Monday, January 23, 2017

ХАРЦАГА цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын гарьд Гончигдамба түрүүлэв

Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК-ийн нэрэмжит Монгол улсын ХАРЦАГА цолтонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан 10 дахь жилдээ /2017.01.22/ болов.

2006 оны анхны барилдаанд улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэн, улсын харцага Г.Ганхуяг, Д.Рагчаа /у.г/ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2016.01.24/-д улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэн, улсын арслан Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх улсын гарьд Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Соёмбо СХ, “Сүмт-Өргөө” ХХК, “Оюут хясаа” ХХК-ийн бөх, Чөлөөт барилдааны ОУХМ, улсын начин Чагнаадоржийн ГАНЗОРИГ

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР; Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ нар шалгарав.

Тавын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – Г.Ганбаатар
2. у.ар Э.Оюунболд – а.а П.Батсүх
3. у.г Б.Гончигдамба – а.а М.Бадарч
4. у.х Ц.Содномдорж – а.а Б.Бат-Эрдэнэ
5. у.х Н.Жаргалбаяр – а.а О.Хангай
6. у.х Б.Бат-Өлзий – у.н Д.Анар
7. у.х Х.Гантулга – у.н Ч.Ганзориг

Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – Гоц мөргөв
2. у.ар Э.Оюунболд – у.х Ц.Содномдорж
3. у.г Б.Гончигдамба – у.н Д.Анар
4. у.х Н.Жаргалбаяр – у.н Ч.Ганзориг

Долоогийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Ч.Ганзориг
2. у.г Б.Гончигдамба – у.х Ц.Содномдорж

Наймын даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Ганзориг 

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав–Г.Хишигбат а.з
    2. Э.Оюунболд у.а–М.Батцэнгэл а.з
    3. Б.Гончигдамба у.г–Б.Амбасэлмаа а.з
    4. Ж.Бат-Эрдэнэ у.г–Б.Баянмөнх а.х
    5. Б.Батмөнх у.з –Ш.Чинтулга а.х
    6. Ц.Содномдорж у.х –Э.Даваажаргал а.з
    7. Н.Батзаяа у.х–Д.Батсүх а.х
    8. Н.Жаргалбаяр у.х–О.Түмэн а.з
    9. Б.Бат-Өлзий у.х–П.Мөнхбат а.а
    10. Х.Гантулга у.х–Б.Бадамсүрэн у.н
    11. Д.Бат-Эрдэнэ у.х–Н.Баттүвшин а.а
    12. Ж.Отгонбаяр у.н –Л.Батсайхан а.з
    13. Л.Цэрэнтогтох у.н –Н.Мустафа а.а
    14. Ду.Батбаяр у.н –Г.Ганжад а.а
    15. Ч.Баянмөнх у.н –Ж.Наранбаатар а.а
    16. Б.Заяамандах у.н –П.Батсүх а.а
    17. Л.Лха-Очир у.н–Б.Номиндалай а.х.а
    18. Ш.Шинэбаяр у.н –Г.Ганбаатар а.а
    19. Г.Баасандорж у.н–Т.Бэгзсүрэн а.а
    20. Ч.Ганзориг у.н–Б.Серик а.а
    21. Д.Анар а.а–Б.Бат-Амгалан а.а
    22. Ц.Чимэддорж у.н –М.Бадарч а.а
    23. Ч.Хөхчирэнгэр у.н–Ө.Сүхбат а.х.а
    24. Б.Чимэдвандан у.н–Ш.Отгонтөгс а.а
    25. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Э.Ууганбаяр а.а
    26. Н.Золбоо а.х.а –Б.Даваа-Очир а.а
    27. О.Гантулга а.х.а –Б.Бат-Эрдэнэ а.а
    28. Б.Суманчулуун а.а –О.Хангай а.а

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав–Ш.Чинтулга а.х
    2. Э.Оюунболд у.а–Л.Батсайхан а.з
    3. Б.Гончигдамба у.г–Э.Ууганбаяр а.а
    4. Ж.Бат-Эрдэнэ у.г – Б.Ганбаатар а.а
    5. Ц.Содномдорж у.х–Ж.Наранбаатар а.а
    6. Н.Батзаяа у.х –П.Батсүх а.а
    7. Н.Жаргалбаяр у.х–Б.Даваа-Очир а.а
    8. Б.Бат-Өлзий у.х–Н.Мустафа а.а
    9. Х.Гантулга у.х–Г.Ганжад а.а
    10. Д.Бат-Эрдэнэ у.х –Б.Бат-Эрдэнэ а.а
    11. Л.Лха-Очир у.н –О.Хангай а.а
    12. Г.Баасандорж у.н –М.Бадарч а.а
    13. Ч.Ганзориг у.н–Б.Чимэдвандан у.н
    14. Д.Анар а.а –Ч.Хөхчирэнгэр у.н

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete