Wednesday, June 17, 2015

“Аваргын Адислал-3” барилдаанд у.н Лхаа-Очир түрүүлэв

Ардын Засгийн 4 дэх Аварга, “Цэргийн” хэмээх С.ШАГЖ-ийн нэрэмжит “Аваргын Адислал” бөхийн барилдааныг  ЗаҮБХ-ноос санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөө жилийн барилдааныг “Цэцэнс майнинг энержи” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батсамбуу ивээн тэтгэж, өглөгийн эзэн болов.

Завхан нутгаас Даншигийн аварга цолтон хоёр, Ардын засгийн жилүүдэд нэг аварга цолтон төрөн гарсан байдаг. Тодруулбал: Сайн ноён аймгийн Далай вангийн хушуу, одоогийн Идэр сумын харьяаны бөх “Зайсан” хэмээх Намжилжав, Дашжав нар нь Даншигийн даян аварга цолтой бөхчүүд юм. Ардын хувьсгалын жилүүдэд хуучнаар Сайн ноён аймгийн Баатар вангийн хушуу, одоогийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Шагж 1930 оны АХ-ын ойн баяр наадамд 10 даван түрүүлж БНМАУ-ын Аварга цолонд хүрсэн. Түүнчлэн АХ-ын жилүүдэд Завхан нутгаас Арслан цолтон 3, Гарди цолтон 4 гэхчлэн Монгол бөхийн бүхий л цолтон төрөн гарсан нь Очирваанийн орныг “Монгол бөхийн голомт нутаг”-уудын нэг болохыг бэлхнээ нотлон буй ажгуу...
“Аваргын Адислал-3” улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд улсын начин Б.Бадамсүрэн, Л.Лхаа-Очир, аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан Г.Баасандорж, Ж.Сүхбат, Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нарын тэргүүтэй хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдахад:

Түрүү: Алдархаан сумын харьяат, “Засагт хaны Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын начин Лхагваагийн ЛХАА-ОЧИР

Үзүүр: Алдархаан сумын харьяат, “Засагт хaны Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 017-р анги, “Сандэй групп”-ын бөх улсын начин Базаргүрийн БАДАМСҮРЭН

Их шөвөгт: Баянтэс сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх аймгийн арслан Шархүүгийн ПҮРЭВГАРЬД; Их-Уул сумын харьяат, “Засагт хaны Завхан” бөхийн дэвжээ, “Идэр Андууд” ХХК-ийн бөх аймгийн арслан Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН нар шалгаран барилдав.

Хоёрын даваа:
1. у.н Б.Бадамсүрэн – з.б Ганбаатар /Хөвсгөл, Түнэл/
2. у.н Л.Лхаа-Очир – з.б М.Дашзэвэг /Алдархаан/
3. а.х.а Т.Баттөмөр – с.н Аминдаваа /Идэр/
4. а.а Г.Баасандорж – с.н Тулгаа /Хөвсгөл аймаг/
5. а.а Ж.Сүхбат – с.н Дүвжир /Идэр/
6. а.а Ш.Пүрэвгарьд – с.н Ж.Ганхуяг /Отгон/
7. а.а Б.Чимэдвандан – с.н Сайнбаатар /Шилүүстэй/
8. а.з Т.Бэгзсүрэн – с.н Х.Эрдэнэбат /Отгон/
9. а.з Д.Бат-Өлзий – с.х Балжинням /Сантмаргаз/
10. а.н Г.Сүхбаатар – с.з Д.Доржсүрэн /Алдархаан/
11. а.н П.Баярсайхан – с.з Сэр-Од /Завханмандал/
12. а.н Н.Мөнхтөр – с.з Мөнхтулга /Нөмрөг/
13. с.з Т.Батмөнх /Түдэвтэй/ – с.з Р.Цамбагарав /Алдархаан/
14. с.з П.Баттулга /Нөмрөг/ с.з Цэрэндаш /Цагаанхайрхан/
15. с.з Г.Анхбаяр /Цэцэн-Уул/ – с.з Энхбаяр /Сэлэнгэ аймаг/
16. с.з Я.Ишжамц /Шилүүстэй/ – с.з Т.Дүгэрдорж /Отгон/

Гурвын даваа:
1. у.н Б.Бадамсүрэн – с.з Сэр-Од
2. у.н Л.Лхаа-Очир – с.з Д.Доржсүрэн
3. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анхбаяр
4. а.а Г.Баасандорж – а.з Д.Бат-Өлзий
5. а.а Ж.Сүхбат – а.н Н.Мөнхтөр
6. а.а Ш.Пүрэвгарьд – с.з Р.Цамбагарав
7. а.а Б.Чимэдвандан – с.з П.Баттулга
8. а.з Т.Бэгзсүрэн – с.з Т.Дүгэрдорж

Дөрвийн даваа:
1. у.н Б.Бадамсүрэн – с.з Г.Анхбаяр
2. у.н Л.Лхаа-Очир – а.з Т.Бэгзсүрэн
3. а.а Г.Баасандорж – а.а Б.Чимэдвандан
4. а.а Ж.Сүхбат – а.а Ш.Пүрэвгарьд
Тавын даваа:
1. у.н Б.Бадамсүрэн – а.а Ш.Пүрэвгарьд
2. у.н Л.Лхаа-Очир – а.а Б.Чимэдвандан

Зургаагийн даваа
1. у.н Б.Бадамсүрэн – у.н Л.Лхаа-Очир

Мэдээг нэгтгэсэн: ЗаҮБХ-ны дэд тэргүүн, ААБТайлбарлагч U.N.S 

2 comments:

  1. Барилдаан сайхан боллоо

    ReplyDelete
  2. 2015.06.17 буюу Зуны дунд сарын шинийн нэгэн

    ReplyDelete