Sunday, October 25, 2015

“Начин цолтны хүндэтгэлийн барилдаан”-д у.х Содномдорж түрүүлэв

Монголын Малчдын Алдар холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Монгол Улсын НАЧИН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2015.10.25/ болов.

Анхны барилдаан /2007.11.10/-д улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүүлж, улсын начин Ж.Бат-Эрдэнэ /у.г/ үзүүрлэн, улсын харцага Н.Ганбаатар /у.г/, улсын начин Т.Өсөх-Ирээдүй /у.х/ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2014.10.25/-д улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Э.Оюунболд үзүүрлэн, улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар тус тус шөвгөрч байв.

Өнөө жилийн 9 дэх удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Сан” дээд сургууль, ДЦС-IVТӨХК-ийн бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 337-р анги, “Агро Маш тех” ХХК-ийн бөх улсын шинэ залуу харцага Бат-Очирын ОДГЭРЭЛ; Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “Их Засаг” ОУИС, Хера холдинг” ХХК-ийн бөх улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагва нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – а.а Г.Ганцоож
2. у.ар Н.Батсуурь – а.а Б.Бат-Эрдэнэ
3. у.з Д.Баасандорж – а.а Б.Бат-Өлзий
4. у.з Б.Батмөнх – а.а Д.Анар
5. у.х Ц.Содномдорж – а.а О.Хангай
6. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Л.Батзориг
7. у.х Б.Пүрэвсайхан – а.х.а Н.Жаргалбаяр
8. у.х Б.Одгэрэл – а.х.а Б.Эрдэнэхүү
9. у.н Ш.Уламбаяр – а.х.а Ш.Мөнгөнбаатар
10. у.н Р.Пүрэвдагва – а.х.а Б.Ганхуяг
11. у.н Д.Цогзолдорж – у.н Д.Энхбаяр
12. у.н Л.Гантулга – у.н Ч.Ганзориг
13. у.н Ч.Цогбаяр – у.н Л.Лха-Очир
14. у.н Т.Баасанхүү – у.н Б.Бадамсүрэн

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Ш.Уламбаяр
2. у.ар Н.Батсуурь – а.а Д.Анар
3. у.х Ц.Содномдорж – у.н Д.Энхбаяр
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Ч.Цогбаяр
5. у.х Б.Одгэрэл – а.а Б.Бат-Өлзий
6. у.н Р.Пүрэвдагва – у.н Ч.Ганзориг
7. у.н Т.Баасанхүү – а.х.а Н.Жаргалбаяр

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
2. у.х Ц.Содномдорж – а.а Д.Анар
3. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.х Б.Одгэрэл
4. у.н Р.Пүрэвдагва – у.н Т.Баасанхүү

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Р.Пүрэвдагва
2. у.х Ц.Содномдорж – у.х Б.Одгэрэл

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ц.Содномдорж  

Тод: Энэхүү 2 хүчтэн 2013 он /10.20/-ы Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд мөн тэргүүн байр булаалдаж арслан Бүрэнтөгс түрүүлж байсан бол, өнөө жил харцага Содномдорж түрүүлэв. Харин найм хоногийн өмнө буюу 2015.10.17-нд болсон “Богдхан хайрханы хишиг барилдаан -9”-д мөн хоёр бөх тэргүүн байр булаалдахад харцага Содномдорж түрүүлсэн билээ. Ийнхүү сүүлийн хоёр удаагийн улсын цолтой бөхчүүдийн барилдаанд харцага Содномдорж дараалан түрүүлж, арслан Бүрэнтөгс үзүүрлээд байна...

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. П.Бүрэнтөгс у.а–Б.Батдорж а.н
    2. Н.Батсуурь у.а–Б.Энх-Очирхуяг а.х
    3. Д.Баасандорж у.з–Х.Цогтгэрэл а.н
    4. Б.Батмөнх у.з–Б.Мижидсүрэн а.х.а
    5. Ц.Содномдорж у.х–М.Даваасүрэн
    6. Т.Өсөх-Ирээдүй у.х–Н.Хүрэлсүх а.х
    7. Б.Пүрэвсайхан у.х–Н.Мустафа а.а
    8. Ө.Даваабаатар у.х –Г.Ганцоож а.а
    9. Б.Одгэрэл у.х–Д.Төрболд а.н
    10.Ш.Уламбаяр у.ө.и.н–Г.Ганням а.а
    11.Р.Пүрэвдагва у.ө.и.н–П.Эрхэмжаргал а.а
    12.Б.Насандэлгэр у.н –Б.Бат-Эрдэнэ а.а
    13.Д.Цогзолдорж у.н–Б.Номиндалай а.а
    14.Л.Гантулга у.н–Ж.Наранбаатар а.а
    15.Ч.Цогбаяр у.н–М.Бадарч а.а
    16.Б.Сугаржаргал у.н –О.Хангай а.а
    17.Т.Баасанхүү у.н–Б.Баатарцол а.а
    18.Б.Бадамсүрэн у.н–А.Хосбаяр а.а
    19.Л.Лха-Очир у.н–С.Ерөөлт а.а
    20.А.Алтанхуяг у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
    21.Ч.Ганзориг у.н–Б.Гончигтавхай а.а
    22.Д.Энхбаяр у.н–А.Отгонбаатар а.а
    23.Б.Ганхуяг а.х.а–Ч.Эрдэнэсайхан а.з
    24.Б.Эрдэнэхүү а.х.а–Х.Гантулга а.а
    25.Н.Жаргалбаяр а.х.а–Н.Батсайхан а.а
    26.Л.Батзориг ц.а–Н.Золбоо а.а
    27.Д.Анар а.а–Ш.Дарханбат а.а
    28.Д.Амаржаргал а.а –Б.Бат-Өлзий а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete