Sunday, May 22, 2016

Арслан цолтны хүндэтгэлийн барилдаанд отгон Арслан түрүүлэв

Хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол улсын АРСЛАН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2016.05.22/ боллоо. Барилдааны хүндэтгэлийн хойморт Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь тэргүүтэй хүчит арслангууд тухлав.

1991 оны анхны барилдаанд улсын заан О.Балжинням /у.ав/ түрүүлэн, улсын заан Д.Баяраа /у.г/ үзүүрлэж байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2015.05.09/-нд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэн, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Аварга БТДС, Хангарди СХ, УБ хотын ОСНААУГ, “Их Засаг” ОУИС, Хэнтий аймгийн ЦГ-ын бөх улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД

Үзүүр: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, ДЦС-IVТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС

Их шөвөгт: Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх үнэн зоригт улсын харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ; Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги, Хангарди СХ, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.н Г.Ганбаатар
2. у.ар П.Бүрэнтөгс – Э.Энх-Амгалан
3. у.ар Э.Оюунболд – а.х Д.Батсүх
4. у.х Ө.Бат-Орших – а.з Б.Болдбаатар
5. у.х Б.Пүрэвсайхан – а.з М.Батцэнгэл
6. у.х Н.Батзаяа – а.а Б.Чимэдвандан
7. у.х Б.Одгэрэл – а.а Б.Хаш-Эрдэнэ
8. у.н Э.Энхбат – а.а Ч.Хөхчирэнгэр
9. у.н И.Ёндонсамбуу – а.а Г.Ганням
10. у.н А.Батмөнх – а.а Н.Золбоо
11. у.н Л.Лхаа-Очир – а.а Б.Бат-Амгалан
12. у.н Э.Даш – а.а Б.Тайван
13. а.х.а Б.Ганхуяг – а.а О.Хангай
14. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а М.Бадарч

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Б.Бат-Амгалан
2. у.ар П.Бүрэнтөгсу.н И.Ёндонсамбуу
3. у.ар Э.Оюунболду.х Н.Батзаяа
4. у.х Ө.Бат-Орших – а.а Н.Золбоо
5. у.х Б.Пүрэвсайхан – у.н Э.Энхбат
6. у.х Б.Одгэрэл – а.х.а Б.Эрдэнэхүү
7. у.н Э.Даш – а.а О.Хангай

Зургаагийн даваа:
1. у.ар П.БүрэнтөгсГоц мөргөв
2. у.ар Э.Оюунболда.а Б.Бат-Амгалан
3. у.х Ө.Бат-Орших – а.х.а Б.Эрдэнэхүү
4. у.х Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгса.а О.Хангай
2. у.ар Э.Оюунболду.х Ө.Бат-Орших

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.ар Э.Оюунболд

2 comments:

  1. у.ав 1, у.а -2, у.г -1, у.з 1, у.х 8, у.н 15, а.ц.а 52, а.ц.з 24, а.ц.х 24, а.ц.н 65, с.з, з.б 31 нийт 224

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав–Б.Ганзолбоо а.н
    2. П.Бүрэнтөгс у.а –А.Сүмбээ а.а
    3. Э.Оюунболд у.а–Т.Юмжаргал а.н
    4. И.Доржсамбуу у.г –Г.Ганням а.а
    5. Б.Соронзонболд у.з–Д.Батсүх а.х
    6. Ө.Бат-Орших у.х–Н.Баттүвшин а.а
    7. Б.Пүрэвсайхан у.х–Ж.Наранбаатар а.а
    8. Н.Батзаяа у.х –Т.Сүрэнжав а.а
    9. А.Бямбажав у.х –Б.Болдбаатар а.з
    10. Б.Одгэрэл у.х–Б.Мижидсүрэн а.х.а
    11. Э.Энхбат у.ө.и.н–Б.Бат-Өлзий а.а
    12. И.Ёндонсамбуу у.ө.и.н–Н.Мустафа а.а
    13. Б.Заяамандах у.н –Б.Бат-Амгалан а.а
    14. М.Эрдэнэбат у.н –Г.Ганбаатар а.н.н
    15. А.Батмөнх у.н–Б.Серик а.а
    16. Ч.Цогбаяр у.н –М.Батцэнгэл а.з
    17. Л.Лха-Очир у.н–Я.Алтантулга а.н.н
    18. Э.Даш у.н–М.Еркебулан а.а
    19. Б.Ганхуяг а.х.а–Д.Цэрэнтогтох ц.н
    20. Д.Цэвэлсодном а.х.а –Э.Энх-Амгалан а.х
    21. Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Түмэндэмбэрэл а.з
    22. Ө.Сүхбат а.х.а –Б.Чимэдвандан а.а
    23. О.Гантулга а.х.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
    24. М.Бадарч а.а –Ц.Мөнхбаяр а.а
    25. Б.Хашбат а.а –Ч.Хөхчирэнгэр а.а
    26. О.Хангай а.а–Б.Ганбаатар а.а
    27. Б.Тайван а.а –Б.Бат-Орших а.а
    28. Д.Анар а.а –Н.Золбоо а.а

    ReplyDelete