Monday, September 07, 2015

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс медаль хүртсэн Талын Монголын Хүчтэнүүд буюу “Бөмбөрцгийн Бөхчүүд”...

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн ДАШТ 09 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болно.

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс манай тамирчид Алтан медаль-5 (эр-3, эм-2), Мөнгөн медаль-17 (эр-12, эм-5), Хүрэл медаль-27 (эр-17, эм-10), нийт 49 медалийг Эх орондоо авчирсан амжилтыг одоогоор үзүүлээд байгаа билээ...  

Ингээд ДАШТ-нээс медаль хүртсэн “БӨМБӨРЦГИЙН БӨХЧҮҮД”-ийн нэрсийн цувааг он дарааллаар нь хүргэж байна.

Алтан медальтнууд: 

1. Зэвэг ОЙДОВ /Турк, Стамбул-1974, (62 кг)/  
2. Зэвэг ОЙДОВ /ЗХУ, Минск-1975, (62 кг)/
3. Хорлоо БАЯНМӨНХ /ЗХУ, Минск-1975, (100 кг)/  
4. Соронзонболд БАТЦЭЦЭГ /ОХУ, Москва-2010, (эм, 59 кг)/
5. Сүхээ ЦЭРЭНЧИМЭД збек, Ташкент-2014, (эм, 60 кг)/

Мөнгөн медальтнууд: 

1. Базаррагчаа ЖАМСРАН /Болгар, Софи-1971, (48 кг)/
2. Хорлоо БАЯНМӨНХ /Болгар, Софи-1971, (100 кг)/
3. Мэгд ХОЙЛОГДОРЖ /Иран, Тегеран-1973, (57 кг)/
4. Хорлоо БАЯНМӨНХ /Турк, Стамбул-1974, (100 кг)/  
5. Цэдэндамбa НАЦАГДОРЖ /ЗХУ, Минск-1975, (68 кг)/
6. Буяндэлгэр БОЛД /ЗХУ, Киев-1983, (68 кг)/
7. Зэвэг ДҮВЧИН /ЗХУ, Киев-1983, (82 кг)/  
8. Авирмэд ЭНХЭЭ /Унгар, Будапешт-1985, (62 кг)/
9. Буяндэлгэр БОЛД /Унгар, Будапешт-1985, (68 кг)/
10. Оюунбилэг ПҮРЭВБААТАР /Болгар, Софи-2001, (58 кг)/
11. Оюунбилэг ПҮРЭВБААТАР /Иран, Тегеран-2002, (60 кг)/
12. Баяраа НАРАНБААТАР /Азербайжан, Баку-2007, (55 кг)/
13. Очирбат БУРМАА /Дани, Хернинг-2009, (эм, 72 кг)/
14. Даваасүх ОТГОНЦЭЦЭГ /Турк, Стамбул-2011, (эм, 51 кг)/
15. Банзрагч ОЮУНСҮРЭН /Турк, Стамбул-2011, (эм, 67 кг)/
16. Эрдэнэчимэг Сумьяа /Унгар, Будапешт-2013, (эм, 51 кг)/
17. Соронзонболд БАТЦЭЦЭГ /Унгар, Будапешт-2013, (эм, 63 кг)/

Хүрэл медальтнууд:

