Monday, November 25, 2013

БНУ-ыг тунхагласны ойн барилдаанд а.а Баасандорж түрүүлэв

Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 89 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан /2013.11.24/ Завхан аймагт зохиогдлоо.

Өсвөрийн бөхчүүд 3 насны ангиллаар, мөн аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан болов.

12-13 нас: /32 бөх/
Түрүү: Х.Эрхэмбаяр /Жавхлант ЦС/
Үзүүр: Д.Мөнхтулга /III сургууль/

14-15 нас: /40 бөх/
Түрүү: Т.Нэмэхбаяр /Ургамал сум/
Үзүүр: Даваажав /IV сургууль/


16-17 нас: /28 бөх/
Түрүү: П.Чөдөрням /IV сургууль/
Үзүүр: Э.Санжаасүрэн /Чандмань-Эрдэнэ ҮЛС/

Харин аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх зодоглосноос:

Түрүү: Баянхайрхан сумын харьяат, “Жем интернешнл” ХХК, аймгийн Цагдаагийн газрын бөх аймгийн арслан Ганболдын БААСАНДОРЖ

Үзүүр: Алдархаан сумын харьяат, аймгийн Цагдаагийн газрын бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА

Их шөвөгт: Тэс сумын харьяат, аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газрын бөх аймгийн заан Дашзэвэгийн БАТ-ӨЛЗИЙ., Дөрвөлжин сумын харьаят, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН нар шалгаран үлдэв.

Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Лхагважаргал
2. а.а Г.Баасандорж – з.б П.Чөдөрням
3. а.з Д.Бат-Өлзий – з.б Дашцэрэн
4. а.х Ш.Чинтулга – з.б Нэмэхбаяр
5. а.н Г.Сүхбаатар – з.б Баасанбат
6. а.н П.Баярсайхан – с.н Ц.Нэргүй
7. с.з Э.Мөнхбат – с.з Б.Мөнхбаасан
8. с.з Я.Ишжамц – с.з Л.Түмэнбаатар

Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – а.х Ш.Чинтулга
2. а.а Г.Баасандорж – а.н Г.Сүхбаатар
3. а.з Д.Бат-Өлзий – с.з Э.Мөнхбат
4. а.н П.Баярсайхан – с.з Я.Ишжамц

Дөрвийн даваа:
1. а.а Г.Баасандорж – а.н П.Баярсайхан
2. а.з Д.Бат-Өлзий – а.х Ш.Чинтулга

Тавын даваа:

1. а.а Г.Баасандорж – а.х Ш.Чинтулга

1 comment:

  1. Энэ барилдааны хүүхдийн барилдааныг үзсэн ч, насанд хүрэгчдийн барилдааныг үзэж чадаагүй болно.

    Дүйз, тэмдэглэлийг Аймгийн ҮБХ-ны хяналтын зөвлөлийн дарга, ахлах гарын даа Х.Жанчивдоржоос авч нийтлэв

    ReplyDelete