогтох у.н Л.Шинэбаатар у.н
    7. Ж.Чулуунбат у.н М.Бямбадорж а.з
    8. Б.Сугаржаргал у.н Б.Номиндалай а.а
    9. Л.ЛхаОчир у.н Д.Бадамгарав а.а
    10. Ш.Шинэбаяр у.н Ш.МөнхОд а.а
    11. Э.Даш у.н .НямЭрдэнэ а.з
    12. Б.Ганхуяг у.н Б.ДавааОчир .а
    13. Л.Батзориг у.н Б.БатЭрдэнэ у.н
    14. Ч.Хөхчирэнгэр у.н Т.Пүрэвсүрэн а.а
    15. Д.Амарсайхан у.н Ч.Эрдэнэсайхан а.з
    16. Э.Ууганбаяр а.а Х.Цогтгэрэл а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete