Sunday, November 05, 2017

“Хатан Туулын хишиг” барилдаанд улсын харцага Бат-Өлзий түрүүллээ

“Жанрайсаг бурханы авшиг”, “Хатан Туулын хишиг” барилдаан /2017.11.05/ болов. Уг барилдааныг Нийслэлийн БГД-ийн ИТХ, ЗДТГ-аас МҮБХ-той хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсоноо зарлав.

Хоёр жилийн өмнөх анхны барилдаан /2015.11.29/-д улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших /у.г/ үзүүрлэн, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар их шөвөгт; өнгөрсөн жилийн барилдаан /2016.12.11/-д улсын начин Ч.Ганзориг түрүүлж, улсын начин Л.Лхаа-Очир үзүүрлэн, улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар тус тус их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн гурав дахь удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
Түрүү: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ

Үзүүр: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар СХ, “Мон-Уран” ХХК-ийн бөх, МҮИС-ийн оюутан, улсын начин Эрдэнэбатын ДАШ

Их шөвөгт: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “ДЦС-IV” ТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС; Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Алтай констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – а.н Б.Баатарболд
2. у.ар Э.Оюунболд – а.з Ж.Ням-Эрдэнэ
3. у.г Ө.Бат-Орших – а.з О.Түмэн
4. у.з Б.Батмөнх – а.з Б.Болдбаатар
5. у.з Б.Пүрэвсайхан – а.а Г.Ганбаатар
6. у.з Н.Жаргалбаяр – а.а Б.Бат-Орших
7. у.з Б.Соронзонболд – у.н Б.Серик
8. у.х Т.Баасанхүү – у.н Б.Чимэдвандан
9. у.х Б.Бат-Өлзий – у.н Д.Амарсайхан
10. у.х Х.Гантулга – у.н Ч.Хөхчирэнгэр
11. у.х М.Бадарч – у.н Д.Анар
12. у.х О.Хангай – у.н Л.Батзориг
13. у.н Э.Энхбат – у.н Э.Даш
14. у.н Л.Цэрэнтогтох – у.н Бо.Ботжаргал
15. у.н Ч.Баянмөнх – у.н Ц.Одбаяр
16. у.н Б.Амарзаяа – у.н Ж.Чулуунбат

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Х.Гантулга
2. у.ар Э.Оюунболд – у.н Ц.Одбаяр
3. у.г Ө.Бат-Орших – у.н Б.Серик
4. у.з Б.Батмөнх – у.н Л.Цэрэнтогтох
5. у.з Б.Пүрэвсайхан – у.х Б.Бат-Өлзий
6. у.з Н.Жаргалбаяр – у.н Б.Чимэдвандан
7. у.х М.Бадарч – у.н Э.Даш
8. у.х О.Хангай – у.н Б.Амарзаяа

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.з Б.Батмөнх
2. у.ар Э.Оюунболд – у.х О.Хангай
3. у.г Ө.Бат-Орших – у.н Э.Даш
4. у.з Н.Жаргалбаяр у.х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Бат-Өлзий
2. у.ар Э.Оюунболд – у.н Э.Даш

Наймын даваа:
1. у.х Б.Бат-Өлзий – у.н Э.Даш

1 comment:

  1. Зургийг: МОНГОЛ БӨХИЙН ЕРТӨНЦӨӨР группээс авав...

    ReplyDelete