Saturday, September 06, 2014

Алдархааны ихэр 2 начны баяр

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаж МОНГОЛ УЛСЫН НАЧИН цолны босго алхсан Завхан аймгийн АЛДАРХААН сумын ихэр хоёр начин Базаргүрийн БАДАМСҮРЭН, Лхагваагийн ЛХА-ОЧИР нарын ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ 2014.09.05-ны өдөр дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Наадам Алдархаан сумын нутаг Домогт Доной баяны 7 түмэн адуугаа бэлчээж асан Доной Хөндий, нутгийн шүтээн Мандаат хайрхан /Хэцийн аманд морь барив/, Бор толгойн өвөр, Яруугийн голын хөвөөнөө болов.

Наадмын үйл ажиллагаанд зориулж дээд гурван насны морьдын уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулав. Мялаалга наадмын үеэр нутгийн малчин түмний сэтгэлийн өглөг 300 бог малыг хоёр начиндаа ижил тэнцүү хуваан өгсөн нь хамгийн том бэлэг байлаа /Бусад олон бэлэг дурсгал, шагналыг үл тоочив/. Мөн энэ үеэр өнөө жилийн аймгийн баяр наадамд амжилттай барилдаж аймгийн начин цолонд хүрсэн Зэсрэндондовын Хангалбаатарт хүндэтгэл үзүүлэв.

Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Алдархаан сумын харьяат, Аймгийн Тагнуулын хэлтэс, “Алдар-Яруу хүрээ нийгэмлэг” ТББ, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Үзүүр: Алдархаан сумын харьяат, Алдар СХ, 017-р ангийн бөх аймгийн нэмэх начин Пүрэвдоржийн БАТСҮХ

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР., Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН нар шалгарав.
Нэгийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Билгүүндалай /Алдархаан-9/
2. а.з М.Батбаяр – з.б Мягмардорж /Алдархаан-9/
3. а.х Ш.Чинтулга – з.б Балжинням /Алдархаан-9/
4. а.н.н Б.Даваадорж – з.б Батмагнай /Алдархаан-9/
5. а.н.н П.Батсүх – з.б Даваадалай /Алдархаан-9/
6. а.н З.Хангалбаатар – з.б Ц.Нямгэрэл /Алдархаан-9/
7. а.н Г.Болдбаатар – з.б Б.Гомбодорж /Алдархаан/
8. а.н Г.Сүхбаатар – з.б Түвшинжаргал /Алдархаан-9/
9. а.н П.Баярсайхан – з.б Түвшинбат /Алдархаан/
10. с.з Н.Билэгт – з.б М.Хадбаатар /Алдархаан-9/
11. с.з Г.Анхбаяр – з.б Бат-Эрдэнэ /Алдархаан-9/
12. с.з Л.Лхагважав – з.б Бат-Орших /Алдархаан-9/
13. с.з Я.Ишжамц – з.б Болдхуяг /Алдархаан-9/
14. с.з Мөнхтулга – з.б Б.Амарбаясгалан /Алдархаан-9/
15. с.з Б.Мөнхбаасан – з.б Цэрэнтогтох /Алдархаан/
16. с.з Б.Буян-Өлзий – з.б Цэдэндамба /Алдархаан/
17. с.х Г.Мягмарсүрэн – з.б Баасандэмбэрэл /Алдархаан/
18. с.х Балжинням – з.б Цэрэнпунцаг /Алдархаан/
19. с.х Э.Ванчин-Очир – з.б Баярмагнай /Алдархаан/
20. с.н С.Мэндсайхан – з.б Энхтөр /Яруу/
21. с.н Жавхлан – з.б Мянган-Очир /Алдархаан/
22. с.н Х.Эрдэнэбат – з.б Мөнхжаргал /Алдархаан/
23. с.н Ж.Ганхуяг – з.б Г.Батнасан /Алдархаан/
24. з.б Ж.Жамъяндорж /Алдархаан/з.б Отгонбаатар /Алдархаан/
25. з.б Төөмөө /Эрдэнэхайрхан/ – з.б Ё.Ганхуяг /Алдархаан/
26. з.б Отгонпүрэв /Алдархаан/ – з.б Нямсүрэн /Улиастай/
27. з.б Лхагважаргал /Алдархаан/ – з.б С.Отгон /Алдархаан/
28. з.б Ц.Аюурзана /Алдархаан/ – з.б Ө.Цэрэндорж /Алдархаан/
29. з.б Дүгэр /Шилүүстэй/ – з.б Г.Чананбаатар /Алдархаан/
30. з.б Т.Гансүх /Алдархаан/ – з.б Ц.Даваадорж /Алдархаан/
31. з.б Батбаатар /Алдархаан/ – з.б Баасанхүү /Эрдэнэхайрхан/
32. З.б Отгонбаатар /Эрдэнэхайрхан/ – з.б Ц.Доржготов /Алдархаан/
Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Отгонпүрэв
2. а.з М.Батбаяр – з.б С.Отгон
3. а.х Ш.Чинтулга – з.б Энхтөр
4. а.н.н Б.Даваадорж – з.б Отгонбаатар
5. а.н.н П.Батсүх – з.б Ц.Даваадорж
6. а.н З.Хангалбаатар – з.б Баасанхүү
7. а.н Г.Болдбаатар – з.б Төөмөө
8. а.н Г.Сүхбаатар – з.б Ц.Аюурзана
9. а.н П.Баярсайхан – з.б Дүгэр
10. с.з Н.Билэгт з.б Ж.Жамъяндорж
11. с.з Г.Анхбаяр – с.н Ж.Ганхуяг
12. с.з Л.Лхагважав – с.н Жавхлан
13. с.з Я.Ишжамц – с.н Х.Эрдэнэбат
14. с.з Мөнхтулга с.х Э.Ванчин-Очир
15. с.з Б.Мөнхбаасан – с.х Балжинням
16. с.з Б.Буян-Өлзий с.х Г.Мягмарсүрэн
Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.х Г.Мягмарсүрэн
2. а.з М.Батбаяр – а.н Г.Болдбаатар
3. а.х Ш.Чинтулга – з.б Ж.Жамъяндорж
4. а.н.н Б.Даваадорж – с.з Л.Лхагважав
5. а.н.н П.Батсүх – а.н Г.Сүхбаатар
6. а.н З.Хангалбаатар – с.х Балжинням
7. а.н П.Баярсайхан – с.х Э.Ванчин-Очир
8. с.з Г.Анхбаяр – с.з Я.Ишжамц

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анхбаяр
2. а.з М.Батбаяр а.н П.Баярсайхан
3. а.х Ш.Чинтулга а.н З.Хангалбаатар
4. а.н.н Б.Даваадорж – а.н.н П.Батсүх

Тавын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – а.н З.Хангалбаатар
2. а.н.н П.Батсүх – а.н П.Баярсайхан

Зургаагийн даваа:
1. а.н.н П.Батсүх – а.н З.Хангалбаатар
Мэдээлсэн: U.N.S

5 comments:

  1. ТАЙЛБАР: "Алдархаан-9" гэдэг нь тус сумын дунд сургуулийн сурагч, МУ-ын аймгийн гарамгай арслан Б.Сэрээтэрийн нэрэмжит Мандаат бөхийн дэвжээний шандастан болно.

    ReplyDelete
  2. АЛДАРХААНААС ТӨРСӨН УЛСЫН ЗААН:

    “Нисэхийн” хэмээх Аюурзанын АРИЛДИЙ

    1940 он, АХ-ын 19жил:
    Төв/Мөнгөнморьт, Лувсанмөрийн Чимэд арслангаар 6 давж “Харилтгүй зоригт улсын заан” цол хүртсэн. 7-ын даваанд Ар/Цахир, “Буур” хэмээх у.ав Нацагийн Жамъянд унасан.

    ReplyDelete
  3. АЛДАРХААНААС ТӨРСӨН УЛСЫН НАЧИН:

    “Ноёны бөх” хэмээх Жоржооны ЖИГМЭДДОРЖ:

    1958 он, АХ-ын 37 жил: Хөвсгөл/ “Хайнаг” хэмээх Самбуунямын Баасан начингаар тав давж, Хөв/Цагаан-Үүр, у.ар Цэрэннадмидын Бадамсэрээжид унасан.

    1960 он, АХ-ын 39 жил: Хөв/Цагаан-Үүр, уран гараат у.ав Чойжилын Бээжин /у.заан цолтой байсан/-ээр тав давж, Булган/Сайхан, “Тэмээ өргөдөг” Бямбын Жамъяндорж /улсын заан цолтой байсан/-д унасан.

    ReplyDelete
  4. Базаргүрийн БАДАМСҮРЭН-ийн аймгийн цолтой байхдаа үзүүлсэн АМЖИЛТ:

    2010 онд Д.Батжаргалтай үлдэж үзүүрлэсэн. 2011 онд Сүхбаатар, Дундговьт 6, 2012 онд Завханд 5, 2013 онд Бүх цэргийн наадамд 6, Дархан-Уул, Завханд үзүүр, 2014 онд Бүх цэргийн наадамд түрүүлсэн.
    8-1, 7-3, 6-3, 5-1= НИЙТ 8.

    ReplyDelete
  5. Лхагваагийн ЛХА-ОЧИР-ын аймгийн цолтой байхдаа үзүүлсэн АМЖИЛТ:

    2008 онд Ж.Сүхбаттай үлдэж үзүүрлэсэн, 2009 онд Д.Батжаргалтай үлдэж түрүүлсэн. 2012 онд Завханд 6, 2014 онд Бүх цэргийн наадамд 5 давсан.
    8-1, 7-1, 6-1, 5-1= НИЙТ 4.

    ReplyDelete