Monday, September 18, 2017

Шинэ улирлын нээлтийн барилдаанд шинэ харцага Хангай түрүүлэв

Монгол бөхийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлсний 6 жил, МҮБХ-ны түнш байгууллага “Бизкон-Аудит” ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан 2017-2018 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2017.09.17/ болов.

Урд жилүүдийн намрын улирлын нээлтийн барилдааны түүхийг эргэн харвал:

2010-2011 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 84 жил, Барилгачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэн, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нар шөвгөрч байв.

2011-2012 он: Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85, Барилгачдын холбоо байгуулагдсаны 21 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэн, улсын начин Б.Гончигдамба, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва нар шөвгөрчээ /09.02/. Барилдааныг 5 жилийн ойгоо тэмдэглэж асан “Их үйлсийн эрэлд” ХХК ивээн тэтгэж байсан байна.

2012-2013 он: Улс, аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Б.Батмөнх үзүүрлэн, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Одгэрэл нар шөвгөрсөн /09.10/. Харин Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн нээлтийн барилдаанд /09.23/ аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн арслан Л.Лхаа-Очир үзүүрлэн, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан П.Мөнхбат нар шөвгөрчээ.

2013-2014 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулсан барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсан. 208 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Ц.Одбаяр, Т.Баасанхүү нар шөвгөрсөн /09.22/. Харин шинэ улирлын хамгийн анхны барилдаан 09-р сарын 21-нд сумын цолтны барилдаанаар эхэлж Завханы шилдэг сумын заанууд түрүү булаалдан П.Өсөхбаатар түрүүлж, Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж байжээ.

2014-2015: Шинэ улирал АЦЦБЗББ-аар эхэлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 50 жилийн ойд зориулсан тус барилдаанд 208 бөх зодоглоход аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэн, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан С.Ерөөлт нар шөвгөрсөн байна /09.07/.

2015-2016: Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Даш нар тус тус шөвгөрсөн /09.13/.

2016-2017: Монгол улсад барилгын салбар үүссэний 90 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэн, улсын начин Б.Ганхуяг, цэргийн начин Б.Зоригтбаатар нар шөвгөрсөн амжилтыг үзүүлсэн байна. 
(Хувийн архиваас нэгтгэв. Цолыг тухайн үеийнхээр нь бичсэн болно.)
Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 240 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги, “Од групп”, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх улсын харцага Оргихын ХАНГАЙ

Үзүүр: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Дорнод аймгийн ОБГ, “Бүрэн дуулга” ХХК-ийн бөх улсын начин Доржийн АНАР

Их шөвөгт: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх аймгийн заан Эрдэнэбилэгийн ЭНХ-АМГАЛАН; Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, “Бест дриллинг” ХХК-ийн бөх аймгийн харцага Батсүхийн ЗОРИГТБААТАР нар шалгарав.

Тавын даваа:
1. у.ар Р.Пүрэвдагва – Гоц мөргөв
2. у.з Н.Жаргалбаяр – а.а С.Ерөөлт
3. у.х Ш.Уламбаяр – а.з Э.Энх-Амгалан
4. у.х О.Хангай – у.н Ж.Дагва-Очир
5. у.н Ч.Ганзориг – ц.а Д.Цэрэнтогтох
6. у.н Д.Анар – а.х О.Үйтүмэн
7. у.н Д.Амарсайхан – а.а Ц.Цогт-Эрдэнэ
8. а.а Б.Даваа-Очир – а.х Б.Зоригтбаатар

Зургаагийн даваа:
1. у.ар Р.Пүрэвдагва – у.н Д.Анар
2. у.з Н.Жаргалбаяр – а.з Э.Энх-Амгалан
3. у.х О.Хангай – у.н Д.Амарсайхан
4. у.н Ч.Ганзориг – а.х Б.Зоригтбаатар

Долоогийн даваа:
1. у.х О.Хангай – а.з Э.Энх-Амгалан
2. у.н Д.Анар – а.х Б.Зоригтбаатар

Наймын даваа:
1. у.х О.Хангай – у.н Д.Анар

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Р.Пүрэвдагва у.а –Ж.Бадрал а.н
    2. Н.Жаргалбаяр у.з –Ц.Билэгжаргал а.н
    3. Ш.Уламбаяр у.х –Б.Өсөхбаяр а.а
    4. Д.Бат-Эрдэнэ у.х –Х.Тулга а.н
    5. М.Бадарч у.х –Х.Чинбат а.н
    6. О.Хангай у.х –А.Саруулсайхан а.а
    7. Л.Цэрэнтогтох у.ө.и.н –О.Бундхорол а.з
    8. Ц.Одбаяр у.н –О.Эрдэнэбат а.х
    9. Ч.Ганзориг у.н –А.Отгонбаатар а.а
    10. Бо.Батжаргал у.н –Д.Цэрэнтогтох ц.а
    11. Д.Анар у.н – Б.Уугандаваа а.а
    12. Д.Амарсайхан у.н –А.Давааням а.а
    13. Б.Чимэдвандан у.н –Х.Энхчулуун а.х
    14. Б.Хишигбаатар у.н – Э.Энх-Амгалан а.з
    15. Ж.Дагва-Очир у.н –Б.Бат-Орших а.а
    16. Б.Номиндалай а.х.а – Т.Дүгэрдорж а.н
    17. Ш.Дарханбат а.х.а – Э.Сумъяабат а.н
    18. Ш.Мөнгөнбаатар а.х.а – О.Мөнх-Эрдэнэ а.н.н
    19. Д.Тангад а.х.а –Б.Батсайхан а.х
    20. Ө.Сүхбат а.х.а – М.Лхагвагэрэл а.х
    21. Б.Тайван а.а –А.Мягмаржав а.х
    22. Л.Цээсүрэн а.з –О.Үйтүмэн а.х
    23. С.Ерөөлт а.а – Н.Энхжаргал а.х
    24. П.Мөнхбат а.а – Б.Зоригтбаатар а.х
    25. С.Очирбат а.а – П.Өсөхбаатар а.з
    26. Б.Даваа-Очир а.а – Б.Эрдэнэбаяр а.з
    27. У.Батгэрэл а.а – Ч.Мөнхтогтох а.а
    28. Д.Тогтохжаргал а.а – Э.Ууганбаяр а.а
    29. Ц.Цогт-Эрдэнэ а.а – Г.Ганцоож а.а
    30. Б.Зоригтбаатар а.а – А.Хосбаяр а.а

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Р.Пүрэвдагва у.а –М.Лхагвагэрэл а.х
    2. Н.Жаргалбаяр у.з – А.Мягмаржав а.х
    3. Ш.Уламбаяр у.х – Х.Энхчулуун а.х
    4. Д.Бат-Эрдэнэ у.х – О.Үйтүмэн а.х
    5. М.Бадарч у.х –Б.Зоригтбаатар а.х
    6. О.Хангай у.х – П.Өсөхбаатар а.з
    7. Ц.Одбаяр у.н – Э.Энх-Амгалан а.з
    8. Ч.Ганзориг у.н – О.Бундхорол а.з
    9. Д.Анар у.н – Ч.Мөнхтогтох а.а
    10. Д.Амарсайхан у.н – Э.Ууганбаяр а.а
    11. Ж.Дагва-Очир у.н – Б.Зоригтбаатар а.а
    12. Б.Номиндалай а.х.а – Ц.Цогт-Эрдэнэ а.а
    13. Ш.Дарханбат а.х.а – Б.Даваа-Очир а.а
    14. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Д.Цэрэнтогтох ц.а
    15. Д.Тангад а.х.а – С.Ерөөлт а.а

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete