Monday, February 23, 2015

Модон хонин жилийн сар шинийн барилдаанд у.з Санжаадамба түрүүлэв

Монгол түмний төрт ёсны их баяр, Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон Хонин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан /2015.02.18/ үзүүштэй сайхан болж өнгөрлөө.

“Бага наадам” хэмээн нэрлэгддэг энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Бурхан шашинтны төв, Гандантэгчинлин хийдтэй хамтран зохион байгуулдаг билээ.

Өнөө жилийн барилдаанд улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарди Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан зодоглов.

“Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн сар шинийн баярын анхны барилдаан /1963/-д дархан аварга Ж.Мөнхбат /улсын заан цолтой/ түрүүлж, улсын аварга Ч.Бээжин /улсын арслан цолтой/ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарди Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:
Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Хангарди СХ, “Ажнай корпораци”-ийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд групп”-ын бөх улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь., Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Их Засаг” ОУИС, Хера холдинг” ХХК-ийн бөх улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагва нар шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – а.а Ц.Чимэддорж
2. у.ав С.Мөнхбат – а.а Ч.Ганзориг
3. у.ав Г.Эрхэмбаяр – а.х.а А.Алтанхуяг
4. у.ар Х.Мөнхбаатар – а.х.а Ш.Мөнгөнбаатар
5. у.ар Н.Батсуурь – у.н Л.Лха-Очир
6. у.ар П.Бүрэнтөгс – у.н Т.Баасанхүү
7. у.г Д.Рагчаа – у.н Б.Сугаржаргал
8. у.г Б.Гончигдамба – у.н Б.Амарзаяа
9. у.г Ш.Жаргалсайхан – у.н М.Эрдэнэбат
10. у.з Ч.Санжаадамба – у.н П.Ганхүү
11. у.з М.Өсөхбаяр – у.н Ду.Батбаяр
12. у.з Б.Батмөнх – у.н Р.Пүрэвдагва
13. у.з Б.Соронзонболд – у.н Э.Энхбат
14. у.х Ө.Бат-Орших – у.х Э.Оюунболд
15. у.х Т.Мөнгөнцоож – у.х Б.Пүрэвсайхан
16. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.х Ц.Содномдорж 
“Эрдэнэт хивс” ХXК-иас “Хамгийн ёс жудагтай бөх”-ийн шагналаа дархан аварга Б.Бат-Эрдэнэд; Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад; “Улаанбаатар хивс” ХК “Цахиур хагалах бөх”-ийн шагналаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарт тус тус олгов. Мөн “Ситико-Аудит” ХХК-ийн “Хамгийн олон, хамгийн сайн барилдсан бөх” шагнал, “Монгол ташуур” ХХК-ийн хамгийн өндөр чансаатай шилдэг бөхийн шагналуудыг Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва гардав. “Бизкон Аудит” ХХК Шилдэг бөхийн зүтгэлтний шагналаа МҮБХ-ны дэд тэргүүн, МУСГЗ Д.Данзанд; “Кёкшюүзан хөгжил сан”-аас жил бүр нэг бөхөд Монгол гэр гардуулдаг уламжлалтай бөгөөд өнөө жил улсын харцага Ж.Борд гардуулав.

Тавын даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – у.н Б.Амарзаяа
2. у.ав С.Мөнхбат – у.н Э.Энхбат
3. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Б.Сугаржаргал
4. у.ар Х.Мөнхбаатар – у.з М.Өсөхбаяр
5. у.ар Н.Батсуурь – у.г Ш.Жаргалсайхан
6. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Пүрэвсайхан
7. у.з Ч.Санжаадамба – у.х Т.Өсөх-Ирээдүй
8. у.х Э.Оюунболд – у.н Р.Пүрэвдагва

Зургаагийн даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – у.з Ч.Санжаадамба
2. у.ар Н.Батсуурь – у.н Б.Сугаржаргал
3. у.ар П.Бүрэнтөгс – у.з М.Өсөхбаяр
4. у.н Э.Энхбат – у.н Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.з М.Өсөхбаяр
2. у.з Ч.Санжаадамба – у.н Р.Пүрэвдагва

Наймын даваа:
1. у.з Ч.Санжаадамба – у.з М.Өсөхбаяр

9 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Г.Өсөхбаяр дар.ав - Б.Пүрэвдорж а.н
    2. С.Мөнхбат у.ав -Д.Азаяа а.н
    3. Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Адъяа а.н
    4. Д.Ганхуяг у.а - Н.Жаргалбат а.н
    5. Х.Мөнхбаатар у.а - Ц.Ганбат а.н
    6. Н.Батсуурь у.а - П.Өсөхбаатар а.х
    7. П.Бүрэнтөгс у.а - М.Мэндсайхан а.х
    8. Д.Рагчаа у.г - Ц.Эрхэмбаяр а.х
    9. Б.Гончигдамба у.г - Э.Доржсүрэн а.х
    10. Ш.Жаргалсайхан у.г - А.Мөнхтүшиг а.х
    11. Ч.Санжаадамба у.з - Д.Бямбасүрэн а.х
    12. Ц.Мягмарсүрэн у.з - Ц.Цогт-Эрдэнэ а.х
    13. М.Өсөхбаяр у.з - Ц.Мөнхбаяр а.х
    14. Т.Санчир у.з - Г.Энхбилэг а.х
    15. Б.Батмөнх у.з - Д.Пүрэвдорж а.х
    16. Б.Соронзонболд у.з - А.Отгонбаатар а.х
    17. Ө.Бат-Орших у.х - С.Золбаяр а.х
    18. Т.Мөнгөнцоож у.х - Б.Зоригтбаатар а.х
    19. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Мустафа а.з
    20. А.Цацабшир у.х - Б.Чүлтэмпунцаг а.з
    21. Ц.Содномдорж у.х - Т.Бэгзсүрэн а.з
    22. Б.Пүрэвсайхан у.х - Б.Гантөмөр а.з
    23. Ө.Даваабаатар у.х -Л.Цээсүрэн а.з
    24. А.Бямбажав у.х - Л.Батзориг а.з
    25. Ж.Амартүвшин у.х -Д.Анар а.а
    26. Э.Оюунболд у.х - Ө.Сүхбат а.а
    27. Э.Энхбат у.н - Б.Мижидсүрэн а.а
    28. И.Ёндонсамбуу у.н - Б.Хаш-Эрдэнэ а.а
    29. Ш.Уламбаяр у.н - Д.Тамир а.а
    30. Ж.Отгонбаяр у.н - Ц.Мөнхбаяр а.а
    31. Ж.Оргил у.н - Г.Ганцоож а.а
    32. Р.Пүрэвдагва у.н - Д.Тангад а.а
    33. Б.Баянмөнх у.н - Н.Энх-Амгалан а.а
    34. Ду.Батбаяр у.н – Ц.Бямбаа а.а
    35. Ж.Гансүх у.н - Н.Эрдэнэчулуун а.а
    36. П.Ганхүү у.н - Б.Уртбаяр а.а
    37. Ш.Тогтохбаяр у.н - Э.Даш а.а
    38. С.Багахүү у.н - Э.Ванданцэрэн а.а
    39. М.Эрдэнэбат у.н - Т.Сүрэнжав а.а
    40. Б.Сангисүрэн у.н - П.Батмөнх а.а
    41. Б.Амарзаяа у.н - Б.Ганхуяг а.а
    42. Ч.Цогбаяр у.н - Ч.Хөхчирэнгэр а.а
    43. Ж.Чулуунбат у.н - А.Давааням а.а
    44. Ц.Одбаяр у.н - Ш.Пүрэвгарьд а.а
    45. Б.Сугаржаргал у.н - Д.Энхбаяр а.а
    46. Л.Цэрэнтогтох у.н - М.Еркебулан а.а
    47. Т.Баасанхүү у.н - Н.Батсайхан а.а
    48. Ч.Батчулуун у.н - Б.Эрдэнэхүү а.а
    49. Б.Бадамсүрэн у.н - Ц.Чимэддорж а.а
    50. Л.Лха-Очир у.н - Н.Золбоо а.а
    51. Ё.Эрдэнэжаргал а.х.а - Б.Батдорж а.а
    52. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Эрдэнэ а.а
    53. А.Алтанхуяг а.х.а - Б.Серик а.а
    54. Н.Жаргалбаяр а.х.а - Пүрэвсүрэн а.а
    55. Б.Одгэрэл а.х.а - Л.Нямбаяр а.а
    56. О.Гантулга а.х.а -Б.Бат-Өлзий а.а
    57. А.Сүмбээ а.а - С.Ерөөлт а.а
    58. А.Отгонбаатар а.а - Ч.Ганзориг а.а
    59. Д.Батжаргал а.а - Г.Батням а.а
    60. Б.Хашбат а.а - Б.Баатарцол а.а
    61. Б.Дэлгэрсайхан а.а - Б.Ганзориг ц.а
    62. Г.Баасандорж а.а - Л.Шинэбаатар а.а
    63. Х.Мэндбаяр а.а - Д.Амаржаргал а.а
    64. Д.Болдбаатар а.а - П.Баярхүү а.а

