Sunday, March 19, 2017

“Монгол цэргийн өдөр”-ийн барилдаанд улсын заан Пүрэвсайхан түрүүлэв

Монгол Ардын журамт цэрэг Ардын хувьсгалын голомт Хиагтыг чөлөөлсөн /1921.03.18/ хийгээд Монголын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан /2017.03.18/ болж өндөрлөв.

Анхны барилдаан /1977 он/-д улсын аварга Д.Хадбаатар түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэн, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Г.Батсүх нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2016.03.18/-д улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Т.Баасанхүү /у.х/, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН 

Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайширбөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын гарьд Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Блю драгон ХХК-ийн бөх улсын харцага Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР; Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ нар шалгарав.

Тавын даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.н Л.Батзориг
2. у.з Б.Батмөнх – а.а Ц.Мөнхбаяр
3. у.з Б.Пүрэвсайхан – у.н Ч.Хөхчирэнгэр
4. у.х Ө.Бат-Орших – а.х Д.Пүрэвдорж
5. у.х Т.Баасанхүү – у.н Л.Цэрэнтогтох
6. у.х Б.Одгэрэл – у.х Н.Жаргалбаяр
7. у.х Б.Бат-Өлзий – у.н Э.Энхбат

Зургаагийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – Гоц мөргөв
2. у.з Б.Батмөнх – у.х Н.Жаргалбаяр
3. у.з Б.Пүрэвсайхан – у.н Л.Цэрэнтогтох
4. у.х Ө.Бат-Орших – у.х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.х Б.Бат-Өлзий
2. у.з Б.Пүрэвсайхан – у.х Н.Жаргалбаяр

Наймын даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.з Б.Пүрэвсайхан

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а –М.Батбаатар БХ
    2. Н.Ганбаатар у.г –Т.Дүүрэнсаран а.х
    3. Б.Гончигдамба у.г –Б.Баатарсүрэн а.з
    4. Б.Батмөнх у.з –Бая.Батжаргал а.х.а
    5. Б.Пүрэвсайхан у.з –П.Өсөхбаатар а.х
    6. Б.Соронзонболд у.з –Т.Буянжаргал а.а
    7. Ө.Бат-Орших у.х –Д.Тангад а.х.а
    8. А.Цацабшир у.х –Ж.Алтаншагай а.а
    9. Т.Баасанхүү у.х –Ц.Эрхэмбаяр а.х
    10.Б.Одгэрэл у.х –Н.Мустафа а.а
    11.Н.Жаргалбаяр у.х –Г.Ганбаатар а.а
    12.Б.Бат-Өлзий у.х –Т.Мөнх –Эрдэнэ а.н.н
    13.Х.Гантулга у.х –Ц.Чимэддорж у.н
    14.Э.Энхбат у.н –Ш.Чинтулга а.х
    15.Н.Бүрэнбаатар у.н –Г.Ганням а.х.а
    16.Л.Цэрэнтогтох у.н –Ш.Дарханбат а.а
    17.Ч.Баянмөнх у.н –У.Береке а.а
    18.С.Батсуурь у.н –П.Батсүх а.а
    19.Ч.Батчулуун у.н –Ж.Наранбаатар а.а
    20.Бо.Батжаргал у.н –Д.Пүрэвдорж а.х
    21.Б.Дэлгэрсайхан у.н –Б.Бат-Эрдэнэ а.а
    22.Л.Батзориг у.н –Б.Бат-Амгалан а.а
    23.Л.Шинэбаатар у.н –Б.Тайван а.а
    24.Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Батдорж а.а
    25.Б.Эрдэнэхүү у.н –Б.Түмэндэмбэрэл а.з
    26.О.Гантулга а.х.а –Т.Ядамсүрэн а.а
    27.М.Бадарч а.а –Ц.Сандагдорж а.а
    28.Д.Тогтохжаргал а.а –Цэ.Мөнхбаяр а.а

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а –Д.Пүрэвдорж а.х
    2. Н.Ганбаатар у.г –Т.Ядамсүрэн а.а
    3. Б.Гончигдамба у.г –Цэ.Мөнхбаяр а.а
    4. Б.Батмөнх у.з –М.Бадарч а.а
    5. Б.Пүрэвсайхан у.з –Б.Эрдэнэхүү а.х.а
    6. Б.Соронзонболд у.з – Ч.Хөхчирэнгэр у.н
    7. Ө.Бат-Орших у.х – Л.Шинэбаатар у.н
    8. А.Цацабшир у.х – Л.Батзориг у.н
    9. Т.Баасанхүү у.х – Б.Дэлгэрсайхан у.н
    10.Б.Одгэрэл у.х – Ч.Батчулуун у.н
    11.Н.Жаргалбаяр у.х – С.Батсуурь у.н
    12.Б.Бат-Өлзий у.х – Ч.Баянмөнх у.н
    13.Х.Гантулга у.х – Л.Цэрэнтогтох у.н
    14.Э.Энхбат у.н – Н.Бүрэнбаатар у.н

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete