Monday, May 11, 2015

Арслан цолтны хүндэтгэлийн барилдаанд Арслан цолтон түрүүлэв

Хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол улсын АРСЛАН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2015.05.09/ боллоо. Барилдааны хүндэтгэлийн хойморт Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын тэргүүтэй хүчит арслангууд суудлаа эзэлсэн байв.

1991 оны анхны барилдаанд улсын заан О.Балжинням /у.ав/, түрүүлж, улсын заан Д.Баяраа /у.г/ үзүүрлэж байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2014.04.20/-нд улсын аварга С.Мөнхбат түрүүлэн, улсын заан Б.Батмөнх үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, “ДЦС-IVТӨХК-ийн бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС

Үзүүр: Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Гацуурт-Олимп” сургуулийн бөх улсын харцага Өлзийбатын ДАВААБААТАР

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Аврагч СХ, ДЦС-III, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь; Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын харцага Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.х Н.Хүрэлсүх
2. у.ар Д.Азжаргал – а.х Э.Энх-Амгалан
3. у.ар П.Бүрэнтөгс – а.а А.Саруулсайхан
4. у.з Б.Батмөнх – а.а Н.Батсайхан
5. у.х Ө.Бат-Орших – а.а Д.Энхбат
6. у.х А.Цацабшир – а.а П.Мөнхбат
7. у.х Д.Батболд – а.а Ч.Ганзориг
8. у.х Б.Пүрэвсайхан – ц.а Б.Ганзориг
9. у.х Ө.Даваабаатар – а.а Д.Амаржаргал
10. у.н Ж.Отгонбаяр – а.х.а О.Гантулга
11. у.н Р.Пүрэвдагва – а.х.а Д.Цэвэлсодном
12. у.н Н.Батзаяа – у.н Л.Лхаа-Очир
13. у.н Б.Амарзаяа – у.н Л.Цэрэнтогтох
14. у.н М.Эрдэнэбат – у.н Т.Баасанхүү

Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Ж.Отгонбаяр
2. у.ар Д.Азжаргал – у.х А.Цацабшир
3. у.ар П.Бүрэнтөгс – у.н Н.Батзаяа
4. у.х Ө.Бат-Орших – а.а Н.Батсайхан
5. у.х Б.Пүрэвсайхан – у.н М.Эрдэнэбат
6. у.х Ө.Даваабаатар – а.а Ч.Ганзориг
7. у.н Р.Пүрэвдагва у.н Л.Цэрэнтогтох

Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
2. у.ар Д.Азжаргал – у.х Ө.Даваабаатар
3. у.ар П.Бүрэнтөгс – у.н Л.Цэрэнтогтох
4. у.х Ө.Бат-Орших – у.х Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.х Ө.Даваабаатар
2. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Пүрэвсайхан

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ө.Даваабаатар

1 comment:

