Tuesday, October 11, 2016

“Баянзүрх хайрханы хишиг барилдаан -10”-д улсын гарьд Гончигдамба түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны 2016-2017 оны анхных буюу “Баянзүрх хайрханы хишиг барилдаан-10” /2016.10.09/ үзүүштэй сайхан болж өнгөрөв. Барилдааныг “Бридж групп”, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

2007 он /10.13/-ы анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэн, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/, Ш.Уламбаяр /у.х/ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2015.12.20/-д аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэн, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ө.Даваабаатар нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн 10 дахь удаагийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх улсын гарьд Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, Хангарьд СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

Их шөвөгт: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Кореа оптик Монголиа ХХК-ийн бөх улсын харцага Төрөөгийн БААСАНХҮҮ; Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 337-р анги, “Агромаштех” ХХК-ийн бөх улсын харцага Бат-Очирын ОДГЭРЭЛ нар шалгарав.

Тавын даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.а Т.Бэгзсүрэн
2. у.з Б.Пүрэвсайхан – а.н Б.Батдорж
3. у.х А.Цацабшир – а.а Б.Тайван
4. у.х Т.Баасанхүү – а.а Б.Хашбат
5. у.х Б.Одгэрэл – у.н Ч.Баянмөнх
6. у.х Б.Бат-Өлзий – у.н Б.Батжаргал
7. у.н Б.Сангисүрэн – а.х.а Ө.Сүхбат
8. у.н Э.Даш – а.х.а Б.Эрдэнэхүү

Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.х А.Цацабшир
2. у.з Б.Пүрэвсайхан – а.х.а Б.Эрдэнэхүү
3. у.х Т.Баасанхүү – а.х.а Ө.Сүхбат
4. у.х Б.Одгэрэл – у.х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.х Б.Одгэрэл
2. у.х Б.Пүрэвсайхан – у.х Т.Баасанхүү

Наймын даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.х Б.Пүрэвсайхан

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а–Ч.Дагвадорж а.х
    2. Б.Гончигдамба у.г–Г.Пүрэвдорж а.н
    3. Б.Пүрэвсайхан у.з–Б.Баатарболд а.н
    4. Б.Соронзонболд у.з–Ч.Мөнхбат а.н
    5. Ө.Бат-Орших у.х–Б.Батдорж а.н.н
    6. Ш.Уламбаяр у.х–П.Эрхэмжаргал а.а
    7. А.Цацабшир у.х- Г.Биндэръяа ц.н
    8. Н.Батзаяа у.х–Б.Ганбаатар а.а
    9. Т.Баасанхүү у.х–Ө.Дүүрэнбаяр а.н
    10.А.Бямбажав у.х–Т.Пүрэвсүрэн а.а
    11.Б.Одгэрэл у.х–А.Отгонбаатар а.а
    12.Н.Жаргалбаяр у.х–М.Бямбадорж а.з
    13.Б.Бат-Өлзий у.х–Б.Амбасэлмаа а.з
    14.Д.Бат-Эрдэнэ у.х–Ж.Алтаншагай а.а
    15.Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Шинэбаяр у.н
    16.Ду.Батбаяр у.н –Г.Ганням а.х.а
    17.Ч.Баянмөнх у.н–Б.Бат-Эрдэнэ а.а
    18.Б.Сангисүрэн у.н–Б.Номиндалай а.х.а
    19.Ц.Одбаяр у.н–Д.Тангад а.х.а
    20.Ч.Батчулуун у.н–Ц.Сандагдорж а.а
    21.Л.Лха-Очир у.н–Б.Гончигтавхай а.а
    22.Бо.Батжаргал у.н–Г.Анхбаяр а.х
    23.Э.Даш у.н–Б.Батдорж а.а
    24.Ц.Чимэддорж у.н–Б.Серик а.а
    25.Б.Чимэдвандан у.н–Б.Хашбат а.а
    26.Б.Эрдэнэхүү а.х.а–Э.Энх-Амгалан а.з
    27.Ө.Сүхбат а.х.а–Б.Түмэндэмбэрэл а.з
    28.О.Гантулга а.х.а–Бү.Баянмөнх а.а
    29.О.Хангай а.а–Д.Цэрэнтогтох ц.а
    30.Б.Тайван а.а–У.Береке а.а
    31.Т.Бэгзсүрэн а.а–А.Хосбаяр а.а
    32.Б.Даваа-Очир а.а–Ж.Наранбаатар а.а

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а –Б.Батдорж а.н.н
    2. Б.Гончигдамба у.г–Ц.Сандагдорж а.а
    3. Б.Пүрэвсайхан у.з–Б.Даваа-Очир а.а
    4. Б.Соронзонболд у.з –Т.Бэгзсүрэн а.а
    5. Ш.Уламбаяр у.х –Б.Тайван а.а
    6. А.Цацабшир у.х–О.Хангай а.а
    7. Н.Батзаяа у.х –Б.Хашбат а.а
    8. Т.Баасанхүү у.х–О.Гантулга а.х.а
    9. А.Бямбажав у.х –Ө.Сүхбат а.х.а
    10.Б.Одгэрэл у.х–Г.Ганням а.х.а
    11.Н.Жаргалбаяр у.х –Б.Эрдэнэхүү а.х.а
    12.Б.Бат-Өлзий у.х –Ц.Чимэддорж у.н
    13.Б.Бат-Эрдэнэ у.х –Э.Даш у.н
    14.Л.Цэрэнтогтох у.ө.и.н –Бо.Батжаргал у.н
    15.Ч.Баянмөнх у.н–Л.Лха-Очир у.н
    16.Б.Сангисүрэн у.н–Ц.Одбаяр у.н

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete