Saturday, February 01, 2014

Модон морин жилийн сар шинийн барилдаанд у.г Рагчаа түрүүлэв

Монгол түмний төрт ёсны их баяр, Билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээгч модон Морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан /2014.01.30/ үзүүштэй сайхан болж өнгөрлөө.

“Бага наадам” хэмээн нэрлэгддэг энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Бурхан шашинтны төв, Гандантэгчинлин хийдтэй хамтран зохион байгуулдаг билээ.

Өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарди Д.Рагчаа, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Э.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзоболд нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан зодоглов.

“Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн сар шинийн баярын анхны барилдаан /1963/-д дархан аварга Ж.Мөнхбат /улсын заан цолтой/ түрүүлж, улсын аварга Ч.Бээжин /улсын арслан цолтой/ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр /улсын арслан цолтой/ түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс групп”-ын бөх улсын гарди Дамбийн РАГЧАА

Үзүүр: Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд” бөхийн дэвжээ, Аврагч СХ-ны бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ

Их шөвөгт: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА., Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарди СХ, “Ажнай корпораци”-ийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА;

Дунд шөвөгт: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клуб, “Алтай Ресурс” ХХК-ийн бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ., Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх улсын харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ., Увс аймгийн Сагил сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх улсын харцага Арслангийн БЯМБАЖАВ., Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Аварга БТДС-ийн оюутан улсын харцага Энхтөгсийн ОЮУНБОЛД нар тус тус шалгаран барилдав.

Нэгийн даваанд улсын том цолтонгуудаас: у.г И.Доржсамбуу Дорнод аймгийн Халхгол сумын харьяат а.н Ш.Нямсайханд., у.г Ж.Бат-Эрдэнэ Ховд аймгийн Дарви сумын харьяат а.н Балдиржамцын Тайванд., у.з Б.Батмөнх Ховд аймгийн Мөст сумын харьяат а.н Цэвээнпүрэвийн Адъяад., у.х Л.Пүрэвжав Завхан аймгийн Алдархаан сумын харьяат а.н.н Пүрэвдоржийн Батсүхэд., у.х Ө.Бат-Орших Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат а.х Баянжаргалын Төмөрбаатар нарт тус бүр тахим буулгав...
Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Н.Жаргалбаяр
2. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Ж.Алтаншагай
3. у.ар Х.Мөнхбаатар – а.а Ч.Ганзориг
4. у.ар Д.Азжаргал – а.а О.Хангай
5. у.г Д.Рагчаа – а.а Б.Суманчулуун
6. у.г Б.Гончигдамба – а.х.а О.Гантулга
7. у.з Д.Баасандорж – а.х.а Б.Одгэрэл
8. у.з Ч.Санжаадамба – а.х.а Ч.Батчулуун
9. у.з Б.Соронзонболд – у.н Б.Пүрэвсайхан
10. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Ц.Одбаяр
11. у.х А.Цацабшир – у.н Б.Амарзаяа
12. у.х Ц.Содномдорж – у.н Б.Сангисүрэн
13. у.х Ө.Даваабаатар – у.н Ч.Баянмөнх
14. у.х А.Бямбажав – у.н Л.Гантулга
15. у.х Н.Батсуурь – у.н П.Ганхүү
16. у.х Э.Оюунболд – у.н Д.Цогзолдорж

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.н П.Ганхүү
2. уав Г.Эрхэмбаяр – у.х А.Бямбажав
3. у.ар Х.Мөнхбаатар – а.а О.Хангай
4. у.г Д.Рагчаа – у.з Д.Баасандорж
5. у.г Б.Гончигдамба – у.х Ө.Даваабаатар
6. у.з Ч.Санжаадамба – у.н Б.Амарзаяа
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.х Э.Оюунболд
8. у.х Ц.Содномдорж – у.н Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а О.Хангай
2. у.г Д.Рагчаа – у.х А.Бямбажав
3. у.г Б.Гончигдамба – у.х Ц.Содномдорж
4. у.з Ч.Санжаадамба – у.х Э.Оюунболд
 Долоогийн даваа:
1. у.г Д.Рагчаа – у.г Б.Гончигдамба
2. у.з Ч.Санжаадамба – а.а О.Хангай

Наймын даваа:
1. у.г Д.Рагчаа – а.а О.Хангай

5 comments:

  1. УЛАМЖЛАЛТ ШАГНАЛУУДЫН ЭЗЭД:

    1. МҮБХ-ноос сар шинээр олгодог ахмад аймгийн арслангуудынхаа шагналыг гардуулав.

    2. “Эрдэнэт хивс” ХК "Хамгийн ёс жудагтай бөх"-ийн шагналаа Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын арслан Б.Жамъяндоржид олгов.

    3. "Монгол ташуур" ХК-ний Могой жилийн хамгийн өндөр чансаатай шилдэг бөхийн шагналын эзнээр Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба тодорч шагналаа гардав.

    4. "Ситико аудит" компаний "Хамгийн олон, хамгийн сайн барилдсан бөх"-ийн шагналыг Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Р.Пүрэвдагва хүртэв.

    5. Даян аварга А.Сүхбат "Ирээдүйн аварга" шагналынхаа эзнээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын начин Д.Нэгдэлийн хүү, аймгийн арслан Н.Жаргалбаярыг тодруулан, шагналаа гардуулсан юм.

    6. "Улаанбаатар хивс" ХК "Цахиур хагалах бөх"-ийнхөө шагналыг Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайд гардууллаа.

    7. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Улсын цолонд ойрхон бөх" шагналаа 5 сая төгрөгийн хамт Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангайд мөн олгов.

    8. "Кёкүшюзан хөгжил сан"-гаас олгодог "Монгол гэр"-ээ Кёкүшюзан Д.Батбаяр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат улсын харцага Ч.Өвгөнхүүд өгөв.

    9. Мөн Аваргуудын зөвлөлөөс 50-иас дээш настай аваргууддаа хүндэтгэл үзүүлэв.

    ReplyDelete
  2. ХОЁРЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав - Ш.Нямсайхан а.н
    2. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Тайван а.н
    3. Д.Ганхуяг у.а - Ц.Адъяа а.н
    4. Х.Мөнхбаатар у.- П.Батсүх а.н
    5. Д.Азжаргал у.а - Б.Төмөрбаатар а.х
    6. П.Бүрэнтөгс у.а -М.Мэндсайхан а.х
    7. Д.Рагчаа у.г -Б.Лхагва-Очир а.х
    8. Б.Гончигдамба у.г - Б.Идэрбилгүүн а.х
    9. Д.Баасандорж у.з -Д.Мөнхболд а.х
    10. М.Өсөхбаяр у.з - Б.Бат-Өлзий а.х
    11. Т.Санчир у.з - А.Отгонбаатар а.х
    12. Ч.Санжаадамба у.з -Ш.Мөнх-Од а.х
    13. Б.Соронзонболд у.з - С.Золбаяр а.х
    14. Г.Элбэг у.х - Б.Зоригтбаатар а.х
    15. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ч.Бүрэнзэвсэг а.х
    16. А.Цацабшир у.х - О.Бундхорол а.х
    17. Т.Амартүвшин у.х - Н.Золбоо а.з
    18. Ц.Содномдорж у.х - Б.Болдбаатар а.з
    19. Ө.Даваабаатар у.х - В.Мишигдорж а.з
    20. А.Бямбажав у.х - Д.Буянт а.з
    21. Ж.Амартүвшин у.х - Буянмөнх а.з
    22. Н.Түвшинбаяр у.х - Э.Мөнхбат а.з
    23. Н.Батсуурь у.х - Э.Бат-Эрдэнэ а.з
    24. Э.Оюунболд у.х - Ж.Дагва-Очир а.з
    25. Э.Энхбат у.н - Б.Амбасэлмаа а.з
    26. М.Жамъянпүрэв у.н - Н.Баттүвшин а.з
    27. Ц.Лхагвасүрэн у.н - Ш.Пүрэвгарьд а.а
    28. Ш.Уламбаяр у.н - Х.Оргилболд а.а
    29. Ц.Цогтжаргал у.н - М.Бадарч а.а
    30. Ж.Оргил у.н - Б.Уугандаваа а.а
    31. Ш.Жаргалсайхан у.н - П.Батхуяг а.а
    32. Б.Баянмөнх у.н - Н.Жаргалбаяр а.а

    33. Ж.Гансүх у.н - Д.Тамир а.а
    34. Ж.Алтансүх у.н - Ж.Алтаншагай а.а
    35. Д.Цогзолдорж у.н - Н.Энх-Амгалан а.а
    36. П.Ганхүү у.н - Бямбаа а.а
    37. Б.Бадамдорж у.н - Б.Бат-Амгалан а.а
    38. Л.Гантулга у.н - М.Еркебулан а.а
    39. Л.Нямсүрэн у.н – Г.Баасандорж а.а
    40. Ч.Баянмөнх у.н - Д.Амарсайхан а.а
    41. Б.Заяамандах у.н - Э.Ванданцэрэн а.а
    42. М.Эрдэнэбат у.н - Ч.Батчулуун а.а
    43. С.Батсуурь у.н - Ч.Ганзориг а.а
    44. Б.Сангисүрэн у.н - А.Давааням а.а
    45. А.Батмөнх у.н -Давж.Батбаяр а.а
    46. Б.Амарзаяа у.н - Д.Энхбаяр а.а
    47. Ж.Чулуунбат у.н - Б.Эрдэнэхүү а.а
    48. Ц.Одбаяр у.н - Ц.Чимэддорж а.а
    49. Р.Пүрэвдагва у.н -Го.Отгонбаатар а.а
    50. Б.Пүрэвсайхан у.н - Б.Серик а.а
    51. Б.Сугаржаргал у.н - Б.Батдорж а.а
    52. Л.Цэрэнтогтох у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
    53. Т.Баасанхүү у.н - Н.Ганзориг а.а
    54. Ч.Батчулуун а.х.а - Д.Цэрэндаваа а.а
    55. Ш.Мөнгөнбаатар а.х.а - О.Хангай а.а
    56. Б.Одгэрэл а.х.а - С.Ерөөлт а.а
    57. О.Гантулга а.х.а - П.Мөнхбат а.а
    58. Ч.Булганхүү а.а - Т.Мягмарсүрэн а.а
    59. Б.Хашбат а.а -Б.Баянмөнх а.а
    60. Ж.Сүхбат а.а - Б.Суманчулуун а.а
    61. Р.Түвшинбаатар а.а - Л.Лха-Очир а.а
    62. Л.Нямбаяр а.а - Х.Мэндбаяр а.а
    63. Д.Болдбаатар а.а - Г.Батням а.а
    64. Л.Шинэбаатар а.а - Ж.Мөнгөн а.а

    ReplyDelete
  3. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав - Г.Отгонбаатар а.а
    2. Г.Эрхэмбаяр у.ав - Н.Баттүвшин а.з
    3. Д.Ганхуяг у.а - Б.Сангисүрэн у.н
    4. Х.Мөнхбаатар у.а - Б.Зоригтбаатар а.х
    5. Д.Азжаргал у.а - Б.Бат-Эрдэнэ а.а
    6. П.Бүрэнтөгс у.а - П.Ганхүү у.н
    7. Д.Рагчаа у.г - Х.Мэндбаяр а.а
    8. Б.Гончигдамба у.г - Ц.Лхагвасүрэн у.н
    9. Д.Баасандорж у.з -Т.Мягмарсүрэн а.а
    10. Т.Санчир у.з - Ж.Алтаншагай а.а
    11. Ч.Санжаадамба у.з - Давж.Батбаяр а.а
    12. Б.Соронзонболд у.з - Б.Хашбат а.а
    13. Т.Өсөх-Ирээдүй у.х -Ж.Оргил у.н
    14. А.Цацабшир у.х - П.Батхуяг а.а
    15. Т.Амартүвшин у.х - Д.Цогзолдорж у.н
    16. Ц.Содномдорж у.х - Б.Бат-Амгалан а.а
    17. Ө.Даваабаатар у.х - М.Бадарч а.а
    18. А.Бямбажав у.х - Ж.Гансүх у.н
    19. Ж.Амартүвшин у.х - Л.Гантулга у.н
    20. Н.Түвшинбаяр у.х - Ч.Батчулуун а.х.а
    21. Н.Батсуурь у.х - Д.Болдбаатар а.а
    22. Э.Оюунболд у.х - Ч.Батчулуун а.а
    23. Э.Энхбат у.н - Б.Амарзаяа у.н
    24. Ш.Уламбаяр у.н - Н.Жаргалбаяр а.а
    25. Л.Нямсүрэн у.н - Ч.Ганзориг а.а
    26. Ч.Баянмөнх у.н - Б.Бат-Өлзий а.х
    27. Ж.Чулуунбат у.н - Б.Суманчулуун а.а
    28. Ц.Одбаяр у.н - Э.Ванданцэрэн а.а
    29. Б.Пүрэвсайхан у.н - Л.Шинэбаатар а.а
    30. Б.Сугаржаргал у.н - О.Гантулга а.х.а
    31. Т.Баасанхүү у.н - О.Хангай а.а
    32. Б.Одгэрэл а.х.а - Л.Лха-Очир а.а

    ReplyDelete
  4. Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  5. Завхан аймгийнханы золголт, цэнгүүн МБӨ /2014.02.13/-нөө боллоо. Золголтонд зориулсан Завхан аймгийн харьяат 32 бөхийн барилдаанд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, улсын начин Л.Нямсүрэн, аймгийн арслан Л.Лха-Очир, Ж.Сүхбат нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосноос Тосонцэнгэл сумын харьяат өсөх идэр начин Ш.Уламбаяр түрүүлж, Завханмандал сумын харьяат аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат, Алдархаан сумын харьяат аймгийн заан Б.Бадамсүрэн нар үлдэв.

    ReplyDelete