Monday, February 08, 2016

Гал бичин жилийн сар шинийн барилдаанд у.х Содномдорж түрүүлэв

Монгол түмний төрт ёсны их баяр, Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал Бичин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан /2016.02.08/ үзүүштэй сайхан боллоо. “Бага наадам” хэмээн нэрлэгддэг энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Бурхан шашинтны төв, Гандантэгчинлин хийдтэй хамтран зохион байгуулдаг билээ.

Сар шинийн барилдаанд улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарди Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан зодоглов.

Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн сар шинийн баярын анхны барилдаан /1963/-д дархан аварга Ж.Мөнхбат /улсын заан цолтой/ түрүүлж, улсын аварга Ч.Бээжин /улсын арслан цолтой/ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Товхон хан” ХХК, Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

Их шөвөгт: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Од групп”-ын бөх улсын харцага Нямаагийн БАТЗАЯА; Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, БХИС, Кореа оптик Монголиа ХХК-ийн бөх улсын начин Төрөөгийн БААСАНХҮҮ нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – а.х Ш.Отгонтөгс
2. у.ав С.Мөнхбат а.а Б.Ганбаатар
3. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Б.Бат-Өлзий
4. у.ар Н.Батсуурь – ц.а Б.Ганзориг
5. у.ар Э.Оюунболд – а.а О.Хангай
6. у.г Д.Рагчаа – а.х.а Н.Жаргалбаяр
7. у.г Н.Ганбаатар – а.х.а Ш.Мөнгөнбаатар
8. у.г Б.Гончигдамба у.н Ч.Ганзориг
9. у.з Ч.Санжаадамба – у.н А.Алтанхуяг
10. у.з Д.Баасандорж – у.н Т.Баасанхүү
11. у.з Б.Соронзонболд – у.н Б.Сугаржаргал
12. у.х Ц.Содномдорж – у.н Ц.Одбаяр
13. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Амарзаяа
14. у.х Н.Батзаяа – у.н А.Батмөнх
15. у.х Ө.Даваабаатар – у.н Б.Сангисүрэн
16. у.н Э.Энхбат – у.н Р.Пүрэвдагва
“Эрдэнэт хивс” ХXК “Ёс жудагтай бөх”-ийн шагналаа Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар СХ-ны бөх МУГТ, улсын дархан аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯРт; “Бизкон Аудит” ХХК сар шинээс сар шинийн хооронд буюу тухайн жилд “Хамгийн олон даваа авч барилдсан бөх”-ийн шагналаа Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, ДЦС-IVТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС /20 удаагийн барилдаанд 107 даваа авч, 5 удаа түрүүлсэн амжилтаар/-т; “Монгол Ташуур Констракшн” ХХК тухайн жилд чансаагаар тэргүүлсэн “Хамгийн өндөр чансаатай шилдэг бөх”-ийн шагналаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Хангарди СХ, УБ хотын ОСНААУГ, “Их Засаг” ОУИС, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД-д; Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Уйлган голын ууган аварга, БНМАУ-ын Аварга Жамсрангийн Цэвээнравдангийн нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Голден жим” ХХК-ийн бөх аймгийн арслан Батбаярын ДАВАА-ОЧИРт; Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0253-р анги, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөл хөгжил сан”-гийн бөх аймгийн арслан Чинчулууны ХӨХЧИРЭНГЭРт; “Улаанбаатар хивс” ХК “Цахиур хагалах бөх”-ийн шагналаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Сэргэн мандалт групп-ын бөх аймгийн хурц арслан Нэгдэлийн ЖАРГАЛБАЯРт тус тус олгов. 
Тавын даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – у.г Д.Рагчаа
2. у.ав С.Мөнхбат – у.х Н.Батзаяа
3. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Э.Энхбат
4. у.ар Н.Батсуурь – у.г Н.Ганбаатар
5. у.ар Э.Оюунболд – у.х Ө.Бат-Орших
6. у.г Б.Гончигдамба – у.н Т.Баасанхүү
7у.з Ч.Санжаадамба – у.н Б.Сугаржаргал
8. у.х Ц.Содномдорж – у.х Ө.Даваабаатар 
Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.г Д.Рагчаа
2. у.ар Э.Оюунболд – у.х Н.Батзаяа
3. у.г Н.Ганбаатар – у.х Ц.Содномдорж
4. у.з Ч.Санжаадамба – у.н Т.Баасанхүү

Долоогийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Батзаяа
2. у.х Ц.Содномдорж – у.н Т.Баасанхүү

Наймын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр –у.х Ц.Содномдорж 

11 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.Өсөхбаяр дар.ав–А.Цацабшир у.х
    2. С.Мөнхбат у.ав–А.Сүмбээ а.а
    3. Г.Эрхэмбаяр у.ав–О.Бундхорол а.з
    4. Н.Батсуурь у.а –Давж.Батбаяр а.а
    5. Э.Оюунболд у.а–Б.Дэлгэрсайхан а.а
    6. Д.Рагчаа у.г–Д.Тангад а.а
    7. Н.Ганбаатар у.г–Ш.Тогтохбаяр у.н
    8. Б.Гончигдамба у.г–Д.Батболд у.х
    9. Ч.Санжаадамба у.з–Т.Сайханжаргал а.а
    10. Д.Баасандорж у.з–Б.Баатарцол а.а
    11. Д.Амгаланбаатар у.з –Ш.Отгонтөгс а.х
    12. Б.Соронзонболд у.з–Б.Тайван а.а
    13. Ц.Содномдорж у.х–Д.Бат-Эрдэнэ а.з
    14. Ө.Бат-Орших у.х– Ш.Уламбаяр у.ө.и.н
    15. Т.Мөнгөнцоож у.х –Б.Ганбаатар а.а
    16. Б.Пүрэвсайхан у.х–А.Алтанхуяг у.н
    17. Н.Батзаяа у.х–П.Ганхүү у.н
    18. Ө.Даваабаатар у.х–Л.Батзориг ц.а
    19. Б.Одгэрэл у.х –Б.Ганзориг ц.а
    20. Э.Энхбат у.х–М.Даваасүрэн а.з
    21. Р.Пүрэвдагва у.н–С.Батсуурь у.н
    22. Б.Сангисүрэн у.н–Х.Оргилболд а.а
    23. А.Батмөнх у.н–Ш.Шинэбаяр у.н
    24. Б.Амарзаяа у.н–Б.Эрдэнэхүү а.х.а
    25. Ц.Одбаяр у.н–Ц.Чимэддорж а.а
    26. Б.Сугаржаргал у.н–Ш.Пүрэвгарьд а.а
    27. Т.Баасанхүү у.н –Н.Батсайхан а.а
    28. Ч.Ганзориг у.н–Ц.Мөнхбаяр аа
    29. Э.Даш у.н –Н.Жаргалбаяр а.х.а
    30. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Х.Гантулга а.а
    31. О.Хангай а.а –Ч.Хөхчирэнгэр а.а
    32. Д.Анар а.а –Б.Бат-Өлзий а.а

    ReplyDelete

  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete
  3. ХОЁРЫН ДАВАА:

    1. Г.Өсөхбаяр дар.ав–Б.Батдорж а.н.н
    2. С.Мөнхбат у.ав–Д.Аззаяа а.н.н
    3. Г.Эрхэмбаяр у.ав–Г.Анхбаяр а.х
    4. Н.Батсуурь у.а –Э.Энх-Амгалан а.х
    5. Э.Оюунболд у.а–Б.Анхжаргал а.х
    6. Д.Рагчаа у.г–Б.Доржсүрэн а.х
    7. Н.Ганбаатар у.г–Д.Батсүх а.х
    8. Б.Гончигдамба у.г–У.Береке а.х
    9. Ш.Жаргалсайхан у.г – Ш.Отгонтөгс а.х
    10. Ч.Санжаадамба у.з– Ю.Пүрэвжаргал а.х
    11. Д.Баасандорж у.з– Д.Пүрэвдорж а.х
    12. Д.Амгаланбаатар у.з –Б.Зоригтбаатар а.х
    13. Б.Батмөнх у.з –М.Даваасүрэн а.з
    14. Б.Соронзонболд у.з–Т.Бэгзсүрэн а.з
    15. Ц.Содномдорж у.х–Н.Мөнх-Ирээдүй а.з
    16. Ө.Бат-Орших у.х– Ш.Мөнх-Од а.з
    17. Т.Мөнгөнцоож у.х –Ж.Дагва-Очир а.з
    18. Т.Өсөх-Ирээдүй у.х –Д.Бат-Эрдэнэ а.з
    19. А.Цацабшир у.х –Б.Гантөмөр а.з
    20. Т.Амартүвшин у.х – О.Бундхорол а.з
    21. Д.Батболд у.х–Б.Баянмөнх а.а
    22. Б.Пүрэвсайхан у.х–Б.Чимэдвандан а.а
    23. Н.Батзаяа у.х– Б.Уугандаваа а.а
    24. Ө.Даваабаатар у.х–Ж.Алтаншагай а.а
    25. Г.Алтангэрэл у.х–Т.Сайханжаргал а.а
    26. Ж.Амартүвшин у.х –Х.Гантулга а.а
    27. Б.Одгэрэл у.х – Н.Баярбаатар а.а
    28. Э.Энхбат у.ө.и.н– Б.Даваа-Очир а.а
    29. Ц.Лхагвасүрэн у.ө.и.н -Ц.Мөнхбаяр а.а
    30. Ш.Уламбаяр у.ө.и.н–П.Батмөнх а.а
    31. Ц.Цогтжаргал у.ө.и.н–Ч.Хөхчирэнгэр а.а
    32. Р.Пүрэвдагва у.н–А.Давааням а.а
    33. Н.Бүрэнбаатар у.н –Давж.Батбаяр а.а
    34. Б.Баянмөнх у.н –Ш.Пүрэвгарьд а.а
    35. Ду.Батбаяр у.н -Д.Тангад а.а
    36. Б.Насандэлгэр у.н -Б.Ганбаатар а.а
    37.П.Ганхүү у.н–Г.Ганням а.а
    38.Л.Гантулга у.н -Н.Батсайхан а.а
    39.Л.Нямсүрэн у.н –Ц.Чимэддорж а.а
    40.Ш.Тогтохбаяр у.н -Б.Гончигтавхай а.а
    41.Ч.Баянмөнх у.н – Х.Оргилболд а.а
    42. С.Батсуурь у.н–Т.Буянжаргал а.а
    43. Б.Сангисүрэн у.н–Б.Бат-Эрдэнэ а.а
    44. А.Батмөнх у.н– Н.Мустафа а.а
    45. Б.Амарзаяа у.н–Ш.Дарханбат а.а
    46. Ч.Цогбаяр у.н -Б.Бат-Өлзий а.а
    47. Ц.Одбаяр у.н–С.Ерөөлт а.а
    48. Б.Сугаржаргал у.н–Б.Хишигбаатар а.а
    49.Л.Цэрэнэтогтох у.н –Б.Баатарцол а.а
    50. Т.Баасанхүү у.н –Д.Бадамгарав а.а
    51. Л.Лха-Очир у.н -Б.Ганзориг ц.а
    52. А.Алтанхуяг у.н–Б.Номиндалай а.а
    53. Ш.Шинэбаяр у.н –П.Баярхүү а.а
    54. Г.Баасандорж у.н –Д.Анар а.а
    55. Ч.Ганзориг у.н–Х.Мэндбаяр а.а
    56. Бо.Батжаргал у.н – Б.Тайван а.а
    57. Д. Энхбаяр у.н –О.Хангай а.а
    58. Э.Даш у.н – Б.Хашбат а.а
    59. Ш.Мөнгөнбаатар а.х.а –О.Баярхүү а.а
    60.Б.Эрдэнэхүү а.х.а–Т.Занданбат а.а
    61. С.Ариунбилэг а.х.а – Л.Батзориг ц.а
    62. Н.Жаргалбаяр а.х.а- М.Бадарч а.а
    63. Ө.Сүхбат а.х.а –Б.Дэлгэрсайхан а.а
    64. О.Гантулга а.х.а –А.Сүмбээ а.а

