Monday, February 22, 2016

Бөхийн Чөлөөт барилдааны ААШТ-ээс эрэгтэй 105, эмэгтэй 60, нийт 165 медалийг хүртжээ...

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 29 дэх, эмэгтэйчүүдийн 19 дэх удаагийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо 2016 оны 02 дугаар сарын 17-21-ний хооронд болж өндөрлөлөө. Манай тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жин /бүтэн баг/-д хүч сорьж 2 алт, 1 мөнгө, 9 хүрэл, нийт 12 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв.

Эмэгтэйчүүдийн тухайд хос алтан медаль хүртэв. О.Бурмаа, Д.Отгонцэцэг нар ААШТ-ний 5, 6 дахь алтан медалийг авчрахын сацууд хэн хэн нь анх удаагаа аваргалав. Харин О.Оюунтуяа, З.Болортунгалаг, Э.Гантуяа нар ААШТ-ний 28, 29, 30 дахь хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлэв. Э.Гантуяагийн тухайд хүрэл медаль хүртсэнээр эмэгтэйчүүдийн Азийн аваргын 60 /алт-6, мөнгө-24, хүрэл-30/ дахь медальтан, 30 дахь хүрэл медальтан болов... Ийнхүү 8 тамирчны 5 нь медалийн тавцанд хүрсэн бол Ц.Намуунцэцэг /48кг/, Г.Отгонжаргал /53кг/, Б.Нямгэрэл /63кг/ нарын тухайд энэ удаад төдийлөн амжилтыг эс үзүүлэв... Багийн дүнгээр айргийн тавд хурдлав.

Эрэгтэй тамирчдын тухайд 8 жинд бүгдэд нь медалийн төлөө барилдаж, 7 нь медалийн тавцанд гарав. Медалийн чанараар авч үзвэл алтан медальд хараахан хүрсэнгүй, 1 мөнгө, 6 хүрэл медальтан төрөв. Харин 74 кг-ын жинд зодоглосон Д.Гомбодоржийн тухайд тактикын алдаа гаргаж, нэг оноогоор хожигдож, медалиас бултрав. Хүнд жинд хүч үзсэн Н.Золбоо хүрэл медалийн эзэн болсноор эрэгтэйчүүдийн ААШТ-ний 50 дахь хүрэл медальтан болов. Эрэгтэй тамирчдын тухайд ААШТ-ээс одоогийн байдлаар 105 /алт-26, мөнгө-29, хүрэл-50/ медалийг хүртсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй нийт 165 медалийг Эх орондоо авчирч чадсан байна. Манай эрэгтэй тамирчид багаараа аман хүзүүнд давхив.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ...

 FW – 58 kg:
1. Aisuluu TYNYBEKOVA (KGZ)
2. Aiym ABDILDINA (KAZ)
3. Zhangting ZHOU (CHN)
3. Gantuya ENKHBAT (MGL) /Энхбат ГАНТУЯА/
 FS – 57 kg:
1. Sandeep TOMAR (IND)
2. Hak Jin JONG (PRK)
3. Batbold SODNOMDASH (MGL) Содномдаш БАТБОЛД
3. Ulukbek ZHOLDOSHBEKOV (KGZ)
 FS – 61 kg:
1. Daulet NIYAZBEKOV (KAZ)
2. Behnam Eshagh EHSANPOOR (IRI)
3. Zhangbuladaoriji ZHANGBULADAORIJI (CHN)
3. Tuvshintulga TUMENBILEG (MGL) Түмэнбилэг ТҮВШИНТУЛГА
 FS – 65 kg:
1. Meysam Abolfazl NASIRI (IRI)
2. Nurlan BEKZHANOV (KAZ)
3. Cunjun MA (CHN)
3. Batmagnai BATCHULUUN (MGL) Батчулуун БАТМАГНАЙ
 FS – 70 kg:
1. Adam BATIROV (BRN)
2. Kumar Omprakash VUNOD (IND)
3. Mohammad Sattar NADERI (IRI)
3. Batzorig BUYANJAV (MGL) Буянжав БАТЗОРИГ
 FS – 86 kg:
1. Ehsan Naser LASHGARI (IRI)
2. Uitumen ORGODOL (MGL) Оргодол ҮЙТҮМЭН
3. Hyeokbeom GWON (KOR)
3. Aslan KAKHIDZE (KAZ)
 FS – 97 kg:
1. Reza Mohammad Ali YAZDANI (IRI)
2. Magomed MUSAEV (KGZ)
3. Bakdaulet ALMENTAY (KAZ)
3. Khuderbulga DORJKHAND (MGL) Доржханд ХҮДЭРБУЛГА
FS – 125 kg:
1. Parviz Khodavirdi HADI BASMANJ (IRI)
2. Daulet SHABANBAY (KAZ)
3. Aiaal LAZAREV (KGZ)
3. Zolboo NATSAGSUREN (MGL) Нацагсүрэн ЗОЛБОО

BRONZE: 
Gantuya ENKHBAT (MGL) df. Sarita SARITA (IND) by TF, 10-0
BRONZE: 
Batbold SODNOMDASH (MGL) df. Younes Firouz SARMASTIDIZAJI (IRI), 16-8
BRONZE: 
Tuvshintulga TUMENBILEG (MGL) df. Keisuke OTOGURO (JPN), 11-4
BRONZE: 
Batmagnai BATCHULUUN (MGL) df. Masakazu KAMOI (JPN) by FALL, 9-4
Semifinal: 
Kumar Omprakash VINOD (IND) df. Batzorig BUYANJAV (MGL), 8-5
BRONZE: 
Saiakbai USUPOV (KGZ) df. Gombodorj DORJVANCHIG (MGL), 2-1
GOLD: 
Ehsan Naser LASHGARI (IRI) df. Uitumen ORGODOL (MGL), 7-0
Semifinal: 
Reza Mohammad Ali YAZDANI (IRI) df. Khuderbulga DORJKHAND (MGL), 7-0
Repechage: 
Zolboo NATSAGSUREN (MGL) df. Zaman ANWAR (PAK), 8-2

1 comment:

  1. Jalkhanz2/22/2016

    "РИО-2016"-д энэхүү амжилтаа улам ахиулж АВАРГА төрөх болтугай...

    ReplyDelete