1. Жигжид МӨНХБАТ /Энэтхэг, Дели-1967, (87 кг)/
2. Данзандаржаа СЭРЭЭТЭР /Канад, Эдмонтон-1970, (74 кг)/
3. Мэгд ХОЙЛОГДОРЖ /Болгар, Софи-1971, (57 кг)/
4. Очирдолгор ЭНХТАЙВАН /Иран, Тегеран-1973, (48 кг)/
5. Цэдэндамбa НАЦАГДОРЖ /Турк, Стамбул-1974, (68 кг)/
6. Зэвэг ОЙДОВ /Швейцарь, Лозанна-1977, (68 кг)/
7. Дугарсүрэн ОЮУНБОЛД /Мексик, Мехико-1978, (57 кг)/
8. Нанзад БҮРГЭДЭЭ /Югослав, Скопье-1979, (52 кг)/
9. Лувсан ЭНХБАЯР /Унгар, Будапешт-1985, (74 кг)/
10. Авирмэд ЭНХЭЭ /Унгар, Будапешт-1986, (62 кг)/
11. Лодой ЭРХБАЯР /Швейцарь, Мартини-1989, (74 кг)/
12. Пунцаг СҮХБАТ /Япон, Токио-1990, (82 кг)/
13. Цэрэнбаатар ЦОГТБАЯР /Канад, Торонто-1993, (57 кг)/
14. Баяраа НАРАНБААТАР /Унгар, Будапешт-2005, (55 кг)/
15. Цогтбазар ЭНХЖАРГАЛ /Унгар, Будапешт-2005, (эм, 48 кг)/
16. Дорж НАРМАНДАХ /Азербайжан, Баку-2007, (эм, 59 кг)/
17. Очирбат НАСАНБУРМАА /Япон, Токио-2008, (эм, 67 кг)/
18. Бадрах ОДОНЧИМЭГ /Дани, Хернинг-2009, (эм, 67 кг)/
19. Очирбат НАСАНБУРМАА /Турк, Стамбул-2011, (эм, 63 кг)/
20. Тунгалаг МӨНХТУЯА /Канад, Страткона-2012, (эм, 59 кг)/
21. Ганзориг МАНДАХНАРАН /Унгар, Будапешт-2013, (66 кг)/
22. Тунгалаг МӨНХТУЯА /Унгар, Будапешт-2013, (эм, 59 кг)/
23. Очирбат НАСАНБУРМАА /Унгар, Будапешт-2013, (эм, 67 кг)/
24. Очирбат БУРМАА /Унгар, Будапешт-2013, (эм, 72 кг)/
25. Энхсайхан НЯМ-ОЧИР збек, Ташкент-2014, (61 кг)/
26. Ганзориг МАНДАХНАРАНзбек, Ташкент-2014, (65 кг)/
27. Очирбат БУРМАА збек, Ташкент-2014, (эм, 75 кг)/

Хувийн архиваас нэгтгэв. UNS
 Лас-Вегасын тэнгэрт МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБАА олонтаа мандаж,
ТӨРИЙН ДУУЛАЛ эгшиглэхийн  ерөөл өргөе.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ...

4 comments:

  1. 2015 ДАШТ-нд оролцох Монголын баг тамирчид:

    ЭРЭГТЭЙ:

    57 кг: Эрдэнэбатын БЭХБАЯР, олон улсын хэмжээний мастер, ”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна.

    61 кг: Батболдын НОМИН, олон улсын хэмжээний мастер, “Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна.

    65 кг: Ганзоригийн МАНДАХНАРАН, Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын хүрэл, Азийн спортын наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна.

    70 кг: Батчулууны АНХБАЯР, олон улсын хэмжээний мастер, ”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна.

    74 кг: Пүрэвжавын ӨНӨРБАТ, олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.

    86 кг: Оргодолын ҮЙТҮМЭН, олон улсын хэмжээний мастер, “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна.

    96 кг: Доржхандын ХҮДЭРБУЛГА, олон улсын хэмжээний мастер, “Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны зуны универсиад наадмын хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна.

    125 кг: Жаргалсайханы ЧУЛУУНБАТ, олон улсын хэмжээний мастер, “Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаа оролцож байна.

    ReplyDelete
  2. ЭМЭГТЭЙ:

    48 кг: Эрдэнэсүхийн НАРАНГЭРЭЛ, олон улсын хэмжээний мастер, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна.

    53 кг: Даваасүхийн ОТГОНЦЭЦЭГ, олон улсын хэмжээний мастер, “Хасу-Мегарстарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна.

    55 кг: Сүндэвийн БЯМБАЦЭРЭН, олон улсын хэмжээний мастер, ”Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна.

    58 кг: Баатаржавын ШООВДОР, олон улсын хэмжээний мастер, “Цастын барс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

    60 кг: Сүхээгийн ЦЭРЭНЧИМЭД, Гавьяат тамирчин, ”Алдар” спорт хороо, “МТС” группийн бөх, насанд хүрэгчдийн, залуучуудын болон армийн дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Азийн спортын наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна.

    63 кг: Соронзонболдын БАТЦЭЦЭГ, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна.

    69 кг: Очирбатын НАСАНБУРМАА, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Алтай констракш” компаний бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-нд 7 дахь удаа оролцож байна.

    75 кг: Гэлэгжамцын НАРАНЧИМЭГ, олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна.

    ReplyDelete
  3. ЭРЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД:

    Цэрэнбаатарын ЦОГТБАЯР: Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Бямбаринчингийн БАЯРАА: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат Дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Оюунбилэгийн ПҮРЭВБААТАР: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Лувсандамбын ЭНХБАЯР: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    ReplyDelete
  4. ЭМЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД:

    Буяндэлгэрийн БАТБАЯР: Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Даваажавын БАТНЯМ: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Зэвэгийн ДҮВЧИН: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 6 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    Түмэндэмбэрэлийн СҮХБААТАР: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 11 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    ReplyDelete