Tuesday, December 31, 2013

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд у.н Пүрэвсайхан түрүүлэв

ҮЭЧХ ялж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан /2013.12.29/ сайхан болж өнгөрөв.

Анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Чимэддорж нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын начин Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Мондэ” ХХК-ийн бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР., Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, ИНЕГ-ын бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а А.Давааням
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Ш.Уламбаяр
3. у.ар Х.Мөнхбаатар – у.н Л.Гантулга
4. у.г Б.Гончигдамба – а.а Д.Амарсайхан
5. у.з Д.Баасандорж – а.а Б.Суманчулуун
6. у.з Ч.Санжаадамба – а.а Ц.Чимэддорж
7. у.з Б.Батмөнх – а.х Б.Бат-Өлзий
8. у.х Л.Пүрэвжав – а.з Б.Бадамсүрэн
9. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Эрдэнэхүү
10. у.х Ц.Содномдорж – у.х А.Бямбажав
11. у.х Ө.Даваабаатар – у.н Т.Баасанхүү
12. у.х Н.Батсуурь – у.н Ж.Чулуунбат
13. у.х Э.Оюунболд – у.н Б.Амарзаяа
14. у.н Б.Санисүрэн – а.а О.Хангай
15. у.н Ц.Одбаяр – а.х.а Б.Одгэрэл
16. у.н Б.Пүрэвсайхан – у.н Б.Сугаржаргал

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.з Б.Бадамсүрэн
2. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Б.Суманчулуун
3. у.ар Х.Мөнхбаатар – а.х.а Б.Одгэрэл
4. у.г Б.Гончигдамба – у.н Т.Баасанхүү
5. у.з Ч.Санжаадамба – у.н Б.Пүрэвсайхан
6. у.з Б.Батмөнх – у.н Ж.Чулуунбат
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Б.Амарзаяа
8. у.х Ц.Содномдорж – у.н Б.Сангисүрэн

Тавын даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.з Б.Бадамсүрэн
2. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Сангисүрэн
3. у.з Б.Батмөнх – у.н Б.Амарзаяа
4. у.н Б.Пүрэвсайхан – у.н Т.Баасанхүү

Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.з Б.Батмөнх
2. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.н Б.Пүрэвсайхан 

3 comments:

  1. НЭГИЙН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав - Д.Цэрэндаваа а.н
    2. Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Сандандорж а.н
    3. Х.Мөнхбаатар - Г.Болдгэрэл а.н
    4. П.Бүрэнтөгс у.а -Б.Отгонцоож а.н
    5. Б.Гончигдамба у.г - Т.Сайханжаргал а.н
    6. Д.Баасандорж у.з - А.Хосбаяр а.н
    7. М.Өсөхбаяр у.з - Х.Гантулга а.н
    8. Ч.Санжаадамба у.з - Т.Батсайхан а.н
    9. Б.Батмөнх у.з - Э.Элбэгбаяр а.н
    10. Л.Пүрэвжав у.х - Ц.Хадбаатар а.н
    11. Ө.Бат-Орших у.х -Н.Жаргалбат а.н
    12. Т.Мөнгөнцоож у.х - Т.Ядамсүрэн а.н
    13. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Баярбаатар а.н
    14. А.Цацабшир у.х - Н.Энхжаргал а.н
    15. Ц.Содномдорж у.х - Ц.Ганбат а.н
    16. Ө.Даваабаатар у.х - Б.Төмөрбаатар а.х
    17. А.Бямбажав у.х - Э.Эрдэнэбаяр а.х
    18. Н.Батсуурь у.х - Б.Идэрбилгүүн а.х
    19. Э.Оюунболд у.х - Д.Пүрэвдорж а.х
    20. Э.Энхбат у.н - Б.Бат-Өлзий а.х
    21. И.Ёндонсамбуу у.н - Б.Зоригтбаатар а.х
    22. Ш.Уламбаяр у.н - Д.Энхбаяр а.х
    23. Ж.Отгонбаяр у.н - Д.Тогтохжаргал а.х
    24. Н.Бүрэнбаатар у.н - Н.Золбоо а.з
    25. Б.Насандэлгэр у.н - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    26. Д.Цогзолдорж у.н - С.Ган-Идэр а.з
    27. П.Ганхүү у.н - Ч.Бямбадорж а.з
    28. Л.Гантулга у.н - Д.Бадамгарав а.з
    29. Н.Батзаяа у.н - Б.Шаравнямбуу а.з
    30. С.Багахүү у.н - Х.Алтансүх а.з
    31. С.Батсуурь у.н - Б.Болдбаатар а.з
    32. Б.Сангисүрэн у.н - Б.Номиндалай а.з
    33. Б.Амарзаяа у.н - Э.Нямаа а.з
    34. Ж.Чулуунбат у.н -Д.Дарханбаатар а.з
    35. Ц.Одбаяр у.н - М.Батцэнгэл а.з
    36. Р.Пүрэвдагва у.н -Д.Буянт а.з
    37. Б.Пүрэвсайхан у.н - Б.Эрдэнэбаяр а.з
    38. Б.Сугаржаргал у.н - Л.Цээсүрэн а.з
    39. Т.Баасанхүү у.н - Л.Батзориг а.з
    40. А.Алтанхуяг а.х.а - Б.Бадамсүрэн а.з
    41. Ш.Шинэбаяр а.х.а -Ш.Пүрэвгарьд а.а
    42. Б.Одгэрэл а.х.а - М.Бадарч а.а
    43. О.Гантулга а.х.а - Б.Уугандаваа а.а
    44. Ч.Булганхүү а.а - Б.Мижидсүрэн а.а
    45. Б.Хашбат а.а - Н.Эрдэнэчулуун а.а
    46. Б.Батхуяг а.а - Б.Хаш-Эрдэнэ а.а
    47. Б.Дэлгэрсайхан а.а - Ж.Алтаншагай а.а
    48. Б.Суманчулуун а.а - А.Саруулсайхан а.а
    49. Д.Болдбаатар а.а - Д.Тангад а.а
    50. Л.Шинэбаатар а.а - Б.Хишигбаатар а.а
    51. Б.Баатарцол а.а - Б.Ганбаатар а.а
    52. Б.Хадбаатар а.а - М.Еркубулан а.а
    53. Л.Лха-Очир а.а - Д.Амарсайхан а.а
    54. Ж.Сүхбат а.а - Э.Ванданцэрэн а.а
    55. П.Мөнхбат а.а - Т.Сүрэнжав а.а
    56. С.Ерөөлт а.а - А.Давааням а.а
    57. О.Хангай а.а - Давж.Батбаяр а.а
    58. Н.Ганзориг а.а - Ц.Үржинбаатар а.а
    59. Н.Адъяабат а.а - Д.Энхбаяр а.а
    60. Ш.Дарханбат а.а - Ж.Галбадрах а.а
    61. Б.Серик а.а - Н.Баатархүү а.а
    62. Ц.Чимэддорж а.а - Э.Зоригтбаатар а.а
    63. Б.Эрдэнэхүү а.а - О.Өлзиймөнх а.а
    64. Б.Бат-Орших а.а - З.Соёмбо а.а

    ReplyDelete
  2. ХОЁРЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав - Х.Гантулга а.н
    2. Г.Эрхэмбаяр у.ав - Т.Ядамсүрэн а.н
    3. Х.Мөнхбаатар у.а - Н.Энхжаргал а.н
    4. П.Бүрэнтөгс у.а - Б.Бат-Өлзий а.х
    5. Б.Гончигдамба у.г - Д.Тогтохжаргал а.х
    6. Д.Баасандорж у.з - Н.Золбоо а.з
    7. Ч.Санжаадамба у.з - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    8. Б.Батмөнх у.з - С.Ган-Идэр а.з
    9. Л.Пүрэвжав у.х - Б.Болдбаатар а.з
    10. Ө.Бат-Орших у.х - Б.Бадамсүрэн а.з
    11. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ш.Пүрэвгарьд а.а
    12. Ц.Содномдорж у.х - Б.Мижидсүрэн а.а
    13. Ө.Даваабаатар у.х - Н.Эрдэнэчулуун а.а
    14. А.Бямбажав у.х - Б.Хаш-Эрдэнэ а.а
    15. Н.Батсуурь у.х - Ж.Алтаншагай а.а
    16. Э.Оюунболд у.х - М.Еркебулан а.а
    17. И.Ёндонсамбуу у.н - Д.Амарсайхан а.а
    18. Ш.Уламбаяр у.н - Э.Ванданцэрэн а.а
    19. П.Ганхүү у.н - А.Давааням а.а
    20. Л.Гантулга у.н - Б.Бат-Орших а.а
    21. Н.Батзаяа у.н - Б.Эрдэнэхүү а.а
    22. С.Багахүү у.н - Ц.Чимэддорж а.а
    23. Б.Сангисүрэн у.н - Б.Серик а.а
    24. Б.Амарзаяа у.н - Ш.Дарханбат а.а
    25. Ж.Чулуунбат у.н - Н.Адъяабат а.а
    26. Ц.Одбаяр у.н - Н.Ганзориг а.а
    27. Р.Пүрэвдагва у.н - О.Хангай а.а
    28. Б.Пүрэвсайхан у.н - П.Мөнхбат а.а
    29. Б.Сугаржаргал у.н - Б.Баатарцол а.а
    30. Т.Баасанхүү у.н - Л.Шинэбаатар а.а
    31. Б.Одгэрэл а.х.а - Д.Болдбаатар а.а
    32. О.Гантулга а.х.а - Б.Суманчулуун а.а

    ReplyDelete
  3. Хоёрын даваа өндөрлөсний дараагаар хоёр давсан 32 бөх фото зураг татуулав. Гурвын даваа эхэлж зүүн талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг улсын цоллогч засуул Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Мондэй компани, Ноёд группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаярын цолыг улсын тонж манлай засуул Д.Цогзол нар дуудлаа.

    www.undesniibukh.mn Б.Цолмон

    ReplyDelete