Thursday, January 09, 2014

“ЦОДГОРХҮҮ-2014” өсвөрийн шатарчдын ААШТ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2014” өсвөрийн шатарчдын ААШТ 2014 оны 01 дүгээр сарын 07-08-ны хооронд Хүүхэд залуучуудын ордонд болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 21 сум, сургуулиас шалгарсан өсвөрийн шилдэг 142  шатарчин гурван насны (7 хүртэлх, 8-9, 10-11) зургаан ангилалд өрсөлдлөө.

“Цодгор хүү” тэмцээнийг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Завхан аймгийн газрын дарга, Аймгийн шатрын холбооны тэргүүн Б.Буяндалай, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газрын дарга Э.Балжинням, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа, Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч, Улиастай сумын ХТЗ-ийн тэргүүн Д.Энх-Амгалан, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл нар хоёр дахь жилдээ тус бүр 100.000 төгрөгөөр ивээн тэтгэж оюуны спорт шатрыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, өсвөрийн шатарчдаа дэмждэг сайхан уламжлал тогтоод байгаа билээ.
Шатрын спортын мастер Д.Пунцагнамжилын нэрэмжит шагналыг түүний гэр бүл, үр хүүхдийг төлөөлж Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар гардуулав. Бага нас буюу 7 хүртэлх насыг жил бүр Д.Пунцагнамжил мастерын нэрэмжит болгон зохион байгуулж байхаар тогтов. Мөн Аймгийн ахмад багш нарын холбооноос 5 настай хамгийн бяцхан шатарчин охин Б.Нямхүүд “Цэцэн ухаант охин”  өргөмжлөл гардуулж, гарын бэлэг гардууллаа.   

Тэмцээнийг багийн дүнгээр спортын мастер Н.Нямцогт дасгалжуулагчтай Идэр сум 1-р байр, П.Түмэнжаргал дасгалжуулагчтай ЧЭҮЛС 2-р байр, Ю.Чойжилжав дасгалжуулагчтай Тосонцэнгэл сумын II сургууль 3-р байрыг эзлэв.

"Уран нүүдэлч шатарчин"-аар О.Бумбаяр, Г.Дашмаа нар тус тус шалгарав.
Ингээд тэмцээнд эхний таван байрыг эзэлсэн шилдгүүдийг насны ангиллаар танилцуулж байна.

7 ХҮРТЭЛХ НАС /хөвгүүд/:
1. Б.Төгсбаясгалан /ЧЭҮЛСургууль/
2. М.Пүрэвбадрах /Идэр сум/
3. Д.Бямбадорж /Баянтэс сум/
4. П.Эрхэмбаяр /3-р цэцэрлэг/
5. С.Нямбат /Их-уул сум/

7 ХҮРТЭЛХ НАС /охид/:
1. М.Хонгорзул /Идэр сум/
2. Г.Баярмаа /Цагаанхайрхан сум/
3. Ж.Төгсжаргал /Дэвшил сургууль/
4. Н.Энхжин /ЧЭҮЛСургууль/
5. Б.Цэнд-Aюуш /Нөмрөг сум/

8-9 НАС /хөвгүүд/:
1. С.Батбилэг /Баянтэс сум/
2. Ү.Батлхагва /Тосонцэнгэл II сургууль/
3. Э.Эрдэнэмөнх /Яруу  сум/
4. О.Бумбаяр /Дэвшил сургууль/
5. Г.Түмэннаст /Идэр сум/

8-9 НАС /охид/:
1. Ц.Сайхантөр /Идэр сум/
2. Б.Ану-Үжин /Тосонцэнгэл I сургууль
3. Г.Ууганжаргал /Тосонцэнгэл II сургууль/
4. Э.Долгорсүрэн /Их-уул сум/
5. Ш.Саруултуяа /Дэвшил сургууль/
10-11 НАС /хөвгүүд/:
1. П.Даваадэмбэрэл /ЧЭҮЛСургууль/
2. С.Мягмардорж /Дэвшил сургууль/
3. Т.Пүрэвбаатар /ХХТөв/
4. Д.Чандмань-эрдэнэ /Тэлмэн сум/
5. А.Оюунбадрах /Идэр сум/

10-11 НАС /охид/:
1. Б.Одонтуяа /Тосонцэнгэл II сургууль/
2  Ү.Өлзийдүүрэн /ЧЭҮЛСургууль/
3. Б.Номин-Эрдэнэ /Идэр сум/
4. О.Ану /ЧЭҮЛСургууль/
5. М.Намуунзул /Тосонцэнгэл I сургууль/ нар тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээний тэргүүн байрт шалгарсан өсвөрийн аварга шатарчид маань 2014.01.22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах УАШТ-д оролцохоор бэлтгэлдээ ороод байна.

Мэдээлсэн: ЗАВХАН АЙМГИЙН Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

1 comment:

  1. "ХГБХХэлтэс" гэсэн бүлэгт өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэлж байхаар тогтов

    ReplyDelete