Tuesday, January 21, 2014

Отгонтэнгэрийн бүсийн барилдаан

Аймгийн ҮБХ-ноос 2014 оныг Завхан нутгаас төрөн гарсан “Даншигийн Аваргуудыг алдаршуулах” жил болгон зарлаж байгаа билээ. Энэ аяны хүрээнд хөдөө орон нутагтаа ажиллаж амьдарч буй хөдөөгийн хүчтэнүүдээ харилцан бие биенээс нь суралцуулах, тэднийг дэмжих, алдаршуулах, ур чадварыг ахиулах, өсвөрийн бөхчүүдийг бэлтгэх зорилгоор бүсчилсэн тойргийн барилдааныг зохион байгуулна. Тухайн бүсэд багтсан сум бүрээс шилдэг 5 бөх тойргийн барилдаанд оролцон барилдаж, бүс тус бүрээс шалгарсан хөдөөгийн хүчтэнүүд аймгийн төвд болох Шигшээ барилдаанд оролцоно. Шигшээ барилдаанаас шалгарсан бөхчүүд “Хөдөөгийн хүчтэн-2014” баруун бүсийн АШБ-нд оролцох эрх авна. Мөн бүс бүрт өсвөрийн бөхийн барилдааныг 2 насны ангиллаар зохион явуулна. Бүсийн барилдаан бүрийн төгсгөлд хаалтын барилдааныг зохион байгуулах бөгөөд уг барилдаанд тухайн бүсэд хамрагдсан сумдын УБ хотноо бэлтгэлээ базаан барилдаж буй аймаг, сумын цолтнууд хүрэлцэн ирж зодоглоно.

“Даншигийн Аваргуудыг алдаршуулах” аяныг “Жем интернейшнл групп”-ын ерөнхийлөгч, МУ-ын гарди Ц.Цэрэнпунцаг, “Хомын тал” ХХК-ийн захирал Ч.Алтанхуяг нар ивээн тэтгэж байгаа билээ.

Ардын хувьсгалаас өмнөх жилүүдэд Завхан нутгаас Даншигийн аварга цолтой 2 бөх төрөн гарсан нь бөхийн түүхийн судалгаагаар нотлогдож байна. Хуучнаар Сайн ноён аймгийн Далай вангийн хошуу /одоо Идэр/-ны харьяат Зайсан хэмээх Намжилжав, Дашжав нар нь улсын даян аварга цолтой бөхчүүд болно. 
Ийнхүү Даншигийн алдарт аваргуудаа алдаршуулах аянаа Завхан аймгийн анхны баяр наадмын түрүү бөх Чойжилжавын Ашпил арслангийн нутаг Шилүүстэй сумаас эхэлж, тус суманд “Отгонтэнгэрийн бүс”-ийн барилдаан /2014.01.18-19/-ыг зохион байгуулав. Энэ үеэр Шилүүстэй суманд Завхан аймгийн анхны арслан Ч.Ашпилын хөшөөний шав тавих ёслол болов. 
Тойргийн барилдаанд 20 бөх зодоглосноос /энэ бүсээс 4 бөх шалгарна/:
1. с.з Г.Анх-Эрдэнэ       /Отгон, 19 даваа/
2. Ш.Самбуудорж         /Отгон, 17 даваа/
3. с.з Э.Мөнхбат          /Цагаанхайрхан, 17 даваа/
4. с.н Х.Эрдэнэбат       /Отгон, 15 даваа/
5. з.б Ёндон                  /Отгон, 15 даваа/
6. Мягмарсүрэн            /Шилүүстэй, 12 даваа/
7. с.н Х.Баасандорж    /Отгон, 11 даваа/
8. з.б Цэрэнпунцаг        /Цагаанхайрхан, 11 даваа/
9. с.н Баасанхүү           /Отгон, 10 даваа/
10. з.б Цэрэнсодном    /Цагаанчулуут, 10 даваа/
11. с.з Ёндонжамц      /Цагаанчулуут, 10 даваа/
/19 барилдаж 10 авсан бөхчүүдийг байр эзэлсэн дарааллаар нэрлэв/
Өсвөрийн бөхийн 15-16 насны ангилалд:
1. Т.Нэмэхбаяр           /ЧЭҮЛС/
2. П.Бархасжав          /Шилүүстэй сум/
3. Мягмарсүрэн         /Шилүүстэй сум/
4. Х.Дандар               /IV сургууль/
Өсвөрийн бөхийн 17-18 насны ангилалд:
1. П.Батмэнд             /Шилүүстэй сум/
2. Баянсан                /Цагаанхайрхан сум/
3. Пүрэвсүрэн          /Отгон сум/
4. Э.Санжаасүрэн   /ЧЭҮЛС/
/Өсвөрийн бөхийн барилдааныг нээлттэй зохион байгуулсан болно./
Хаалтын барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 бөх зодоглов:

Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Лхагваа
2. а.а Ж.Сүхбат – з.б Т.Нэмэхбаяр
3. а.з М.Батбаяр – з.б П.Чөдөрням
4. а.х Ш.Чинтулга – з.б М.Дашзэвэг
5. а.н.н Б.Даваадорж – з.б Ш.Бямбацогт
6. а.н З.Хангалбаатар – з.б Гантөр
7. а.н Гүндсамбуу – з.б Г.Лхагвадэмбэрэл
8. а.н Н.Мөнхтөр – з.б Батсүх
9. с.з Э.Мөнхбат – з.б Ёндон
10. с.з Г.Анхбаяр – з.б Цэрэнсодном
11. с.з Я.Ишжамц – з.б Цэрэнпунцаг
12. с.з Т.Дүгэрдорж – с.н Баасанхүү
13. с.з Г.Анх-Эрдэнэ – с.н Алтанбагана
14. с.з Ёндонжамц – с.н Балгансүрэн
15. с.х Мягмарсүрэн – с.н Х.Баасандорж
16. с.н Бат-Очир – с.н Х.Эрдэнэбат

Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.н Х.Баасандорж
2. а.а Ж.Сүхбат – а.н Гүндсамбуу
3. а.з М.Батбаяр – с.з Я.Ишжамц
4. а.х Ш.Чинтулга – с.н Балгансүрэн
5. а.н.н Б.Даваадорж – с.н Х.Эрдэнэбат
6. а.н З.Хангалбаатар – с.з Э.Мөнхбат
7. а.н Н.Мөнхтөр – с.з Г.Анх-Эрдэнэ
8. с.з Г.Анхбаяр – с.з Т.Дүгэрдорж

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анх-Эрдэнэ
2. а.а Ж.Сүхбат – с.з Я.Ишжамц
3. а.х Ш.Чинтулга – с.з Г.Анхбаяр
4. а.н.н Б.Даваадорж – а.н З.Хангалбаатар

Тавын даваа:
1. а.а Ж.Сүхбат – с.з Г.Анхбаяр
2. а.н.н Б.Даваадорж – с.з Г.Анх-Эрдэнэ

Зургаагийн даваа:
1. а.а Ж.Сүхбат – а.н.н Б.Даваадорж

2 comments:

  1. Барилдааны мэдээ дүйзийг аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдоржоос авав.

    ReplyDelete
  2. Бөхийн мэдээг удаж2 сая л зав гарч орууллаа шүү

    ReplyDelete