Friday, September 11, 2015

40 жилийн өмнөх “Алтан үеийн түүх” дахин давтагдлаа...

Одоогоос 40 жилийн тэртээ Минскын ДАШТ-ний дэвжээнд Монголын 3 бөх финалдаж байсан нь “Бөмбөрцгийн хүчтэн” Зэвэгийн ОЙДОВ, “Дэлхийн бөхийн Од” Хорлоогийн БАЯНМӨНХ, “Нэрт бөх” Цэдэндамбын НАЦАГДОРЖ нар байсныг бөхөд хайртай Монгол түмэн мартаагүй ээ.

Тэгвэл 40 оны хойтод Монголын чөлөөт бөхийн “Шинэ үеийнхэн” Лас-Вегасын дэвжээнээ энэхүү түүхийг давтаж, одоогоор 3 бөх финалдахаар болоод байна. Олимпийн наадмын хүрэл, Дэлхийн аваргын Алт, мөнгөн медальт МУГТ С.Батцэцэг дахин аваргалж, хошой аварга болсон бол өнгөрсөн жилийн Дэлхийн Аварга /Ташкент-2014/, МУГТ Сүхээгийн ЦЭРЭНЧИМЭД, ОУХМ Батболдын НОМИН нар хэдхэн хормын өмнө ДАШТ-ний мөнгөн медалийн болзол хангаж, АВАРГЫН ТӨЛӨӨ барилдахаар боллоо...


С.Цэрэнчимэдийн тухайд Насанд хүрэгчдийн болон Залуучуудын, мөн Армийн ДАШТ-ний Аваргын алдрыг хүртсэн өнөө жил 20 нас шүргэж буй залуу тамирчин. ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна. Амжилт хүсье, Бахдам сайхан, Бахархан сайшаамаар байна. Хошой Аварга... Илүү, ИЛҮҮ...


Б.Номингийн тухайд ДАШТ-нд мөн 2 дахь удаагаа оролцож буй 22 настай залуу тамирчин. Ази тивийн АШТ-ний хошой хүрэл, Залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальтай. Эрэгтэй тамирчдын тухайд Б.Наранбаатар гавьяатаас хойш Дэлхийд /Баку-200/ финалдаж чадаагүй байсан бол ОУХМ Батболдын Номин ийнхүү 8 жилийн дараа Аваргын төлөө барилдах эрх өвөртлөв. 40 жил тасраад байгаа эрэгтэй Дэлхийн аваргын Алтан медалийг Эх орондоо авчрахын ерөөл өргөе. Шинэ Аварга... Илүү, ИЛҮҮ...

Нийтэлсэн U.N.S

1 comment:

  1. Монгол түмэн цугаар дээлийнх нь захыг мушгиж, саран гоо ээжүүд минь цай, сүүнийхээ дээжийг өргөөрэй...

    ReplyDelete