Sunday, December 18, 2016

“Богдхан хайрханы хишиг барилдаан–10 ”-д улсын начин Даш түрүүлж, манлай харцага Содномдорж үзүүрлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны 2016-2017 оны хоёр дахь буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-10” /2016.12.18/ үзүүштэй сайхан болж өнгөрөв. Барилдааныг үйлдвэр худалдааны “АПУ” ХК, ХУД-ийн ЗДТГ, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр /у.х/, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2015.10.17/-д улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэн, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн 10 дахь удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы Аварга” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хангарьд СХ-ны бөх улсын начин Эрдэнэбатын ДАШ

Үзүүр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Их шөвөгт: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, ДЦС-IVТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС; Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва нар шалгарав.

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Ч.Батчулуун
2. у.ар Р.Пүрэвдагва – у.н Б.Ганхуяг
3. у.з Б.Батмөнх – а.а Д.Тогтохжаргал
4. у.х Ц.Содномдорж – а.а Б.Серик
5. у.х Х.Гантулга – а.н Э.Өлзийсайхан
6. у.н Л.Цэрэнтогтох – а.х.а О.Гантулга
7. у.н Э.Даш – а.х.а Б.Эрдэнэхүү
8. а.а О.Хангай – а.а Б.Бат-Эрдэнэ

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – а.х.а О.Гантулга
2. у.ар Р.Пүрэвдагва – у.х Х.Гантулга
3. у.з Б.Батмөнх – у.н Э.Даш
4. у.х Ц.Содномдорж – а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс у.х Ц.Содномдорж
2. у.ар Р.Пүрэвдагва – у.н Э.Даш

Наймын даваа:
1. у.х Ц.Содномдорж – у.н Э.Даш

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав–П.Мөнхбат а.а
    2. П.Бүрэнтөгс у.а–Э.Ууганбаяр а.а
    3. Р.Пүрэвдагва у.а–Б.Чүлтэмпунцаг а.з
    4. Б.Батмөнх у.з–О.Түмэн а.а
    5. Ц.Содномдорж у.х–Б.Алтангэрэл а.н
    6. Ш.Уламбаяр у.х–Д.Лхагвадорж а.а
    7. А.Цацабшир у.х –Э.Өлзийсайхан а.н
    8. Н.Батзаяа у.х –М.Бадарч а.а
    9. Х.Гантулга у.х –Г.Ганцоож а.а
    10.Л.Цэрэнтогтох у.н–Г.Батням а.а
    11.Д.Цогзолдорж у.н –Б.Мөнх-Эрдэнэ а.а
    12.Л.Гантулга у.н–Н.Баттүвшин а.а
    13.Б.Амарзаяа у.н–Ц.Ганбат а.х
    14.Ж.Чулуунбат у.н–А.Хосбаяр а.а
    15.Ч.Батчулуун у.н–П.Баярхүү а.а
    16.Б.Бадамсүрэн у.н –Д.Төрболд а.н.н
    17.Г.Баасандорж у.н–Т.Пүрэвсүрэн а.а
    18.Бо.Батжаргал у.н –Х.Энхчулуун а.х
    19.Э.Даш у.н–Г.Ганжад а.а
    20.Б.Ганхуяг у.н–Н.Энхжаргал а.х
    21.Ц.Чимэддорж у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
    22.Ч.Хөхчирэнгэр у.н–Л.Батсайхан а.з
    23.Б.Эрдэнэхүү а.х.а–О.Наранбаатар а.х
    24.Б.Мижидсүрэн а.х.а –Э.Энх-Амгалан а.з
    25.Ө.Сүхбат а.х.а –Б.Түмэндэмбэрэл а.з
    26.О.Гантулга а.х.а–Г.Ганбаатар а.а
    27.А.Отгонбаатар а.а –Т.Сайханжаргал а.а
    28.Б.Серик а.а–Ш.Отгонтөгс а.а
    29.О.Хангай а.а–У.Береке а.а
    30.Б.Бат-Эрдэнэ а.а–Ц.Сандагдорж а.а
    31.Б.Тайван а.а–Б.Хаш-Эрдэнэ а.а
    32.Н.Мустафа а.а –Д.Тогтохжаргал а.а

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав –Э.Өлзийсайхан а.н
    2. П.Бүрэнтөгс у.а–Д.Төрболд а.н.н
    3. Р.Пүрэвдагва у.а–Э.Энх-Амгалан а.з
    4. Б.Батмөнх у.з–Б.Түмэндэмбэрэл а.з
    5. Ц.Содномдорж у.х–Т.Сайханжаргал а.а
    6. Ш.Уламбаяр у.х –Д.Тогтохжаргал а.а
    7. Х.Гантулга у.х–Б.Мөнх-Эрдэнэ а.а
    8. Л.Цэрэнтогтох у.н–Б.Тайван а.а
    9. Л.Гантулга у.н –Б.Бат-Эрдэнэ а.а
    10.Б.Амарзаяа у.н –О.Хангай а.а
    11.Ж.Чулуунбат у.н –Б.Серик а.а
    12.Ч.Батчулуун у.н– М.Бадарч а.а
    13.Г.Баасандорж у.н –О.Гантулга а.х.а
    14.Бо.Батжаргал у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
    15.Э.Даш у.н–Ч.Хөхчирэнгэр у.н
    16.Б.Ганхуяг у.н–Ц.Чимэддорж у.н

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete