Tuesday, September 09, 2014

Монголын Чөлөөт бөхийн түүхэн дэх ДАШТ-ний 25, 26 дахь ХҮРЭЛ медальтан төрлөө

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн ДАШТ энэ сарын 8-14-ний өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болж байгаа билээ. Тэмцээний 2 дахь манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61, 65 кг-ын жинд барилдсан Энхсайханы НЯМ-ОЧИР, Ганзоригийн МАНДАХНАРАН хоёр маань хэдхэн хормын өмнө хүрэл медаль хүртэж, бөхөд хайртай түмнийнхээ магнайг тэнийлгэлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр хос медаль хүртэж, Мандахнаран маань ДАШТ-ний хошой медальтан боллоо.

Ийнхүү Монголын Чөлөөт бөхийн түүхэн дэх ДАШТ-ний 25, 26 дахь ХҮРЭЛ медальтан өнөөдөр тодорлоо. Энэ тоо, мөн алт-мөнгөн медальтны амжилтын цуваа уртаас урт үргэлжлэх нь дамжиггүй буй за... Бахдам сайхан байна...

Ташкентын тэнгэрт МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБАА мандахын ерөөл өргөе.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ...
Ингээд ДАШТ-нээс медаль хүртсэн “БӨМБӨРЦӨГИЙН БӨХЧҮҮД”-ийн нэрсийн цувааг он дарааллаар нь хүргэж байна. 

Алтан медальтнууд: 

1. Зэвэгийн ОЙДОВ (1974, Стамбул, Турк) – 62кг
2. Зэвэгийн ОЙДОВ (1975, Минск, ЗХУ) – 62кг
3. Хорлоогийн БАЯНМӨНХ (1975, Минск, ЗХУ) – 100кг
4. Соронзонболдын БАТЦЭЦЭГ (2010, Москва, ОХУ) – эм: 59кг
5. Сүхээгийн ЦЭРЭНЧИМЭД (2014, Ташкент, Узбек) – эм: 60кг

/19 насандаа Чөлөөтийн ДАШТ-ний 5 дахь АВАРГЫН АЛТАН медалийг “ЭХ ОРОН”-доо авчирсан С.Цэрэнчимэддээ баяр хүргэе /2014.09.10/. Бахдам сайхан амжилтын эзэн боллоо. ЗАЛУУ АВАРГАДАА ИЛҮҮ ИХ АМЖИЛТ.../

Мөнгөн медальтнууд: 

1. Базаррагчаагийн ЖАМСРАН (1971, Софи, Болгар) – 48кг
2. Хорлоогийн БАЯНМӨНХ (1971, Софи, Болгар) – 100кг
3. Мэгдийн ХОЙЛОГДОРЖ (1973, Тегеран, Иран) – 57кг
4. Хорлоогийн БАЯНМӨНХ (1974, Стамбул, Турк) – 100кг
5. Цэдэндамбын НАЦАГДОРЖ (1975, Минск, ЗХУ) – 68кг
6. Буяндэлгэрийн БОЛД (1983, Киев, ЗХУ) – 68кг
7. Зэвэгийн ДҮВЧИН (1983, Киев, ЗХУ) – 82кг
8. Авирмэдийн ЭНХЭЭ (1985, Будапешт, Унгар) – 62кг
9. Буяндэлгэрийн БОЛД (1985, Будапешт, Унгар) – 68кг
10. Оюунбилэгийн ПҮРЭВБААТАР (2001, Софи, Болгар) – 58кг
11. Оюунбилэгийн ПҮРЭВБААТАР (2002, Тегеран, Иран) – 60кг
12. Баяраагийн НАРАНБААТАР (2007, Баку, Азербайжан) – 55кг
13. Очирбатын БУРМАА (2009, Хернинг, Дани) – эм: 72 кг
14. Даваасүхийн ОТГОНЦЭЦЭГ (2011, Стамбул, Турк) – эм: 51кг
15. Банзрагчийн ОЮУНСҮРЭН (2011, Стамбул, Турк) – эм: 67кг         
16. Эрдэнэчимэгийн Сумьяа (2013, Будапешт, Унгар)эм: 51кг
17. Соронзонболдын БАТЦЭЦЭГ (2013, Будапешт, Унгар) эм: 63кг

Хүрэл медальтнууд:

1. Жигжидийн МӨНХБАТ (1967, Дели, Энэтхэг) – 87кг
2. Данзандаржаагийн СЭРЭЭТЭР (1970, Эдмонтон, Канад) – 74кг
3. Мэгдийн ХОЙЛОГДОРЖ (1971, Софи, Болгар) – 57кг
4. Очирдолгорын ЭНХТАЙВАН (1973, Тегеран, Иран) – 48кг
5. Цэдэндамбын НАЦАГДОРЖ (1974, Стамбул, Турк) – 68кг
6. Зэвэгийн ОЙДОВ (1977, Лозанна, Швейцарь) – 68кг
7. Дугарсүрэнгийн ОЮУНБОЛД (1978, Мехико, Мексик) – 57кг
8. Нанзадын БҮРГЭДЭЭ (1979, Скопье, Югослав) – 52кг
9. Лувсангийн ЭНХБАЯР (1985, Будапешт, Унгар) – 74кг
10. Авирмэдийн ЭНХЭЭ (1986, Будапешт, Унгар) – 62кг
11. Лодойн ЭРХБАЯР (1989, Мартини, Швейцарь) – 74кг
12. Пунцагийн СҮХБАТ (1990, Токио, Япон) – 82кг
13. Цэрэнбаатарын ЦОГТБАЯР (1993, Торонто, Канад) – 57кг
14. Баяраагийн НАРАНБААТАР (2005, Будапешт, Унгар) – 55кг
15. Цогтбазарын ЭНХЖАРГАЛ (2005, Будапешт, Унгар) – эм: 48кг
16. Доржийн НАРМАНДАХ (2007, Баку, Азербайжан) – эм: 59кг
17. Очирбатын НАСАНБУРМАА (2008, Токио, Япон) – эм: 67кг
18. Бадрахын ОДОНЧИМЭГ (2009, Хернинг, Дани) – эм: 67кг
19. Очирбатын НАСАНБУРМАА (2011, Стамбул, Турк) – эм:63кг
20. Тунгалагийн МӨНХТУЯА (2012, Страткона, Канад) – эм:59кг
21. Ганзоригийн МАНДАХНАРАН (2013, Будапешт, Унгар) 66кг
22. Тунгалагийн МӨНХТУЯА (2013, Будапешт, Унгар) эм: 59кг
23. Очирбатын НАСАНБУРМАА (2013, Будапешт, Унгар) эм: 67кг
24. Очирбатын  БУРМАА (2013, Будапешт, Унгар) эм:72кг
25. Энхсайханы НЯМ-ОЧИР (2014, Ташкент, Узбек) 61кг
26. Ганзоригийн МАНДАХНАРАН (2014, Ташкент, Узбек) 65кг
27. Очирбатын  БУРМАА (2014, Ташкент, Узбек– эм: 75кг


/ДАШТ-ний АЛТАН медаль л түүнд хэрэгтэй. Энэ жил мөн ч илүү байсан даа. Наадам нэгээр дуусахгүй ээ... ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ./

2 comments:

  1. Э.Ням-Очирын барилдааныг:

    http://arena.fila-wrestling.com/weight-category/show/3892e53c-2f66-11e4-b53b-080027880ca6/print/complete-results

    ReplyDelete
  2. Г.Мандахнаран:

    http://arena.fila-wrestling.com/weight-category/show/38bf0826-2f66-11e4-b53b-080027880ca6/print/complete-results

    ReplyDelete