Sunday, April 09, 2017

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан – 10”-д улсын харцага Баасанхүү түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны 2016-2017 оны гурав дахь буюу “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан-10” /2017.04.09/ болов. Барилдааныг “Монос групп”, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн барилдааныг ОУ-ын GMP стандартад нийцсэн Монос эмийн үйлдвэрийн нэрэмжит болгон зохион байгуулав. Хишиг барилдаанд өндөр чансаатай шилдэг 128 бөхийг барилдуулж эхэлснээрээ бас нэгэн онцлог байв.

Анхны барилдаан /2008.06.07/-д улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэн, улсын начин Ж.Бат-Эрдэнэ /у.г/, аймгийн арслан Ш.Тогтохбаяр /у.н/ нар шөвөгт шалгаран барилдаж байсан бол, өнгөрсөн жилийн барилдаан /2016.04.09/-д улсын харцага Ц.Содномдорж 3 дахь удаагаа түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэн, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Ч.Баянмөнх нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байв.

Харин өнөө жилийн 10 дахь удаагийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой өндөр чансаатай хүчит 128 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, БХИС, “Кореа оптик Монголиа ХХК-ийн бөх улсын харцага Төрөөгийн БААСАНХҮҮ

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь; Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Аварга БТДС, Хүч СХ, Хэнтий аймгийн ЦГ, “МИАТ” ХК-ийн бөх улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД нар шалгарав.

Гурвын даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.х Т.Дүүрэнсаран
2. у.ар Э.Оюунболд – а.а Бү.Баянмөнх
3. у.ар Р.Пүрэвдагва – а.а Т.Сайханжаргал
4. у.з Б.Соронзонболд – а.а Б.Хишигбаатар
5. у.х Ш.Уламбаяр – а.а Б.Ганбаатар
6. у.х Т.Баасанхүү – а.а Ш.Мөнх-Од
7. у.х Д.Бат-Эрдэнэ – а.а Н.Мустафа
8. у.н Э.Энхбат – а.а Ж.Алтаншагай
9. у.н Л.Цэрэнтогтох – а.з М.Даваасүрэн
10. у.н Ж.Чулуунбат – а.а Б.Бат-Амгалан
11. у.н Б.Батжаргал – а.х.а О.Гантулга
12. у.н Л.Батзориг – а.а Ц.Цогт-Эрдэнэ
13. у.н Д.Анар – а.х Ц.Эрхэмбаяр
14. у.н Л.Шинэбаатар – а.а Б.Бат-Эрдэнэ
15. у.н Ч.Хөхчирэнгэр – а.х.а Б.Эрдэнэхүү
16. а.а Б.Даваа-Очир – а.з Ч.Эрдэнэсайхан

Дөрвийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.а Б.Даваа-Очир
2. у.ар Э.Оюунболд – а.а Н.Мустафа
3. у.ар Р.Пүрэвдагва – а.х.а О.Гантулга
4. у.з Б.Соронзонболд – у.н Ч.Хөхчирэнгэр
5. у.х Ш.Уламбаяр – у.н Л.Шинэбаатар
6. у.х Т.Баасанхүү – у.н Д.Анар
7. у.н Э.Энхбат – у.н Л.Батзориг
8. у.н Л.Цэрэнтогтох – у.н Ж.Чулуунбат

СХД-ийн ЗДТГ-аас “Уран барилдаанч бөх”-ийн шагналыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Батбаярын Даваа-Очирт, “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафа нарт тус тус олгож, өргөмжлөл 300.0 төгрөгөөр урамшуулав.
“Мэхний гайхамшиг” шагналыг Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, ХСИС-ийн харьяа “Соёмбо” спорт, сургалтын төвийн бөх аймгийн харцага Цэрэгбаатарын Эрхэмбаярт олгов.

Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Л.Шинэбаатар
2. у.ар Э.Оюунболд – у.н Л.Цэрэнтогтох
3. у.ар Р.Пүрэвдагва – у.н Ч.Хөхчирэнгэр
4. у.х Т.Баасанхүү – у.н Э.Энхбат

Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.х Т.Баасанхүү
2. у.ар Э.Оюунболд – у.ар Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:
1. у.ар Р.Пүрэвдагва – у.х Т.Баасанхүү

1 comment:

  1. 04-р сарын 16-ны 14 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,

    04-р сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

    4-р сарын 29-ний 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

    04-р сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

    ReplyDelete