Монголын чөлөөт барилдааны
түүхэнд нэг дэлхийн аваргад хосоор финалдаж байсан тохиолдол 6 байдаг. Дурдвал:
1971 оны Софи-гийн дэлхийн аваргад Базаррагчаагийн
ЖАМСРАН, Хорлоогийн БАЯНМӨНХ; 1974 оны Стамбул-д Зэвэгийн ОЙДОВ, Хорлоогийн БАЯНМӨНХ; 1983 оны Киев-д Буяндэлгэрийн БОЛД, Зэвэгийн
ДҮВЧИН; 1985 оны Будапешт-д Авирмэдийн ЭНХЭЭ, Буяндэлгэрийн БОЛД; 2011
оны Стамбул-д Даваасүхийн ОТГОНЦЭЦЭГ, Банзрагчийн ОЮУНСҮРЭН;
2013 оны Будапешт-д Эрдэнэчимэгийн СумЪяа, Соронзонболдын БАТЦЭЦЭГ нарын шилдгүүд билээ
Харин гурвуул финалдсан
тохиолдол ганц байсан нь 1975 оны Минск-ийн дэлхийн аварга. Зэвэгийн
ОЙДОВ, Хорлоогийн БАЯНМӨНХ, Цэдэндамбын НАЦАГДОРЖ нарын нэрт бөхчүүд. 40 жил хадгалагдсан
энэхүү амжилт 2015 оны Лас-Вегас-ын дэлхийн аваргад /өчигдөр/ давтагдаад байсан
билээ. Түүх болон үлдсэн амжилттай Соронзонболдын БАТЦЭЦЭГ, Сүхээгийн ЦЭРЭНЧИМЭД, Батболдын НОМИН нарын шилдгүүд мөр зэрэгцэн
очсон бол, өнөөдөр Пүрэвжавын ӨНӨРБАТ финалд шалгарснаар дээрх амжилтыг давж
алхлаа...
Ийнхүү 40 жилийн дараа Монголын чөлөөтийнхөн Дэлхийн аваргын 50
дахь медалиа Анхны Эмэгтэй хошой аваргын алдраар мялаан үргэлжлүүлж, Манай баг
тамирчид нэгэн шинэ хуудсыг хамтын хүчээр нээж чадлаа. Мөн 4 бөх хүрэл медалийн
төлөө барилдахаар шалгарав. Очирбатын НАСАНБУРМАА, Ганзоригийн МАНДАХНАРАН
нарын шилдгүүд шагналт 5-р байр эзлэн “Рио-2016” зуны олимпийн XXXI наадамд оролцох эрхээ
өвөртөлсөн бол Эрдэнэбатын БЭХБАЯР, Жаргалсайханы ЧУЛУУНБАТ нар хүрэл медалийн төлөө
барилдахаар болоод байна. Баяр бахдал, амжилтаар дүүрэн, хойчийн олон олон ялалтын
цувааны түчээ болох Дэлхийн наадам тэгш сайхан болж байна аа...
Нэгэн зүйл:
Анхаарах нь, 40 оны тэртээх түүхэн амжилтыг тооны хувьд даван алхсан ч, чанарын
хувьд гатлан гүйцээгүй хэвээр байна. ОУХМ П.Өнөрбат маань Дэлхийн Аваргын алдрын
зэрэгт хүрч 40 жил тасраад байгаа эрэгтэй Дэлхийн аваргын Алтан медалийг Эх орондоо
авчран, түүхэн амжилтыг даван бууж, шинэ түүх, шинэ амжилтын цувааг
үргэлжлүүлэх замыг итгэл төгс гэрэлтүүлэн гийгүүлэх буй за хэмээн бат итгэнэм.
Ерөөл биелэн бүтэхийн адистай амой...
Монголын Чөлөөт бөхийн Тамирчдын яруу алдар мандан бадраг.
Хурай, хурай, хурай...
Нийтэлсэн U.N.S
МАНАЙХАН БҮГД МУНДАГ БАЙНА. ЗАРИМ НЬ БҮР ИЛТ ИЛҮҮ БАЙНА.
ReplyDeleteЗа тэр л нэг тиймхэн гээд гоочлох юм алга даа. Бүгд Бөмбөрцгийн бөхчүүд болжээ...