    ReplyDelete
  4. Цагаан сарын барилдааны үеэр МҮБХ-ноос шагнагдсан аймгийн арслангууд:


    1. Чойжилын Эрдэнэчулуун Архангай,Эрдэнэмандал 1970/46

    1996 онд Багануур хотын наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. аймгийн баяр наадамд хэд хэд шөвгөрсөн.

    2. Дүкэний Муралхан Баян-Өлгий Улаанхус 1961/55

    ААШБ-нд 1989 онд түрүүлж арслан цол хүртсэн, 1986 оны аймгийн наадамд үзүүрлэн, 1984, 1988, 1989 онд шөвгөрсөн.

    3. Бадамцэрэнгийн Бямбаа Булган, Тэшиг 1954/62

    1982, 1986 онд ААШБ-нд түрүүлж, амйгийн арслан цол хүртсэн

    4. Цэгмэдийн Алтанбулаг Дорнод,Хэрлэн 1967/49

    1996 онд аймгийн наадамд түрүүлж, аймгийн арсан цол авсан, 1992, 1995 аймгийн наадамд үзүүрлэсэн.

    5. Должинсүрэнгийн Энх-Эхлэлт /Дундговь/ Архангай,Батцэнгэл

    Аймгийн баяр наадамд олон жил сайн барилдаж, Архангай, Дундговь аймагт 2түрүүлж, хэд хэдэн удаа шөвгөрсөн, чөлөөт бөхийн с.мастер

    6. Данхарын Чинзориг Завхан Цэцэн-Уул 1972/44

    Завхан аймгийн баяр наадамд 1995, 1997 онд 2 түрүүлж, 5 удаа шөвгөрсөн. А.а Данхарын хүү удамт бөх

    7. Ваанчигийн Тавхай Орхон /Өвөрхангай Есөнзүйл/ 1963/53

    1994 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан, 1997 онд Өвөрхангай амйгийн наадамд үзүүрлэсэн. Жүдо бөхийн спортын мастер, хүү Т.Чулуунгэрэл а.а цолтой.

    8. Дашмаагийн Цэрэнддорж Өвөрхангай, Баян-Өндөр1945/71

    1967 онд армийн аварга шалгаруулах барилдаанаас цэргийн арслан цол авсан. Улсын баяр наадамд 1974, 1978, 1980 онд 4 давж, олон удаа 2-3 давж байсан шилдэг бөхчүүдийн нэг.