  1. 3-н даваа
    У.Арс Намсрайжав БАТСУУРЬ
    Увс аймаг Ховд сум А.А Түмэнбаяр БУЯНЖАРГАЛ
    Дорноговь аймаг Өргөн сум
    У.Арс Дагвадорж АЗЖАРГАЛ
    Говьсүмбэр аймаг Сүмбэр сум С.З Сүхбат ОРГИЛБААТАР
    Сэлэнгэ аймаг Орхонтуул сум
    У.Арс Пүрэв БҮРЭНТӨГС
    Увс аймаг Давст сум А.А Сүхбаатар ЕРӨӨЛТ
    Дархан-Уул аймаг Хонгор сум
    У.З Батзориг БАТМӨНХ
    Төв аймаг Баянхангай сум А.Н Бат БАТБАЯР
    Төв аймаг Батсүмбэр сум
    У.З Баттулга СОРОНЗОНБОЛД
    Говь Алтай аймаг Эрдэнэ сум А.А Амгалан САРУУЛСАЙХАН
    Дундговь аймаг Говь - Угтаал сум
    У.Х Өлзийтогтох БАТ-ОРШИХ
    Увс аймаг Улаангом сум А.Н Тодсайхан МӨНХ-ЭРДЭНЭ
    Увс аймаг Цагаанхайрхан сум
    У.Х Алтанбагана ЦАЦАБШИР
    Дорноговь аймаг Эрдэнэ сум А.Х Цэрэгбаатар ЭРХЭМБАЯР
    Говь Алтай аймаг Бигэр сум
    У.Х Даш-Очир БАТБОЛД
    Баянхонгор аймаг Баянбулаг сум А.А Нацагсүрэн ЗОЛБОО
    Баянхонгор аймаг Баянбулаг сум
    У.Х Баатархүү ПҮРЭВСАЙХАН
    Ховд аймаг Чандмань сум А.Х Цэнд-Аюуш ЦОГТ-ЭРДЭНЭ
    Архангай аймаг Цэнхэр сум
    У.Х Өлзийбат ДАВААБААТАР
    Төв аймаг Баянцогт сум А.А Гүрзул ГАНЦООЖ
    Хэнтий аймаг Биндэр сум
    У.Х Энхтөгс ОЮУНБОЛД
    Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум А.А Даваахүү ЦЭВЭЛСОДНОМ
    Өвөрхангай аймаг Хужирт сум
    У.Н Жанчив ОТГОНБАЯР
    Төв аймаг Заамар сум А.А Усника БАТГЭРЭЛ
    Архангай аймаг Их тамир сум
    У.Н Рэнцэнбямба ПҮРЭВДАГВА
    Архангай аймаг Эрдэнэбулган сум А.З Даваадорж БУЯНТ
    Говь Алтай аймаг Халиун сум
    У.Н Нямаа БАТЗАЯА
    Ховд аймаг Чандмань сум А.З Эрдэнэбат НЯМАА
    Өмнөговь аймаг Ноён сум
    У.Н Маналсүрэн ЭРДЭНЭБАТ
    Хөвсгөл аймаг Төмөрбулаг сум А.Х Бэгз ЛХАГВА-ОЧИР
    Өвөрхангай аймаг Хархорин сум
    У.Н Баатар АМАРЗАЯА
    Архангай аймаг Чулуут сум А.А Ганболд ГАННЯМ
    Увс аймаг Өндөрхангай сум
    У.Н Лувсандорж ЦЭРЭНТОГТОХ
    Говь Алтай аймаг Цогт сум А.Н Төрбат ЯДАМСҮРЭН
    Өвөрхангай аймаг Баян - Өндөр сум
    У.Н Лхагваа ЛХА-ОЧИР
    Завхан аймаг Алдархаан сум А.А Батсуурь БАТ-ОРШИХ
    Баянхонгор аймаг Богд сум
    У.Н Төрөө БААСАНХҮҮ
    Увс аймаг Тэс сум А.З Нурлан МУСТАФА
    Баян - Өлгий аймаг Өлгий сум
    А.А Оюун ГАНТУЛГА
    Увс аймаг Малчин сум А.Н Батбаяр ДАВАА-ОЧИР
    Хөвсгөл аймаг Их - Уул сум
    А.А Батсайхан ДЭЛГЭРСАЙХАН
    Сэлэнгэ аймаг Сайхан сум А.Х Наваан ХҮРЭЛСҮХ
    Увс аймаг Тэс сум
    А.А Мягмар БАДАРЧ
    Архангай аймаг Цэнхэр сум А.Х Эрдэнэбилэг ЭНХ-АМГАЛАН
    Булган аймаг Могод сум
    А.А Дашзэвэг АМАРЖАРГАЛ
    Булган аймаг Гурванбулаг сум А.Х Дамдин ТОГТОХЖАРГАЛ
    Увс аймаг Өндөрхангай сум
    Ц.А Бадрах ГАНЗОРИГ
    Увс аймаг Тэс сум А.А Бат-Эрдэнэ ХАШ-ЭРДЭНЭ
    Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум
    А.А Чагнаадорж ГАНЗОРИГ
    Архангай аймаг Булган сум А.А Балган ХИШИГБААТАР
    Говь Алтай аймаг Чандмань сум
    А.А Пүрэвжав МӨНХБАТ
    Дорнод аймаг Цагаан - Овоо сум А.А Шархүү ПҮРЭВГАРЬД
    Завхан аймаг Баянтэс сум
    А.А Оргих ХАНГАЙ
    Ховд аймаг Буянт сум А.А Нямпүрэв БАТСАЙХАН
    Ховд аймаг Мянгад сум
    А.А Даш-Очир ЭНХБАТ
    Баянхонгор аймаг Баянбулаг сум А.А Цэндзэсэм ЧИМЭДДОРЖ
    Өвөрхангай аймаг Хужирт сум

    ReplyDelete