Sunday, January 26, 2014

Сар шинийн барилдаанд ах дүү хоёр түрүү булаалдав /Завхан/

Билгийн тооллын ХVII жарны “Ялгуусан” хэмээгч модон Морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан /2014.01.26/ аймгийн ССАЖГ-ын спорт танхимд амжилттай болж өнгөрөв.

Аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн заан М.Батбаяр, Д.Бат-Өлзий, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, Ш.Чинтулга нарын тэргүүтэй 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Отгон сумын харьаят, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээний бөх аймгийн харцага Төрмөнхийн БЭГЗСҮРЭН

Үзүүр: Отгон сумын харьаят, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээний бөх сумын заан Төрмөнхийн ДҮГЭРДОРЖ

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Яруу мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР., Алдархаан сумын харьяат Аймгийн ЦГ-ын бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА нар шалгаран үлдэв.

Нэгийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Э.Санжаасүрэн
2. а.з М.Батбаяр – з.б П.Чөдөрням 
3. а.з Д.Бат-Өлзий – з.б Нямдэмбэрэл
4. а.х Т.Бэгзсүрэн – з.б Лхамсүрэн
5. а.х Ш.Чинтулга – з.б Ч.Дүгэр
6. а.н Г.Сүхбаатар – з.б М.Дашзэвэг
7. а.н П.Баярсайхан – з.б Пүрэвренчин
8. а.н Н.Мөнхтөр – з.б Г.Лхагвадэмбэрэл
9. с.з Э.Мөнхбат – з.б Нямсүрэн
10. с.з Г.Анхбаяр – з.б Н.Адьяатөмөр
11. с.з Я.Ишжамц – с.н Ганхуяг
12. с.з Т.Дүгэрдорж – с.н Батхишиг
13. с.з Б.Жигжидсүрэн – с.н Х.Баасандорж
14. с.з Б.Мөнхтулга – с.н Х.Эрдэнэбат
15. с.з Цэдэнсодном /өв.х/ – с.н Б.Дүвжир
16. с.з Пүрэвдорж – с.н Ц.Нэргүй
Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.н Х.Эрдэнэбат
2. а.з М.Батбаяр – с.н Ц.Нэргүй
3. а.з Д.Бат-Өлзий с.з Т.Дүгэрдорж
4. а.х Т.Бэгзсүрэн – с.з Цэдэнсодном
5. а.х Ш.Чинтулга – с.з Б.Жигжидсүрэн
6. а.н Г.Сүхбаатар – с.з Я.Ишжамц
7. а.н П.Баярсайхан – с.з Г.Анхбаяр
8. а.н Н.Мөнхтөр – с.з Э.Мөнхбат

Гуравын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – а.н Н.Мөнхтөр
2. а.з М.Батбаяр – а.х Ш.Чинтулга
3. а.х Т.Бэгзсүрэн – с.з Я.Ишжамц
4. а.н П.Баярсайхан с.з Т.Дүгэрдорж
Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Т.Дүгэрдорж
2. а.х Т.Бэгзсүрэн – а.х Ш.Чинтулга

Тавын даваа:
1. а.х Т.Бэгзсүрэн – с.з Т.Дүгэрдорж

1 comment:

  1. Шилдэг 32 бөхийн барилдаан сайхан боллоо.

    Хурц арслан Баттөмөр онцгой сайн байв...

    ReplyDelete