    9. Амарбаатарын Батдэлгэр Сүхбаатар, Мөнххаан 1969/47

    Сүхбаатар аймгийн баяр наадамд 1993 онд онд түрүүлж, 1991 онд үзүүрлэсэн, чөлөөт бөхийн спортын мастер

    10. Оргихын Төмөрсанаа Увс,Хяргас

    1982 онд ААШБ-нд түрүүлж, аймгийн арслан болсон, аймгийн наадамд олон жил сайн барилдсан. Бөх сонины идэвхтэн.

    11. Балжиннямын Жумдаан Хөвсгөл, Цагаан-Уул 1944/72

    Армийн аварга шалгаруулах барилдаанä амжилттай барилдаж 1968 онд цэргийн арслан цол авсан.

    12. Юрагийн Батчулуун Багануур /Төв Баян/ 1972/44

    Багануур хотын наадамд 1993, 1995, 2000 онд 3 удаа түрүүлж, олон удаа шөвгөрсөн.

    ReplyDelete
  5. Кюүкшүзан Д.Батбаяр өөрийн нэрэмжит шагналаа Ховд аймгийн Дарви сумын харьяат, монгол улсын начин С.Бүрэнзэвсэгт олгосон байна. http://www.undesniibukh.mn/

    ReplyDelete
  6. Монгол түмний хүсэн хүлээдэг сар шинийн барилдааны тухай хуучраагүй хууч, шинэхэн таавар, догдлох хүлээлт сарын өмнөөс эхэлдэг гэж хэлж болох юм. Сүүлийн жилүүдэд МҮБХ-ноос цуврал таван барилдааныг тогтмол зохион байгуулах болсон нь тэрхүү хүлээлт, таамгийг бүр баяжуулж, дэлгэрүүлсэн билээ. Барилдаан бүр өөр өөрийн үзэгч дэмжигчтэй төдийгүй уулзсан бүхэн таавар уралдуулан, өнгө шинжсээр сар шинийн өдрүүдтэй золгодог.

    Энэ жилийн тухайд хамгийн эхэнд өсвөр бөх, НМББ-ийн барилдаанууд зэрэг болов. Нийтийн монгол шандастаны барилдаанд бөхөөр хичээллэдэггүй, бэлтгэл хийдэггүй залуус барилддаг гэдгийг уншигч та юу эс андах билээ. Харин өсвөр барилдаанд энэ цагийн алдарт бөхчүүдийн залгамж халаа, удам угшлын хөвгүүд зодоглож, ирээдүйн алдар суу, түүхэн замналынхаа гарааг эхлүүлдэг уламжлалтай. Энэ барилдаанд сайн барилддаг улсын шонхор Э.Үнэнхүү, улсын шандас Т.Түмэнжаргал, 72-р сургуулийн Ц.Дамдинсүрэн, Аваргын Н.Даваажамц, Б.Баянсүх, Таван-Ханы Ц.Лхагва-Очир зэрэг хөвгүүд аль хэдийн бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод ирчихсэн байгаа.

    Зүүн хүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн сар шинийн барилдаан 2-р сарын 6-нд болов. Улсын цолны босгон дээр багтаж ядан чихэлдэж буй залуусын сайхан барилдаанд Сүхбаатарын хурц арслан 8 даван түрүүлснээр аймаг цэргийн цолтнуудын барилдаанаас 10 дахь түрүүгээ авчээ. Үзүүрт Архангайн залуу арслан М.Бадарч шалгарав. Энэ хоёр бөх хэдхэн хоногийн зайтай хоёр барилдаанд түрүү булаалдсан нь бас нэг онцлог байлаа.

    /Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын 10 түрүүг сонирхуулбал.../
    2006/10/22 Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит барилдаан 256
    А/а Шар Мөнгөнбаатар А/а Эрдэнэбилэг Энхбат
    2007/12/16 Их Шавийн дээд сургуулийн 15 жилийн ойн барилдаан 256
    А/а Шар Мөнгөнбаатар Ц/х/а Арслан Бямбажав
    2009/09/12 Хадбаатар сангийн нэрэмжит улирлын нээлтийн барилдаан 256
    А/а Шар Мөнгөнбаатар А/а Жадамбаа Мөнгөн
    2009/10/24 Завхан аймгийн нэрэмжит барилдаан 256
    А/а Шар Мөнгөнбаатар А/з Намсрай Баттүвшин
    2012/01/15 Талх чихэр ХХК-ийн нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Пүрэв Бүрэнтөгс
    2013/01/20 Сүхбаатар аймгийн нэрэмжит барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Лувсандорж Цэрэнтогтох
    2015/02/15 Дашчойлин хийдийн нэрэмжит Модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Чагнаадорж Ганзориг
    2015/12/19 Хан Хэнтий Аварга дэвжээ үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Баярхүү Бат-Өлзий
    2016/01/30 Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Мягмар Бадарч
    2016/02/06 Дашчойлин хийдийн нэрэмжит Гал бич жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан 256
    А/х/а Шар Мөнгөнбаатар А/а Мягмар Бадарч

    Харин 2-р сарын 7-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болов. 320 залуус уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн харьяат, Алдар спорт хорооны бөх сумын заан Б.Зоригтбаатар 9 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, ИМХ дэвжээний бөх сумын заан О.Наранбаатар 8 даван үзүүрлэв. Уран хурц, дайчин, эрмэг, зоримог, үзүүштэй, магтууштай олон сайхан барилдааныг эндээс л үздэг юм шүү дээ.

    ReplyDelete
  7. Билет, билет, билет...


    Цагаан сарын билетийг битүүний өглөө 10 цагт зарах тухай зар аль хэдийн түгсэн атал 2-3 хоногийн өмнөөс билет сурагласан хүмүүс бөхийн өргөөгөөр эргэлдэж, өөрийн болон бусдын цаг замыг хий дэмий үрэх нь харамсалтай байлаа. Тэр бүү хэл битүүний урд өдрийн үдээс хойш оочер үүсгэж, олны дунд хий дэмий хөөрөгдөл, бухимдал үүсгэж орхив. “Маргааш өглөө билет зарна, одоо оочерлох хэрэггүй” гэж хичнээн хэлээд учирлаад тусыг олсонгүй. Яг үнэндээ битүүнийхээ өглөө 9 цагт ирж оочерлоод билетээ аваад ороход болох газар шүү дээ.
    МҮБХ-ны зүгээс билетийг шагчдын гарт алдахгүйн тулд цагдаагийн өндөр хамгаалалт дор очерлож орж ирсэн нэг хүнд 2 ширхэгээс илүү билет өгөхгүй байх зэргээр билетийг хэд дахин өсгөж зардаг шагчдад хориг тавих, таслах зогсоох оролдлогыг жил бүр хийсээр буй. Гэвч билет авахаар орж ирсэн хүнийг шагчин мөн бишийг ялгаж салгаж, таних нь үнэхээр хүндрэлтэй гэдгийг хэн ч ойлгох биз ээ.
    Мөн билетийг онлайнаар зарах хэрэгтэй гэсэн саналыг зарим үзэгчид тавьдаг. Гэвч энэ бол гарц биш гэдэг нь тодорхой. Наад зах нь хэн хэдэн ширхэг билет авч буйг хянах боломжгүй учир харин ч билет олноор шагчдын гарт орох жинхэнэ эрсдэлийг дагуулах төдийгүй интэрнет хэрэглэдэггүй олон, олон үзэгчид хэрхэн билет авах вэ гэдэг асуудал үүсэх нь гарцаагүй юм.

    Залуу арслан хамгийн эхэнд бүртгүүлэв

    Сар шинийн барилдаанд зодоглох улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн бүртгэл 2-р сарын 6-нд буюу Аймаг цэргийнхний барилдаан дээр эхэлсэн агаад хамгийн эхэнд залуу арслан Э.Оюунболд ирж бүртгүүлсэн юм. Харин түрүү бөх Ц.Содномдорж 7-нд сумын цолтнуудын барилдаан өндөрлөх үеэр орж ирэн бүртгүүлсэн бол заан Ч.Санжаадамба мөн энэ үеэр бүртгүүлээд барилдаан дуустал үзээд гарна лээ.

    Арслан П.Бүрэнтөгсийг барилдана, барилдахгүй гэсэн яриа хэд хоногийн өмнөөс л дуулдаад байв. Харин залуу арслан битүүний урд өдөр өөрийн цахим хуудаснаа бэртлийн улмаас зодоглож амжихгүй болсоноо албан ёсоор мэдэгдэн “Та бүхэндээ гал бичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Бэртэл маань гүйцэд эдгээгүйн үүднээс сар шинийн барилдаандаа барилдаж чадахгүйн. Намайг дэмжиж явдаг бүх хүмүүсдээ баярлалаа...” гэж бичсэн байлаа. Энэ мэдээллийг уншаад зарим уншигчид “Бөхчүүд ингээд барилдах, барилдахгүйгээ мэдэгдэж байвал зүггэр юм байна” гэж санал, хүсэлтээ уламжилсан харагдав.

    Хонь жилийн сар шинийн барилдааны үзүүр бөх Өсөхбаяр заан барилдаан эхлэхээс өмнө нэлээд эрт бөхийн өргөөнд ороод ирсэн байхыг хараад шөвгөрөх бөхчүүдийн нэг баараггүй дээ гэж таамаглаж суусан ч заан зодоглосонгүй.

    Хоёрхон сумын цолтон...

    Энэ жилийн сар шинийн “томчуудын” барилдаанд аварга цолтон 3, арслан 5, заан 6, харцага 14, начин 41, АЦ-ийн арслан 96, АЦ-ийн заан 35, АЦ-ийн харцага 37, АЦ-ийн начин 15 зодоглосон агаад дээр нь хоёрхон сумын цолтон оржээ. Тэд бол амжилтын эрэмбээрээ сумын цолтой болон залуу бөхчүүдээ магнайлан барилдаж буй Увс аймгийн харьяат, Таван-Хан дэвжээний бөх, сумын заан Н.Ширчинхүү, Өвөрхангай аймгийн харьяат, ИМХ дэвжээний бөх сумын заан О.Наранбаатар нар байлаа. Тэд нэгийн даваанд зүүн, барууны магнай аваргуудтай таарч өвдөг шороодсон юм.

    ReplyDelete
  8. Нэгийн даваанд улсын цолтнуудаас...

    Гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Т.Санчир, харцага Ч.Чулуунбаатар, начин М.Жамъянпүрэв, И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Ж.Оргил, Ж.Гансүх, Ж.Алтансүх, Д.Цогзолдорж, Б.Баянжаргал, Б.Заяамандах, Ч.Батчулуун нарын бөхчүүд нэгийн даваанд учраа бөхдөө тахим буулгалаа. Энэ даваанд улсын цолтнуудтай 2 сумын заан болон аймгийн начин, харцага, заан цолтнууд учраа таарсан байлаа. Ерөнхий хөлийн цэцээр у.х Д.Сэрээтэр, хөлийн цэцээр у.з Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, у.н Х.Түвшинсанаа, Б.Одхүү нар ажиллав.

    Бат-Эрдэнэ гарьд ноднин хавар хөлний хүнд хагалгаанд орсоноосоо хойш төдийлөн барилдахгүй байгаа. Улсын наадамд ч зодоглоогүй. Түүнийг а.н.н Батдорж зүүн талд нь мордож дайраад давчихав. Санчир заан ч наадмаас хойш Үндсэн хуулийн барилдаанд л ганцхан барилдсан.

    Нэгийн даваанд гарьд Гончигдамба а.н Ө.Дүүрэнбаярыг тахимдаж даваад хамгийн эхэнд тугаа тойрсон бол цэргийн начин Д.Цэрэнтогтох аварга Эрхэмбаярыг багагүй тэвдүүлсэн ч аварга төд удалгүй бяралхаж гуд татаад давчихна лээ.

    Өдгөө 43 настай дархан аварга Өсөхбаярыг сар шинийн барилдаандаа зүүнийг магнайлан зодоглож, өөрөөсөө 2-3 үе дүү залуустай эн тэнцүүхэн хүчийг үзэн барилдаж улмаар дөрөв даван бага шөвөгт шалгарсан үзэгч олон сэтгэл дүүрэн, гүн хүндэтгэлтэй хүлээн авсан юм. Дөч гарсан насандаа олон түмнээ хүндэтгэн, баясуулан цэнгүүлэхээр зодоглосон өндөр аваргын үлгэр дуурайллын талаар нэгэн сайтад:

    ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР ШИГ БАЙЦГААЯ
    Түрүүлбэл барилддаг. Үгүй бол зодоглодоггүй байж болохгүй. Өндөр цолтой бөх ийм жишиг тогтоож болохгүй. Баянмөнх аварга 40 гарсан хойноо улсын наадамд түрүүлж, 50 насандаа зодоглож наадамчин олноо цэнгүүлж байсан сайхан дурсамж бий. Цагаан сарын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Өсөхбаяр хүчийг үзэн барилдаж буйд CONTROL.MN бөхийн хорхойтнуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Хэдийгээр хурд, хүч буурч, тамир тэнхээ залуугийнхтай адил биш болсон ч бөхчүүдтэйгээ мөр зөрүүлж, үзэгч түмнээ баярлуулж байна. Дархан аваргууд ийм л үлгэр жишээ үзүүлэх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Монгол ахан дүүс ээ, сар шинэдээ сайхан шинэлээрэй... гэж бичсэн нь нийт бөхчүүд анхаарууштай, бодууштай л санагдав.

    Мөн арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, гарьд И.Доржсамбуу гээд цөөнгүй бөх зодоглоогүйд үзэгчид үгүйлэн сураглан байв. Мөнхбаатар арслан, Бүрэнтөгс арслангууд бөхийн өргөөнд ирж барилдаанаа үзэж сонирхов. Мөнхбаатар арслан нэлээд арвин сахал тавьсан нь тун чиг содон. Дашрамд дуулгахад арслан хурд сонирхох болсон ба цагаан сарын дараах анхны уралдаанд арслангийн буурал морь түрүүлсэн гэнэ лээ.

