Wednesday, December 30, 2015

“Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан”-д у.х Пүрэвсайхан 2 дахиа түрүүлэв

ҮЭЧХ ялж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан /2015.12.29/ үзүүштэй сайхан болж өнгөрөв.

Анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт; хоёр дахь удаагийн барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Чимэддорж нар их шөвөгт; 3 дахь удаагийн барилдаанд улсын начин Б.Пүрэвсайхан /улсын харцага/ түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Батмөнх нар их шөвөгт; 4 дэх удаагийн буюу өнгөрсөн жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр дахиа түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэн, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарди Б.Гончигдамба нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв. 
Харин өнөө жилийн 5 дахь удаагийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарди Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой шилдэг, чансаа өндөр 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, “Нью прогресс групп”-ын бөх улсын харцага Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

Үзүүр: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ажнай корпораци”-ийн бөх саруул сайжрах, хууринан шуугигч, улсын манлай заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Ноёд групп, “Мондэ” ХХК-ийн бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР; Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” бөхийн галАврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, ДЦС-III” ТӨХК“Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын БАТСУУРЬ нар шалгарав.
Гурвын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.а М.Баасанбат
2. у.ар П.Бүрэнтөгс – а.а Б.Ганбаатар
3. у.ар Н.Батсуурь – ц.а Л.Батзориг
4. у.ар Э.Оюунболд – а.а М.Еркебулан
5. у.г Н.Ганбаатар – а.а Б.Хаш-Эрдэнэ
6. у.г Б.Гончигдамба – у.н А.Батмөнх
7. у.з Ч.Санжаадамба – ц.а Б.Ганзориг
8. у.з Б.Батмөнх – у.н Л.Гантулга
9. у.х Ө.Бат-Орших – а.а М.Бадарч
10. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х.а Н.Жаргалбаяр
11. у.х Б.Пүрэвсайхан – у.н Ч.Баянмөнх
12. у.х Н.Батзаяа – а.а Б.Бат-Өлзий
13. у.х Ө.Даваабаатар – у.н Т.Баасанхүү
14. у.н Р.Пүрэвдагва – у.н Б.Сангисүрэн
15. у.н Б.Сугаржаргал – у.н Ш.Шинэбаяр
16. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а О.Хангай 

Дөрвийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Б.Бат-Өлзий
2. у.ар П.Бүрэнтөгс – а.а О.Хангай
3. у.ар Н.Батсуурь – а.а М.Бадарч
4. у.ар Э.Оюунболд – а.х.а Н.Жаргалбаяр
5. у.г Н.Ганбаатар – у.н Т.Баасанхүү
6. у.г Б.Гончигдамба – у.н Б.Сугаржаргал
7. у.з Ч.Санжаадамба – у.н Б.Сангисүрэн
8. у.з Б.Батмөнх – у.х Б.Пүрэвсайхан
Тавын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.х.а Н.Жаргалбаяр
2. у.ар Н.Батсуурь – а.а О.Хангай
3. у.з Ч.Санжаадамба – у.н Б.Сугаржаргал
4. у.х Б.Пүрэвсайхан – у.н Т.Баасанхүү

Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.з Ч.Санжаадамба
2. у.ар Н.Батсуурь – у.х Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:
1. у.з Ч.Санжаадамба – у.х Б.Пүрэвсайхан

2 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав–Н.Хүрэлсүх а.х
    2. П.Бүрэнтөгс у.ар–У.Береке а.х
    3. Н.Батсуурь у.ар–Д.Пүрэвдорж а.х
    4. Э.Оюунболд у.арс–Ч.Эрдэнэсайхан а.з
    5. Н.Ганбаатар у.г–Т.Бэгзсүрэн а.з
    6. Б.Гончигдамба у.г–Ж.Наранбаатар а.а
    7. Ч.Санжаадамба у.з–Б.Чимэдвандан а.а
    8. М.Өсөхбаяр у.з – Б.Хаш-Эрдэнэ а.а
    9. Б.Батмөнх у.з–А.Саруулсайхан а.а
    10. Ө.Бат-Орших у.х– Ц.Мөнхбаяр а.а
    11. Т.Өсөх-Ирээдүй у.х– Э.Ванданцэрэн а.а
    12. Б.Пүрэвсайхан у.х–Ч.Хөхчирэнгэр а.а
    13. Н.Батзаяа у.х–Давж.Батбаяр а.а
    14. Ө.Даваабаатар у.х–Ш.Пүрэвгарьд а.а
    15. Б.Одгэрэл у.х– Б.Ганбаатар а.а
    16. Ж.Отгонбаяр–М.Эркебулан а.а
    17. Р.Пүрэвдагва у.ө.и.н–Б.Мөнх-Эрдэнэ а.а
    18. Л.Гантулга у.н –Б.Гончигтавхай а.а
    19. Ч.Баянмөнх у.н–Н.Ганзориг а.а
    20. С.Батсуурь у.н –М.Баасанбат а.а
    21. Б.Сангисүрэн у.н–Н.Золбоо а.а
    22. А.Батмөнх у.н–П.Мөнхбат а.а
    23. Б.Амарзаяа у.н –Б.Бат-Өлзий а.а
    24. Б.Сугаржаргал у.н –Б.Хишигбаатар а.а
    25. Т.Баасанхүү у.н–Б.Баатарцол а.а
    26. Л.Лха-Очир у.н –Б.Ганзориг ц.а
    27. Ш.Шинэбаяр у.н–Б.Тайван а.а
    28. Г.Баасандорж у.н –О.Хангай а.а
    29. Бо.Батжаргал у.н –Л.Батзориг ц.а
    30. Ш.Мөнгөнбаатар а.х.а –М.Бадарч а.а
    31. Б.Эрдэнэхүү а.х.а– А.Отгонбаатар а.а
    32. Н.Жаргалбаяр а.х.а–Ө.Сүхбат а.х.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete