Friday, March 18, 2016

“Монгол цэргийн өдөр”-ийн барилдаанд харцага Бат-Орших түрүүлэв

Монгол Ардын журамт цэрэг Ардын хувьсгалын голомт Хиагтыг чөлөөлсөн /1921.03.18/-ий 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Үндэсний бөхийн уламжлалт барилдаан /2016.03.18/ сайхан болж өндөрлөв.

Анхны барилдаан /1977 он/-д улсын аварга Д.Хадбаатар түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэн, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Г.Батсүх нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2015.03.15/-д улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэн, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарди Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ

Үзүүр: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, Хөтөлийн “Цемент-Шохой” ХК, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Их шөвөгт: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, БХИС, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн бөх улсын начин Төрөөгийн БААСАНХҮҮ; Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 065-р ангийн бөх аймгийн арслан Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.н Т.Ядамсүрэн
2. у.г Д.Рагчаа – а.х Э.Энх-Амгалан
3. у.г Б.Гончигдамба – а.х Д.Пүрэвдорж
4. у.з Д.Баасандорж – а.з Д.Бат-Эрдэнэ
5. у.з М.Өсөхбаяр – а.а Д.Амарсайхан
6. у.з Т.Санчир – а.а Ч.Хөхчирэнгэр
7. у.з Б.Соронзонболд – а.а Ц.Чимэддорж
8. у.х Ө.Бат-Орших – а.а Б.Гончигтавхай
9. у.х Н.Батзаяа – а.а Х.Оргилболд
10. у.х Б.Одгэрэл – а.а Б.Батдорж
11. у.н Э.Энхбат – а.а Б.Бат-Эрдэнэ
12. у.н И.Ёндонсамбуу – а.х.а О.Гантулга
13. у.н Н.Бүрэнбаатар – а.х.а Н.Жаргалбаяр
14. у.н Ц.Одбаяр – у.н Т.Баасанхүү

Тавын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр а.х Э.Энх-Амгалан
2. у.г Б.Гончигдамба – у.н И.Ёндонсамбуу
3. у.з Д.Баасандорж – а.а Б.Бат-Эрдэнэ
4. у.з М.Өсөхбаяр – а.а Ч.Хөхчирэнгэр
5. у.з Б.Соронзонболд – у.х Б.Одгэрэл
6. у.х Ө.Бат-Орших – у.х Н.Батзаяа
7. у.н Т.Баасанхүү – а.х.а Н.Жаргалбаяр

Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – Гоц мөргөв
2. у.з Б.Соронзонболд – а.а Б.Бат-Эрдэнэ
3. у.х Ө.Бат-Орших – а.х Э.Энх-Амгалан
4. у.н Т.Баасанхүү – а.а Ч.Хөхчирэнгэр

Долоогийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.а Б.Бат-Эрдэнэ
2. у.х Ө.Бат-Орших – у.н Т.Баасанхүү

Наймын даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.х Ө.Бат-Орших

3 comments:

  1. Гурвын давааны төгсгөлөөс үзлээ сайхан барилдаан боллоо. Барилдаагүй хүмүүс барилдсан бол илүү...

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав -П.Батмөнх а.а
    2. Д.Рагчаа у.г -Ж.Алтансүх у.н
    3.Б.Гончигдамба у.г -Ө.Сүхбат а.х.а
    4.Д.Баасандорж у.з -Л.Батсайхан а.з
    5.М.Өсөхбаяр у.з -Г.Жамбалдорж а.н
    6.Т.Санчир у.з - Бая.Батжаргал а.х.а
    7.Б.Батмөнх у.з -Т.Ядамсүрэн а.н.н
    8.Б.Соронзонболд у.з -Р.Анхбаяр а.х
    9.Ө.Бат-Орших у.х -Ц.Ганбат а.н.н
    10.А.Цацабшир у.х - Б.Гончигтавхай а.а
    11.Н.Батзаяа у.х -Ш.Мөнх-Од а.з
    12.Б.Одгэрэл у.х -Т.Сайханжаргал а.а
    13.Э.Энхбат у.ө.и.н -Т.Пүрэвсүрэн а.а
    14.И.Ёндонсамбуу у.ө.и.н -П.Батсүх а.а
    15.Н.Бүрэнбаатар у.н -Ж.Алтаншагай а.а
    16.П.Ганхүү у.н -Ц.Чимэддорж а.а
    17.Л.Гантулга у.н -Б.Батдорж а.а
    18.С.Батсуурь у.н -Х.Оргилболд а.а
    19.Ц.Одбаяр у.н -П.Өсөхбаатар а.х
    20.Т.Баасанхүү у.н -Б.Хаш-Эрдэнэ а.а
    21.Ч.Ганзориг у.н -Б.Бат-Эрдэнэ а.з
    22.Э.Даш у.н - Э.Энх-Амгалан а.х
    23.Б.Эрдэнэхүү а.х.а -Д.Пүрэвдорж а.х
    24.Н.Жаргалбаяр а.х.а -Ж.Наранбаатар а.а
    25.О.Гантулга а.х.а -Б.Даваа-Очир а.а
    26.Б.Тайван а.а -Д.Амарсайхан а.а
    27.Д.Анар а.а -Ч.Хөхчирэнгэр а.а
    28.Б.Бат-Эрдэнэ а.а -Ш.Пүрэвгарьд а.а

    ReplyDelete
  3. аварга 1, арслан 1, гарьд 2, заан 5, харцага 9, начин 19, а.ц.а 68, а.ц.з 19, а.ц.х 34, а.ц.н 66 барилдсан байна. Харин залуу бөх багтсангүй.

    ReplyDelete