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.ӨСөхбаяр дар.ав - Г.Батням а.а
    2. С.Мөнхбат у.ав - Б.Баянмөнх у.н
    3. Г.Эрхэмбаяр у.ав -Ц.Цогт-Эрдэнэ а.х
    4. Х.Мөнхбаатар у.а - Ж.Оргил у.н
    5. Н.Батсуурь у.а - Ж.Гансүх у.н
    6. П.Бүрэнтөгс у.а - Д.Анар а.а
    7. Д.Рагчаа у.г - Г.Баасандорж а.а
    8. Б.Гончигдамба у.г - Ж.Отгонбаяр у.н
    9. Ш.Жаргалсайхан у.г - П.Баярхүү а.а
    10. Ч.Санжаадамба у.з - Д.Амаржаргал а.а
    11. М.Өсөхбаяр у.з - Б.Батдорж а.а
    12. Т.Санчир у.з - А.Алтанхуяг а.х.а
    13. Б.Батмөнх у.з - Э.Ванданцэрэн а.а
    14. Б.Соронзонболд у.з - С.Ерөөлт а.а
    15. Ө.Бат-Орших у.х - Ч.Хөхчирэнгэр а.а
    16. Т.Мөнгөнцоож у.х - Н.Жаргалбат а.н
    17. Т.Өсөх-Ирээдүй у.х - А.Давааням а.а
    18. А.Цацабшир у.х -П.Ганхүү у.н
    19. Ц.Содномдорж у.х - Б.Ганзориг ц.а
    20. Б.Пүрэвсайхан у.х - И.Ёндонсамбуу у.н
    21. Ө.Даваабаатар у.х - Ду.Батбаяр у.н
    22. А.Бямбажав у.х - М.Эрдэнэбат у.н
    23. Э.Оюунболд у.х - Б.Баатарцол а.а
    24. Э.Энхбат у.н - Ч.Батчулуун у.н
    25. Ш.Уламбаяр у.н -Ц.Чимэддорж а.а
    26. Р.Пүрэвдагва у.н - Б.Бат-Өлзий а.а
    27. Б.Сангисүрэн у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
    28. Б.Амарзаяа у.н - Н.Жаргалбаяр а.х.а
    29. Б.Сугаржаргал у.н - Ш.Пүрэвгарьд а.а
    30. Л.Цэрэнтогтох у.н - Л.Лха-Очир у.н
    31. Т.Баасанхүү у.н - Б.Одгэрэл а.х.а
    32. Ч.Ганзориг а.а - Э.Даш а.а

    ReplyDelete

  3. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг өсвөр бөхчүүдийн барилдаан 2-р сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд 104 бөх зодоглон уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат ОБЕГ, Макс группийн бөх сумын заан, улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлж, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат сумын заан М.Жамсрандорж үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр, Завхан аймгийн Яруу сумын харьяат Аварга сургуулийн бөх М.Лхагвагэрэл нар үлдсэн юм.
    ГУРВЫН ДАВАА:
    1. Б.Лхагвадорж ОБЕГ– Б.Түвшинжаргал Хантайшир
    2. Н.Өсөхбаяр Сүхбаатар– Б.Мандахбаяр Спортын ДС
    3. М.Жамсрандорж Төв– Ж.Мөнх-Эрдэнэ 102-р сургууль
    4. Д.Ариунбаатар Аварга ДС– Б.Дамдинсүх 33-р сургууль
    5. Ц.Нямдаваа ОБЕГ – Э.Хүслэн Сэлэнгэ
    6. Ж.Жавхлан Аварга ДС– Б.Зориг Сэлэнгэ
    7. Б.Төрмөнх Дархан – Э.Бат-Эрдэнэ Спортын ДС
    8. М.Лхагвагэрэл Аварга ДС– Э.Энхбаяр Шонхор лицей
    9. Ө.Өсөхбаяр Жү-до академи– Б.Мэндбаяр 16-р сургууль
    10. О.Шижирбаатар Булган – Ж.Бямбадорж Аварга ДС
    11. Ц.Мэндсайхан 24-р сургууль– Б.Туулайхүү Архангай
    12. Б.Цэрэнпунцаг Дундговь– С.Бат-Орших Жүдо академи
    13. Э.Батсуурь 38-р сургууль– Б.Ганзолбоо Дүнжингарав
    ДӨРВИЙН ДАВАА:
    1. Б.Лхагвадорж ОБЕГ– гоц мөргөв
    2. Н.Өсөхбаяр Сүхбаатар– Э.Бат-Эрдэнэ Спортын ДС
    3. М.Жамсрандорж Төв– Э.Хүслэн Сэлэнгэ
    4. Д.Ариунбаатар Аварга ДС– Ж.Бямбадорж Аварга ДС
    5. Ж.Жавхлан Аварга ДС– Э.Батсуурь 38-р сургууль
    6. М.Лхагвагэрэл Аварга ДС– Ц.Мэндсайхан 24-р сургууль
    7. Ө.Өсөхбаяр Жү-до академи – Б.Цэрэнпунцаг Дундговь
    ТАВЫН ДАВАА:
    1. Б.Лхагвадорж ОБЕГ– Б.Цэрэнпунцаг Дундговь
    2. Н.Өсөхбаяр Сүхбаатар –гоц мөргөв
    3. М.Жамсрандорж Төв– Ж.Жавхлан Аварга ДС
    4. Д.Ариунбаатар Аварга ДС – М.Лхагвагэрэл Аварга ДС
    ЗУРГААГИЙН ДАВАА:
    1. Б.Лхагвадорж ОБЕГ– М.Лхагвагэрэл Аварга ДС
    2. Н.Өсөхбаяр Сүхбаатар – М.Жамсрандорж Төв
    ДОЛООГИЙН ДАВАА:
    1. Б.Лхагвадорж ОБЕГ– М.Жамсрандорж Төв
    /түрүүлэв/ /үзүүрлэв/

    ReplyDelete
  4. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг өсвөр бөхчүүдийн барилдаан 2-р сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд 224 бөх зодоглон уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас ОХУ-ын Тува улсын бөх А.Айден түрүүлж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Дашчойлин хийдийн лам цэнхэр бүст Ж.Дорждэрэм үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Үенч сумын харьяат Д.Эрдэнэбат, Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Нямдорж нар үлдэв.
    ТАВЫН ДАВАА:
    1. Ж.Дорждэрэм Өв ц.бүст– Ц.Мөнхбат БЗД
    2. Ж.Батбилгүүн ГА– Т.Анхтүвшин Хасбанк
    3. А.Айден Тува –Э.Дагва ШУТИС
    4. Д.Эрдэнэбат СХД– Б.Батцэнгэл Төв
    5. Б.Мөнхжаргал Увс – М.Нямдорж Увс
    6. Б.Шинэбаяр Төв– Б.Жаргал Архангай
    7. Д.Бат-Өлзий Завхан– Б.Зоригт Сэлэнгэ
    ЗУРГААГИЙН ДАВАА:
    1. Ж.Дорждэрэм Өв ц.бүст– гоц мөргөсөн
    2. Ж.Батбилгүүн ГА – М.Нямдорж Увс
    3. А.Айден Тува– Д.Бат-Өлзий Завхан
    4. Д.Эрдэнэбат СХД– Б.Шинэбаяр Төв
    ДОЛООГИЙН ДАВАА:
    1. Ж.Дорждэрэм Өв ц.бүст– М.Нямдорж Увс
    2. А.Айден Тува– Д.Эрдэнэбат СХД
    НАЙМЫН ДАВАА:
    1. Ж.Дорждэрэм Өв ц.бүст – А.Айден Тува
    /үзүүрлэсэн/ /түрүүлсэн/

    ReplyDelete
  5. МҮБХ-НООС ЖИЛ БҮР САР ШИНИЙН БӨХИЙН БАРИЛДААНЫ ҮЕЭР АЙМГИЙН АРСЛАНГУУД ШАГНАДАГ УЛАМЖЛАЛТАЙ. МОДОН ХОНЬ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРААР ШАГНУУЛСАН ШИЛДЭГ АЙМГИЙН АРСЛАНГУУДЫГ ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ.

    1. БАЯН-ӨЛГИЙ А.А САПАРГАЖЫН СИЛАМБЕК /БАЯН-ӨЛГИЙ ЦЭНГЭЛ/
    ААШБ-нд 1977 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, аймгийнхаа наадамд 1977 онд үзүүрлэн, 1981, 1984 оонд шөвгөрсөн.
    2. БУЛГАН А.А СЭРЭЭГИЙН УРТНАСАН /БУЛГАН САЙХАН/
    ААШБ-нд 1979 онд түрүүлж аймгийн арслан цол авсан, Булган, Дундговь аймгийн наадамд 1974, 1978 онд үзүүрлэсэн
    3. ДУНДГОВЬ А.А ДАНХЫН БАТСУУРЬ /ДУНДГОВЬ САЙНЦАГААН/
    1980 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, 1977 онд үзүүрлэсэн. 1975 оны ААШБ-нд үзүүрлэсэн.
    4. ЗАВХАН А.А НОРЖМООГИЙН ГОМБОЖАВ /ЗАВХАН БАЯНХАЙРХАН/
    1994 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол авсан. Аймаг, сумын наадамд олон жил сайн барилдсан, багш дасгалжуулагч.
    5. ОРХОН А.А ЁНДОНГИЙН МӨНХЦООЖ /ХОВД ЧАНДМАНЬ/
    1988 онд Ховд аймгийн АШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. 1989 онд Орхон аймгийн наадамд түрүүлсэн. Самбо бөхийн спортын мастер.
    6. ӨВӨРХАНГАЙ А.А ӨЛЗИЙБАЯРЫН НАСАНЖАРГАЛ /ӨВӨРХАНГАЙ АРВАЙХЭЭР/
    1985 онд аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 1988, 1989 онд 2 удаа шөвгөрсөн. 1985-1989 оны УАШБ-нд бүсээс шалгаран барилдаж байсан. Чөлөөт бөхийн ОУХМ, олон шавьтай шилдэг дасгалжуулагч.
    7. СҮХБААТАР А.А ЖАМБЫН ЧУЛУУНЖАВ /ХОВД АЛТАЙ/
    1988 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Жүдо бөхийн спортын мастер, олон шилдэг бөхчүүдийг төрүүлсэн дасгалжуулагч. Хүү Ч.Булганхүү нь аймгийн арслан.
    8. УВС А.А НАЦАГИЙН ТОГТОХЖАРГАЛ /УВС ӨМНӨГОВЬ/
    1980 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Мөн 1986 онд Увс аймгийн баяр наадамд түрүүлсэн. Улс бүсийн АШБ-нд олон жил шалгаран амжилттай барилдсан.
    9. ХӨВСГӨЛ А.А ВАНЖИЛЫН ВАНЧИГДОРЖ /ХӨВСГӨЛ ГАЛТ/
    1985 онд бүсийн тэмцээнд амжилттай барилдан аймгийн арслан цол авсан. Аймгийн наадамд 3 шөвгөрсөн, 1982 онд ААШБ-нд түрүүлсэн.
    10. ХЭНТИЙ А.А ГҮҮДОРЖИЙН БАЯРАА /ХЭНТИЙ БАТШИРЭЭТ/
    1986 онд ААШБ-нд түрүүлж аймгийн арслан цол авсан. Улс аймгийн баяр наадам, бусад барилдаанд олон жил амжилттай барилдсаны дотор МНТ-ны 750 жилийн ойгоор 4 давсан. Спортын дэд мастер.
    11. БАГАНУУР ДҮҮРЭГ. А.А ЖАМСРАНЖАВЫН ЗАГДСҮРЭН
    Багануур дүүргийн баяр наадамд 1991, 1994 онд түрүүлж, 2002 онд үзүүрлэн, 1992, 1996, 1998 онд шөвгөрсөн, спортын мастер.

    ReplyDelete
  6. Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн золголтууд үргэлжилсээр байна... Өнгөрсөн амралтын өдөр буюу 2-р сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын сар шинийн золголт АСА циркэд болж өнгөрлөө. Энэ жил Чандмань сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан юм.
    Золголтонд зориулсан хүчит бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат улс аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Арси Эрси компаний бөх улсын начин Н.Батзаяа үзүүрлэж, улсын начин Ч.Цогбаяр, Б.Заяамандах нар шөвгөрлөө.

    ReplyDelete
  7. Баян-Өлгий аймгийн Таван богдын бүргэдүүд дэвжээний ээлжит барилдаан 2-р сарын 28-ны өдөр Хилчин спорт хорооны зааланд боллоо. Сар бүр сумуудын нэрэмжитээр зохион байгуулагддаг тус барилдаан энэ удаа Алтанцөгц сумын түүхт 90 жилийн ойг угтан зохион байгуулагдав. Энэ сарын барилдаанд аймгийн арслан Б.Баатарцол, аймгийн начин У.Береке нараар магнайлуулсан аймаг сумын цолтой 48 бөх барилдсан бөгөөд Алтанцөгц сумаасаа ид барилдаж буй аймгийн начин Т.Мөнгөнхүү, М.Өзгерис, сумын заан Е.Нурболат нарын бөхчүүд хүрэлцэн ирж барилдсан нь онцлог байв. Их шөвөгт гурван бөх үлдэж тойргоор барилдан аваргаа тодруулахад Булган сумын харьяат Хилийн цэргийн 0165 -дугаар ангийн бөх аймгийн арслан Б.Баатарцол түрүүлэн, Цэнгэл сумын харьяат Шарын гол ХХК-ний бөх аймгийн начин У.Береке үзүүрлэн, сумын заан Х.Жанболат шөвгийн гуравт шалгарсан юм. Өмнөх сарын барилдаан 1-р сарын 31-нд болж дээрх бөхчүүд түрүү булаалдаж У.Береке начин түрүүлж, Б.Баатарцол арслан үзүүрлэсэн билээ.
    ГУРВЫН ДАВАА:
    1. Б.Баатарцол а.а– Айбек с.з
    2. Т.Мөнгөнхүү а.н– Бахыт с.з
    3. У.Береке а.н– Ганцог з.б
    4. Т.Ерболат а.н – Ж.Бахытжан с.з
    5. М.Өзгерис а.н– Нурбек с.з
    6. Е.Нурболат с.з –Х.Жанболат с.з
    ДӨРВИЙН ДАВАА:
    1. Б.Баатарцол а.а– Бахытжан с.з
    2. Т.Мөнгөнхүү а.н – Х.Жанболат с.з
    3. У.Береке а.н– М.Өзгерис а.н
    ТАВЫН ДАВАА:
    1. Б.Баатарцол а.а - түрүүлсэн
    2. У.Береке а.н - үзүүрлэсэн
    3. Х.Жанболат с.з - шөвгөрсөн

    ReplyDelete
  8. Завхан аймгийн сар шинийн золголтын үйл ажиллагаа өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Золголтонд зориулсан Завханы аймгийн харьяат 48 бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын начин Л.Лха-Очир, аймгийн арслан Ж.Сүхбат нараар магнайлуулсан улс аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосноос Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэж, Отгон сумын харьяат аймгийн заан Т.Бэгзсүрэн шөвгийн гуравт шалгарав. Дунд шөвөгт Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат, Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан П.Батмөнх, Баянтэс сумын харьяат аймгийн харцага Э.Баасандорж нар үлдлээ.

    ReplyDelete
  9. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn

    ReplyDelete