Saturday, April 30, 2016

Шилдэг бөхчүүдийн багийн халз барилдаан

Улсын цолтой шилдэг 12 бөхийн халз барилдаан /2016.04.30/ болов.

Зүүн жигүүрийн багт: у.ар П.Бүрэнтөгс, у.г Н.Ганбаатар, Б.Гончигдамба, у.х Ц.Содномдорж, Н.Батзаяа, у.н Т.Баасанхүү;

Баруун жигүүрийн багт: у.ар Н.Батсуурь, Э.Оюунболд, у.з Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, у.х Ө.Бат-Орших, у.н Э.Энхбат;

1-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Э.Энхбат
2. у.г Н.Ганбаатар – у.х Ө.Бат-Орших
3. у.г Б.Гончигдамба – у.з М.Өсөхбаяр
4. у.х Ц.Содномдорж – у.з Ч.Санжаадамба
5. у.х Н.Батзаяа – у.ар Э.Оюунболд
6. у.н Т.Баасанхүү – у.ар Н.Батсуурь

2-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ө.Бат-Орших
2. у.г Н.Ганбаатар – у.з М.Өсөхбаяр
3. у.г Б.Гончигдамба – у.з Ч.Санжаадамба
4. у.х Ц.Содномдорж – у.ар Э.Оюунболд
5. у.х Н.Батзаяа – у.ар Н.Батсуурь
6. у.н Т.Баасанхүү – у.н Э.Энхбат

3-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.з М.Өсөхбаяр
2. у.г Н.Ганбаатар – у.з Ч.Санжаадамба
3. у.г Б.Гончигдамба – у.ар Э.Оюунболд
4. у.х Ц.Содномдорж – у.ар Н.Батсуурь
5. у.х Н.Батзаяа – у.н Э.Энхбат
6. у.н Т.Баасанхүү – у.х Ө.Бат-Орших
4-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.з Ч.Санжаадамба
2. у.г Н.Ганбаатар – у.ар Э.Оюунболд
3. у.г Б.Гончигдамба – у.ар Н.Батсуурь
4. у.х Ц.Содномдорж – у.н Э.Энхбат
5. у.х Н.Батзаяа – у.х Ө.Бат-Орших
6. у.н Т.Баасанхүү – у.з М.Өсөхбаяр

5-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.ар Э.Оюунболд
2. у.г Н.Ганбаатар – у.ар Н.Батсуурь
3. у.г Б.Гончигдамба – у.н Э.Энхбат
4. у.х Ц.Содномдорж – у.х Ө.Бат-Орших
5. у.х Н.Батзаяа – у.з М.Өсөхбаяр
6. у.н Т.Баасанхүү – у.з Ч.Санжаадамба

6-р тойрог:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.ар Н.Батсуурь
2. у.г Н.Ганбаатар – у.н Э.Энхбат
3. у.г Б.Гончигдамба – у.х Ө.Бат-Орших
4. у.х Ц.Содномдорж – у.з М.Өсөхбаяр
5. у.х Н.Батзаяа – у.з Ч.Санжаадамба
6. у.н Т.Баасанхүү – у.ар Э.Оюунболд
ЗҮҮН: 16 даваа БАРУУН: 20 даваа

6 comments:

  1. Энэ өдрийн тойргийн барилдаанд залуу арслан 6 барилдаж, 6 давсан амжилтаар хувийн дүнгээ бусдыгаа манлайлав. Харин заан М.Өсөхбаяр 6 барилдсанаас 5 давсан амжилтаар удаалав.

    http://www.undesniibukh.mn/

    ReplyDelete
  2. Нэгдүгээр тойрог эхлэнгүүт Өсөхбаяр заан Гончигдамба гарьдыг 8 минутанд хутгаж давснаар багтаа хамгийн эхний давааг авчирав. Ер нь Өсөхөө заан бүх тойрогт маш хурдтай, иртэй барилдаж байсныг онцлууштай. Түүний араас Оюунболд арслан Батзаяа харцагыг давхар шуудагнаас түрээд хаясан бол Ганбаатар гарьдыг мордоход нь Бат-Орших харцага дагуулж хавираад, Баасанхүү начин Батсуурь арсланг бусгаж хавираад, Бүрэнтөгс арслан Энхбат начинг арал бяраар ааглан түрж хөөгөөд, Содномдорж харцага Санжаадамба зааныг зайлж татан давснаар хоёр багийн даваа унаа 3:3-аар тэнцэж, нэгдүгээр тойрог өндөрлөв.

    ReplyDelete
  3. Хоёрдугаар тойрогт хамгийн эхэнд Батзаяа Батсуурийг давж, араас нь Бүрэнтөгс Бат-Оршихыг хөмөрч, Баасанхүү Энхбатыг шахаж өргөөд тавихад нь хоёр хөл дээрээ буунгуутаа дагуулж мушгиад, Ганбаатар Өсөхбаярыг шахаж татан өргөөд үргэлжлүүлэн хавирч давсан бол Содномдорж Оюунболдыг мушгисан боловч өөрөө түрүүлээд газардчихав. Санжаадамба Гончигдамбыг барьц сонгон давлаа. Энэ тойрогт 4:2-оор зүүн жигүүрийн баг хошуучлав.

    Гуравдугаар тойрогт Энхбат Батзаяаг хутгаад, Батсуурь Содномыг этэн давж, Ганбаатар Санжаадамба нар ээлжлэн олон мэх угсруулан бужигнуулаад эцэст нь Ганбаатар хаяж, Бүрэнтөгс Өсөхбаярыг түрж хөөгөөд өөрөө дагаад суначихав. Оюунболд Гончигдамбыг давуулангуутаа халз хутгаад давлаа. Энэ тойрогт баруун жигүүр 2:4-оор ялжээ.

    ReplyDelete
  4. Дөрөвдүгээр тойрог эхлэнгүүт Өсөхбаяр Баасанхүүг сэнжигнээс татаж тэнцвэр алдуулаад тэр чигт нь этээд хаячихав. Харин Оюунболд Ганбаатарыг хутгаад, Бат-Орших Батзаяаг тойгдоод, Гончиг Батсуурийг мордоод, Бүрэнтөгс Санжаадамбыг хөмрөхөд нь үлдэж ард нь гараад Содномдорж Энхбатыг шахаж өргөөд тус тус давлаа. Энэ тойрогт хоёр баг 3:3 даваатай тэнцэв.

    ReplyDelete
  5. http://www.undesniibukh.mn/

    ReplyDelete
  6. https://www.facebook.com/ungu99405588/?fref=ts

    ReplyDelete