    ReplyDelete
  9. Индэрийн өмнө тухалсан ахмад бөхчүүд

    Индэрийн урд талын тусгай суудалд тухалсан ахмад бөхчүүд маань үндэснийхээ дээл, малгай, залаа тэмдгээ зүүж сууцгаасан нь үнэхээр сүр жавхлантай агаад энэ өдрийн бас нэг чимэг нь байлаа. Нэгийн давааны эхэнд давцгаасан Мөнхбат аварга, Санжаадамба заан тэргүүтэй бөхчүүд давааны хишиг боорцогноосоо хоймор дүүрэн ахмад хүчтэнүүддээ нэг бүрчлэн тарааж, хүндэтгэл үзүүлж байгаа нь их сайхан санагдсан. Уг нь энэ тусгай суудалд ахмад бөхчүүдээс гадна бөхийн зүтгэлтнүүд, бөх судлаач, шимтэн үзэгчдийн төлөөлөл болох настан буурлууд сууж бөх үздэг уламжлалтай боловч энэ барилдаан дээр багахан өөрчилж, зөвхөн улсын цолтой ахмад бөхчүүдийг уг суудалд суулгахаар болсон юм. Гэвч төрийн хамгаалалтынхны зарим нэг “шаардлагаас” болоод ганц нэг ахмад бөхчүүд уг суудалдаа сууж чадаагүй нь харамсалтай. Үнэндээ төрийн хамгаалалтынхан хэтэрхий “өндөр” шаардлага тавьж хатуурхах нь амаргүй байлаа. Гэхдээ дүрэм журмынхаа дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэднийг буруутгаад ч яалтай...


    Лам нар боорцог тараах гэж “баллав”

    Монгол бөхийн нэгэн уламжлал бол давааны хишиг түгээх. Орчин үед бол боорцог тараах л гэцгээх болж. МҮБХ-ноос олноо “бага” хэмээн алдаршсан Санжаа зааныг хишиг түгээх албанд томилсон байсан ч жил бүр давааны боорцогийг бэлдэж өгдөг Гандантэгчилэн хийдийн зүгээс өөрийн лам нараар түгээлгэх санал тавьж, уг албыг хариуцсан юм. Гэвч лам нар боорцогоо түгээхдээ хэтэрхий “өгөөмөр” хандсаных уу, цаанаасаа бага боорцог ирүүлсэнийх үү. Ямартай ч гурвын давааны үеэр боорцог нь дуусч, сүүлдээ барбарис чихэр тарааж харагдсан... Нэгэн үзэгч үүнийг анзаараад “Хямрал, хямрал” гэж наргиа болгож дуулдана лээ.


    Хоёрын даваа...

    Зарим нэг барилдаанаас онцолвол гарьд Д.Рагчаа а.х Б.Доржсүрэнг хөлд орох гээд ухасхийхэд нь шилдэж дараад гэдрэг нь түлхээд суулгачихсан бол а.з Д.Бат-Эрдэнэ харцага Өсөх-Ирээдүйг хавирахад нь дагаж мордоод, заан Соронзонболд заан а.з Т.Бэгзсүрэнг мушгиж тонгороод, харцага Даваабаатар а.а Ж.Алтаншагайн хөлд ороод, харцага Содномдорж а.з Н.Мөнх-Ирээдүйг шилдэж даран гуядаад, а.д М.Даваасүрэн заан Батмөнхийг мушгиад, а.а Н.Батсайхан начин Гантулгыг сэнжигнээс дунгуйлдаж татаад давсан

    ReplyDelete
  10. Үнэхээр чихэнд сонсголонтой, яруу тунгалаг...

    Гурвын давааны эхэнд зүүн талын магнай дархан аварга Өсөхбаярын цолыг цолчин засуул Д.Батболд, баруун талын магнай аварга Мөнхбатын цолыг тонж манлай засуул Д.Цогзол дуудав. Харин барууны дагавар магнай арслан Батсуурийг цолыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, уртын дууч, сумын заан Мөнхбаатар дуудах үеэр бөхийн өргөөнд суусан үзэгч олон алга ташин уухайлан Мөнхбаатар засуулд баяр хүргэж байлаа. Тэрээр үнэхээр чихэнд сонсголонтой, яруу тунгалаг, мөн цуцашгүй содон сайхнаар цол дуудах нь онцгойлон баяр хүргэхээс аргагүй сайханы нэг байсан юм.

    Барилдаан ба мэх...

    Гурвын даваа эхлүүт Санжаадамба заан а.а Т.Сайханжаргалын толгойг уургалж гуядаад, Мөнхбат аварга а.а А.Сүмбээг гар ачиж, харцага Бат-Орших у.ө.и.н Ш.Уламбаярыг тахимдаад, а.х Ш.Отгонтөгс заан Амгаланбаатарыг суйлаад /өмнөх даваанд гарьд Жаргалсайханыг мөн өвдөглүүлсэн/, начин Энхбат а.з М.Даваасүрэнг дунгуйлдаж татаад давах нь бас л “гоёхон” барилдаанууд байлаа. Одгэрэл харцага давуулж гуядах гэхэд ц.а Б.Ганзориг суганд нь сэжиж хонгодоод хаячихав. Начин Сугаржаргал а.а Пүрэвгарьдийг амалсан нь тун чиг содон. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй бөх хэмээгдэж буй залуу начин жижиг биетэй бөхчүүдээс хамгийн уран, хамгийн барилдаанч Пүрэвгарьдийг сонгож амалсан нь нэгийг бодож, хоёрыг тунгаасан хэрэг биз. Тэд өмнө барилдаад үзчихсэн хоёр. Пүрэвгарьд хөдөлгөж барилдах гэж нэлээд оролдсон боловч начинг тэнцвэр алдуулж чадсангүй. Харин хөлд нь орох гэхэд нь начин зүгээр л жингээрээ дараад суулгачихна лээ. Шинэ начин Ч.Ганзориг а.а Ц.Мөнхбаярыг өмсөөд тун уран давсан. Мөн түрүү бөхийн тааварт яригдаж байсан харцага Пүрэвсайхан шинэ начин Алтанхуягийг амалж барилдаад давуулж гуядах даацтай мэхэнд нь өвдөг шороодлоо. Өсөх идэр Пүрэвдагва начин Батсуурийг шуудагнаас шахаж татангуутаа тахимдаад, Баасанхүү начин а.а Н.Батсайханыг хутгаад хаяв. Энэ даваанд зургаан хос аймгийн арслан нугарч барилдсанаас а.а Анар а.а Бат-Өлзийг элэг бүснээс өөр дээрээ татаж хавираад унасан бол хурц арслан Мөнгөнбаатар а.а Х.Гантулгыг мордоод, а.а Хангай а.а Хөхчирэнгэрийг барьц сонгон тус тус давлаа.

