Sunday, June 05, 2016

Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ цэргийн Арслан боллоо

“Босго өндөр, булган сүүлтэй” гэгддэг “Бүх цэргийн наадам-2016” бөхийн барилдаан /2016.06.05/ сайхан болж өндөрлөв.

Өнгөрсөн жилийн наадам /2015.06.14/-д аймгийн манлай заан Л.Батзориг /ц.а/ түрүүлж, аймгийн хурц арслан Б.Одгэрэл /у.х/ үзүүрлэн, аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан Ц.Чимэддорж нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд хүчний байгууллагуудын спорт холбоодын тамирчин, хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Хүч СХ-ны бөх цэргийн начин Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ /Цэргийн АРСЛАН/

Үзүүр: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгтбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх аймгийн арслан Мягмарын БАДАРЧ

Их шөвөгт: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР; Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх аймгийн арслан Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – с.з Э.Даваажаргал
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – с.з Т.Дүгэрдорж
3. а.х.а Д.Цэвэлсодном – с.з Б.Зоригтбаатар
4. а.х.а Б.Эрдэнэхүү – ц.н Д.Цэрэнтогтох
5. а.х.а Н.Жаргалбаяр – а.н Б.Батдорж
6. а.х.а Ө.Сүхбат – а.н М.Билгүүдэй
7. а.а М.Бадарч – а.х Н.Хүрэлсүх
8. а.а Д.Анар – а.х Б.Энхсайхан
9. а.а Д.Амаржаргал – а.з Б.Түмэндэмбэрэл
10. а.а Б.Серик – а.з Ч.Эрдэнэсайхан
11. а.а Л.Шинэбаатар – а.а Х.Гантулга
12. а.а Т.Пүрэвсүрэн – а.а П.Батсүх
13. а.а Б.Бат-Өлзий – а.а Д.Тамир
14. а.а Н.Золбоо – а.а А.Давааням
15. а.а Б.Батдорж – а.а Ш.Пүрэвгарьд
16. а.а Х.Оргилболд – а.а Г.Ганням

Тавын даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – ц.н Д.Цэрэнтогтох
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а П.Батсүх
3. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Х.Оргилболд
4. а.х.а Ө.Сүхбат – с.з Батсүх ЗОРИГТБААТАР /Цэргийн НАЧИН/
5. а.а М.Бадарч – а.з Ч.Эрдэнэсайхан
6. а.а Д.Анар – а.а Л.Шинэбаатар
7. а.а Д.Амаржаргал – а.а Ш.Пүрэвгарьд
8. а.а Б.Бат-Өлзий – а.а Н.Золбоо

Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Л.Шинэбаатар
2. а.х.а Н.Жаргалбаяр – ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн ХАРЦАГА/
3. а.а М.Бадарч – с.з Б.Зоригтбаатар
4. а.а Б.Бат-Өлзий – а.а Ш.Пүрэвгарьд

Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн ЗААН/
2. а.а М.Бадарч – а.а Б.Бат-Өлзий

Наймын даваа:
1. а.а М.Бадарч ц.н Д.Цэрэнтогтох /Цэргийн АРСЛАН/

6 comments:

  1. Хонгор нутгийнхан сайн дэмжлээ. Итгэл алдахгүй илүү сайн барилдах л үлдлээ дээ...

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Б.Ганхуяг а.х.а –С.Бямбадорж а.з
    2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваадалай с.з
    3. Д.Цэвэлсодном а.х.а –О.Бундхорол а.з
    4. Б.Эрдэнэхүү а.х.а –Б.Бадамдорж а.х
    5. Н.Жаргалбаяр а.х.а –С.Галданцогт а.н
    6. Ө.Сүхбат а.х.а –Б.Даваадорж а.н.н
    7. М.Бадарч а.а –С.Очирбат с.з
    8. Д.Анар а.а –Э.Сумъяабат с.з
    9. Д.Амаржаргал а.а –Н.Баярбаатар а.а
    10. Б.Серик а.а –Г.Шинэзориг а.з
    11. Б.Номиндалай а.а –Д.Цэрэнтогтох ц.н
    12. Л.Шинэбаатар а.а –Л.Цээсүрэн а.з
    13. Б.Баатарцол а.а –Т.Дүгэрдорж с.з
    14. Т.Пүрэвсүрэн а.а –Б.Лхагвадорж а.а
    15. Б.Бат-Өлзий а.а –Э.Баасанжав а.н
    16. Н.Золбоо а.а –О.Батжаргал а.н.н
    17. Н.Мустафа а.а –Б.Батдорж а.н.н
    18. Б.Бат-Эрдэнэ а.а –Э.Даваажаргал с.з
    19. Б.Батдорж а.а –Э.Баасандорж а.х
    20. Х.Оргилболд а.а –М.Даваасүрэн а.з
    21. Б.Мөнх-Эрдэнэ а.а –Б.Зоригтбаатар с.з
    22. Г.Ганням а.а –Т.Ядамсүрэн а.н.н
    23. Б.Бат-Орших а.а –Б.Энхсайхан а.х
    24. Ш.Пүрэвгарьд а.а –У.Береке а.х
    25. А.Давааням а.а –Х.Алтансүх а.з
    26. Б.Отгонбаатар а.а –Х.Гантулга а.а
    27. Д.Амарсайхан а.а –Н.Хүрэлсүх а.х
    28. Э.Ванданцэрэн а.а –М.Бэлгүдэй а.н.н
    29. Ц.Мөнхбаяр а.а –Д.Тамир а.а
    30. П.Батсүх а.а –Ж.Наранбаатар а.а
    31. Б.Чимэдвандан а.а –Б.Түмэндэмбэрэл а.з
    32. Ч.Эрдэнэсайхан а.з –Э.Энх-Амгалан а.х

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete
  4. МҮБХ ЗХШТ-тай хамтран 25 дахь жилдээ зохион байгуулж буй Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж, аймаг, цэргийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Баянхонгор аймгийнЗаг сумын харьяат, Хүч спорт хороо, Аварга БТДС, Их богд дэвжээний бөх, цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох 8 даван түрүүлж, цэргийн арслан цолны болзол хангалаа. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Хилчин спорт хороо, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх, аймгийн арслан Мягмарын Бадарч үзүүрлэж бадрангуй чимэг, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарч цогт чимэг нэмцгээлээ.

    ReplyDelete
  5. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Аварга БТДС, Бест буйдан компаний бөх, сумын заан Б.Зоригтбаатар тав даван шөвгөрч цэргийн начин цол хүртсэн бол дунд шөвөгт шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр дэлгэх чимэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Л.Шинэбаатар өсөх чимэг, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд өрнөх чимэг нэмлээ.

    ReplyDelete
  6. Бүх цэргийн наадам болдгоороо болж, шинэ цэргийн арслан, начин хоёр төрж, 5 бөх чимэг нэмлээ. Тус барилдаанд Алдар спорт хорооноос 96 бөх, Хилчин спорт хорооноос 64 бөх, Сүлд спорт хорооноос 32 бөх, Аврагч спорт хорооноос 24 бөх, Хүч спорт хорооноос 20 бөх, Соёмбо спорт хорооноос 20 бөх, нийт 256 бөх зодоглолоо.

    ReplyDelete