Monday, April 06, 2015

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан-8”-д аварга Эрхэмбаяр түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны 2014-2015 оны 3 дахь буюу “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан-8” /2015.04.05/ болов. Энэхүү барилдааныг 25 жилийн ойгоо тэмдэглэж буй “Монос групп”-тэй хамтран зохион байгуулдаг билээ.

2008 оны анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэн, улсын начин Ж.Бат-Эрдэнэ /у.г/, аймгийн арслан Ш.Тогтохбаяр /у.н/ нар шөвөгт шалгаран барилдаж байсан бол, өнгөрсөн жилийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва /у.ө.и.н/ түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэн, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн 8 дахь удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарди Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

Үзүүр: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хөтлийн цемент шохойХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Их шөвөгт: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ; Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Их Засаг” ОУИС, Хера холдинг” ХХК-ийн бөх улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагва нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Ө.Сүхбат   
2. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Э.Даш     
3. у.ар Н.Батсуурь а.а Д.Амарсайхан   
4. у.г Д.Рагчаа – а.а П.Батмөнх                       
5. у.г Б.Гончигдамба – а.а Б.Ганхуяг               
6. у.з М.Өсөхбаяр – а.а Н.Батсайхан
7. у.з Т.Санчир – а.а Б.Эрдэнэхүү
8. у.з Б.Батмөнх – а.а Ц.Чимэддорж
9. у.х Ө.Бат-Орших – ц.а Б.Ганзориг
10. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х.а Б.Одгэрэл
11. у.х Ц.Содномдорж – у.н Т.Баасанхүү
12. у.х Б.Пүрэвсайхан – у.н Б.Сугаржаргал
13. у.х Э.Оюунболд – у.н С.Батсуурь
14. у.н Р.Пүрэвдагва – у.н Б.Заяамандах
15. у.н Ж.Гансүх – у.н Н.Батзаяа
16. у.н П.Ганхүү – у.н Л.Гантулга

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.н Н.Батзаяа
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Л.Гантулга
3. у.ар Н.Батсуурь а.а Ц.Чимэддорж
4. у.г Д.Рагчаа – у.з М.Өсөхбаяр
5. у.г Б.Гончигдамба – а.а Б.Эрдэнэхүү
6. у.х Ө.Бат-Орших – у.х Т.Өсөх-Ирээдүй
7. у.х Ц.Содномдорж – у.н Р.Пүрэвдагва
8. у.х Б.Пүрэвсайхан – у.х Э.Оюунболд
Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.з М.Өсөхбаяр
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.х Э.Оюунболд
3. у.ар Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагва
4. у.г Б.Гончигдамба – у.х Ө.Бат-Орших  

Долоогийн даваа:
1. у.ав С.Мөнхбату.ав Г.Эрхэмбаяр
2. у.г Б.Гончигдамба у.н Р.Пүрэвдагва

Наймын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.г Б.Гончигдамба

4 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав - М.Ганзориг а.х
    2. Г.Эрхэмбаяр у.ав -Ц.Нарангэрэл а.х
    3. Н.Батсуурь у.а -Т.Бэгзсүрэн а.з
    4. Д.Рагчаа у.г - Б.Анхжаргал а.х
    5. Б.Гончигдамба у.г - С.Бямбадорж а.н
    6. М.Өсөхбаяр у.з - Г.Ганням а.а
    7. Т.Санчир у.з - Д.Дэлгэрбат а.а
    8. Б.Батмөнх у.з - Ш.Мөнгөнбаатар а.х.а
    9. Ө.Бат-Орших у.х - Д.Батболд у.х
    10. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Хадбаатар а.а
    11. Ц.Содномдорж у.х - Т.Ядамсүрэн а.н
    12. Б.Пүрэвсайхан у.х -Б.Пүрэвдорж а.н
    13. Э.Оюунболд у.х - Х.Батбаяр а.х
    14. И.Ёндонсамбуу у.н -П.Батмөнх а.а
    15. Ж.Оргил у.н - Ж.Гансүх у.н
    16. Р.Пүрэвдагва у.н - Г.Гантулга а.н
    17. П.Ганхүү у.н - Ч.Цогбаяр у.н
    18. Л.Гантулга у.н - Б.Мөнх-Эрдэнэ а.а
    19. Н.Батзаяа у.н - Б.Отгонбаатар а.а
    20. Ч.Баянмөнх у.н - Ө.Сүхбат а.а
    21. Б.Заяамандах у.н - Б.Чимэдвандан а.а
    22. С.Батсуурь у.н - Б.Сумъяа у.н
    23. Б.Сангисүрэн у.н - Б.Ганзориг ц.а
    24. Б.Амарзаяа у.н - Н.Батсайхан а.а
    25. Б.Сугаржаргал у.н - Н.Жаргалбаяр а.х.а
    26. Т.Баасанхүү у.н - А.Давааням а.а
    27. Л.Лха-Очир а.а -Б.Эрдэнэхүү а.а
    28. Б.Одгэрэл а.х.а - Ц.Мөнхбаяр а.х
    29. О.Гантулга а.х.а - Э.Даш а.а
    30. А.Отгонбаатар а.а - Д.Амарсайхан а.а
    31. Ч.Ганзориг а.а - Б.Ганхуяг а.а
    32. Бо.Батжаргал а.а - Ц.Чимэддорж а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  3. Дөрвөн уулын хишиг барилдаанаар МҮБХ-ноос азтай үзэгч 2, хагас саятан үзэгч 2-ыг тус бүр шалгаруулдаг уламжлалаараа азтангуудаа шалгаруулсан бол СХД-ийн ЗДТГ-аас "Уран барилдаан"-ы шагналыг улсын харцага Б.Пүрэвсайханд, "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг аймгийн арслан Б.Эрдэнэхүүд олгосон бол "Монос" групп "Мэхний гайхамшиг" шагналыг аймгийн арслан Ц.Чимэддоржид гардуулав.

    ReplyDelete
  4. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат даншгийн аварга С.Чүлтэм, Баян-Адарга сумын харьяат даншгийн аварга Д.Цэвэгмид нарын нэрэмжит сумын цолтой болон шилдэг залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 6, 7-ны өдрүүдэд болов. Барилдааныг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо, Дадал сумын ЗДТГ, Баян-Адарга сумын ЗДТГ, Өсвөрийн бөхчүүдийн Хан Хэнтийн аварга дэвжээнээс хамтран зохион байгуулсан юм. Барилдаанд 260 бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат "Бөх билэгт" дэвжээний бөх сумын заан Г.Биндэръяа түрүүлж, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх сумын заан Х.Энхчулуун үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх сумын заан Г.Батмөнх гуравт шалгарлаа.

    ReplyDelete