    Дөрвийн давааны оноолтод хоёр заан тахим буулгажээ. Баасандорж заан “элдэвтэй” начин Баасанхүүгийн “элдэвтэй” барилдаанд аргагүй өвдөглөсөн бол заан Соронзонболд Сугаржаргал начинд баглуулж унав. Гончигдамба гарьд Ганзориг начинг хөнтөрч суйлаад, Өсөхбаяр аварга а.х Отгонтөгсийг тахимдахад нь дагуулж мушгиад, харцага Батзаяа начин Батмөнхийг өргөж цацаад, Энхбат начин Пүрэвдагвийг давхар шуудагнаас шахаж татаад хаяцгаалаа. Бас л сайхан барилдаанууд.

    Тавын даваанд дархан аварга Өсөхбаяр нутгийн дүү, гарьд Рагчааг амлан барилдаж, тахим буулгасан бол аварга Мөнхбат харцага Батзаяаг амлан барилдаж, барьц сонгуулан уналаа. Аваргын хөл жаахан эвгүй дарагдаад гэмтчих шиг болсон. Гайгүй байгаасай даа. Батзаяа харцага ийн давснаар зун наадам бужигнуулсан шигээ бага наадмыг ч бужигнуулаад л орхив. Баасанхүү начин гарьд Гончигдамбыг хөнтөрч хаяад, дараагийн даваанд Санжаа зааныг тэнцвэр алдуулан тэр чигт нь дайрч хаяад үзэгчдийг тааврыг бүрмөсөн будлиулж орхисон гэхэд болно. Аргагүй л барилдаанч, элдэвтэй, хийцтэй бөх юм даа. Цагаан сарын дараа Б.Соронзонболд заан цахим хуудсандаа А.Батмөнх начин а.а Мустафаг давуулаад гуядахад нь суганд сэжиж эргээд тун уран давж байгаа бичлэгийг тавиад: “Бас л гоёхон барилдах юмаа. Баасанхүү. Батмөнх гэсэн сайхан барилддаг залуучууд байна шүү. Барьц сонгоо хүлээдэг залуучууд үлгэр дуурайл аваасай даа” хэмээн бичсэн байна лээ. Нээрээ л гоёхон барилдацгаах юм. Нээрээ л залуус үлгэр аваасай билээ.

    ReplyDelete
  11. Харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ

    Ийнхүү сар шинийн барилдаан уламжлал, дэг жаягынхаа дагуу сайхан болж өндөрлөв. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хороо, Монос группийн бөх, улсын харцага Цэдэвийн Содномдорж анх удаа сар шинийн барилдаанд түрүүлж, амжилтынхаа тоог нэмлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын харьяа Аврагч спорт хороо, Мондэй группийн бөх, Гунаажавын Эрхэмбаяр аварга үзүүрлэв.
    Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү нар их шөвөгт шалгарсан нь ерөнхийдөө таавар эвдсэн, энэ өдрийн од гүйсэн бөхчүүд байлаа гэж хэлж болох юм. Батзаяа харцага наадмаар шуугуилсан шигээ Амарын Батмөнх начинг өргөж цацаад, Оюунболд арслангийн хөлийг шүүрч аван шилбээр нь нарийсган түрээд, Мөнхбат аваргыг барьц сонгох зэргээр хаясан бол Баасанхүү начин Баасандорж зааныг, Гончигдамба гарьдыг, Санжаадамба зааныг гэх зэргээр энэ өдрийн түрүү бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан бөхчүүдийг цувуулан давж ийнхүү дөрөвт үлдлээ.
    Дунд шөвөгт у.а Э.Оюунболд, у.г Д.Рагчаа, у.г Н.Ганбаатар, у.з Ч.Санжаадамба нар шалгарсан билээ.

    Сурвалжилсан С.БАДАМГАРАВ

    ReplyDelete