Sunday, October 27, 2013

“Начин” цолны хүндэтгэлийн барилдаанд у.ар Бүрэнтөгс түрүүллээ

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “ДЦС-4” ТӨХК-ийн 30 жилийн ойд зориулсан, улсын цолны босго Монгол улсын НАЧИН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2013.10.20/ үзэх, харах, хариад ярих сонин ихтэй сайхан болж өнгөрлөө. 

Начин цолтны хүндэтгэлийн анхны барилдаан /2007/-д өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүүлж, у.н Ж.Бат-Эрдэнэ /у.г/ үзүүрлэж байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд аймгийн арслан Н.Батсуурь /у.х/ түрүүлж, улсын заан Д.Баасандорж үзүүрлэж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
 
Үзүүр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Их шөвөгт: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Ажнай корпораци”-ийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА., Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК-ийн бөх улсын заан Баттулгын СОРОНЗОНБОЛД нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Ш.Дарханбат
2. у.ар П.Бүрэнтөгс – а.з Б.Шаравнямбуу
3. у.г Б.Гончигдамба – а.з Н.Нямбуу
4. у.з Ч.Санжаадамба – а.а Ё.Эрдэнэжаргал
5. у.з Б.Соронзонболд – а.н А.Хосбаяр
6. у.х Ө.Бат-Орших – а.а Б.Уугандаваа
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Батхуяг
8. у.х А.Цацабшир – а.а О.Хангай
9. у.х Ц.Содномдорж – а.а Д.Цэрэндаваа
10. у.х Ө.Даваабаатар – у.н М.Жамъянпүрэв
11. у.х Н.Батсуурь – а.з С.Ган-Идэр
12. у.х Э.Оюунболд – а.з Б.Болдбаатар
13. у.н Э.Энхбат – а.а А.Давааням
14. у.н Ш.Уламбаяр – а.а Д.Амарсайхан
15. у.н Ц.Цогтжаргал – а.а А.Сүмбээ
16. у.н Ду.Батбаяр – а.а Ж.Алтаншагай
17. у.н Б.Насандэлгэр – а.а С.Ерөөлт
18. у.н П.Ганхүү – а.а Г.Баасандорж
19. у.н Л.Гантулга – а.а Н.Жаргалбаяр
20. у.н Н.Батзаяа – а.а Б.Бат-Эрдэнэ
21. у.н С.Багахүү – а.х.а Ш.Мөнгөнбаатар
22. у.н С.Батсуурь – а.х.а О.Гантулга
23. у.н Б.Амарзаяа – а.а Л.Лха-Очир
24. у.н Ч.Цогбаяр – а.а Б.Эрдэнэхүү
25. у.н Ж.Чулуунбат – а.а Д.Энхбат
26. у.н Р.Пүрэвдагва – у.н Т.Баасанхүү
27. у.н Б.Пүрэвсайхан – а.а Б.Суманчулуун
28. у.н Б.Сугаржаргал – а.х.а Б.Одгэрэл

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.з С.Ган-Идэр
2. у.ар П.Бүрэнтөгс – а.а Д.Амарсайхан
3. у.г Б.Гончигдамба – а.а Б.Эрдэнэхүү
4. у.з Ч.Санжаадамба – а.а Б.Бат-Эрдэнэ
5. у.з Б.Соронзонболд – а.х.а Б.Одгэрэл
6. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Пүрэвсайхан
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Р.Пүрэвдагва
8. у.х А.Цацабшир – у.н Ж.Чулуунбат
9. у.х Ц.Содномдорж – у.н Б.Амарзаяа
10. у.х Э.Оюунболд – у.н С.Батсуурь
11. у.н Э.Энхбат – у.н С.Багахүү
12. у.н М.Жамъянпүрэв у.н Л.Гантулга
13. у.н Ц.Цогтжаргал – у.н П.Ганхүү
14. у.н Ду.Батбаяр – у.н Б.Насандэлгэр
 
Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат у.н Ду.Батбаяр
2. у.ар П.Бүрэнтөгс – у.н Л.Гантулга
3. у.г Б.Гончигдамба – у.н С.Батсуурь
4. у.з Ч.Санжаадамба – у.н П.Ганхүү
5. у.з Б.Соронзонболд – у.х А.Цацабшир
9. у.х Ц.Содномдорж – у.н Э.Энхбат
7. у.н Р.Пүрэвдагва – у.н Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
2. у.з Ч.Санжаадамба – у.н Ду.Батбаяр
3. у.з Б.Соронзонболд – у.н С.Батсуурь
4. у.х Ц.Содномдорж – у.н Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.з Б.Соронзонболд
2. у.з Ч.Санжаадамба – у.х Ц.Содномдорж 

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ц.Содномдорж

5 comments:

  1. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "ДЦС-4" ТӨХК-ний 30 жилийн ойд зориулсан Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2013-10-27/ /болж энэ мөчид өндөрлөж байна. "Дулааны цахилгаан станц -4" төрийн өмчит хувьцаат компаний суурийг 1979 онд тавьсан ба Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчний 65%, Нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 70%-ийг бүрдүүлдэг байна.

    Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос өнөөдрийн барилдааны баруун талын магнай Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж 5 сая төгрөгийн эзэн болсон бол, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж 3 сая төгрөгийн бай хүртэв. Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Газар холдинг компаний бөх улсын заан Б.Соронзонболд нар шалгаран үлдлээ. Барилдаанд улсын аварга нэг, улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын заан хоёр, улсын харцага 8, улсын начин 22, аймаг цэргийн арслан 45, аймаг цэргийн заан 18, аймгийн харцага 18, аймаг цэргийн начин 68, сумын цолтой 41 бөх зодоглов.

    ReplyDelete
  2. Нэгийн даваанд улсын харцага Г.Алтангэрэл "ДЦС-4" ТӨХК-ний бөх сумын заан Б.Довуучтөмөрт, улсын начин Б.Сангисүрэн Булганы сумын заан Г.Ганбаатарт, улсын начин Б.Сумъяа Хилчин спорт хорооны сумын заан Г.Цэнддоржид, улсын начин Ц.Одбаяр Аварга дээд сургуулийн сумын заан Г.Батмөнхөд тус тус өвдөг шороодов.

    Өнөөдрийн "Уран барилдааны шагнал"-ыг Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх аймгийн заан Сүхбаатарын Ган-Идэр хүртлээ. Аймгийн заан С.Ган-Идэрийн хувьд аймгийн начин С.Бат-Эрдэнэ, цэргийн арслан Б.Ганзориг, улсын харцага Н.Батсуурь нараар гурав давж дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбаттай оноолт тааран тахим буулгасан юм.

    Начин цолны хүндэтгэлийн барилдаанд улсын начин А.Нагнайдорж, С.Лхагваа, Б.Пүрэвдорж, Ц.Лхамаа, С.Жамц, Э.Шижээ, Б.Шоовдор, Ц.Ванчигцэрэн, Г.Цэрэнчимэд, Б.Онх, Г.Пүрэв-Очир, Г.Жалаа, С.Эрхэмбаяр, Д.Багахүү, М.Мижиддорж, Ш.Алтангадас, Р.Цоггэрэл, Л.Цэвээн, Б.Цэнгэлсүрэн, М.Болдбаатар, Х.Амараа, Ш.Батхуяг, Д.Бадрах, Н.Мөнхжаргал, Б.Ганбаатар, М.Чимэддорж нарын начингууд хүрэлцэн ирж үзсэн бол Э.Энхбат, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Б.Насандэлгэр, Ду.Батбаяр, П.Ганхүү, Л.Гантулга, Н.Батзаяа, Б.Амарзаяа, Б.Сангисүрэн, Ц.Одбаяр, Ч.Цогбаяр, С.Багахүү, С.Батсуурь, Ж.Чулуунбат, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү нарын начингууд барилдсан юм.

    Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  3. Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх "Эрч" спорт хорооны намрын улирлын нээлтэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн спортын ордонд боллоо. Барилдаанд улсын начин Ш.Уламбаяр, Ж.Оргил, Л.Нямсүрэн, аймгийн арслан Д.Батжаргал, Б.Хадбаатар, Л.Лха-Очир, Ж.Сүхбат нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр үзүүрлэв.
    Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат аймгийн арслан С.Ариунбилэг, Завхан аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгаран үлдлээ.

    Хоёрын даваа

    1. Ш.Уламбаяр у.н - З.Баасандорж с.з

    2. Ж.Оргил у.н - Д.Дэмиддорж с.з

    3. Л.Нямсүрэн у.н - Г.Отгонбаатар с.з

    4. Д.Батжаргал а.а - Б.Баяржаргал с.з

    5. Б.Хадбаатар а.а - С.Доёддорж с.з

    6. Л.Лха-Очир а.а - Б.Хүдэрчулуун с.з

    7. Ж.Сүхбат а.а - Д.Бямбаа с.з

    8. Г.Баасандорж а.а - Э.Доржсүрэн с.з

    9. С.Ариунбилэг а.а - Д.Бат-Эрдэнэ с.з

    10. Ш.Пүрэвгарьд а.а - Ё.Улсболд с.з

    11. Б.Шаравнямбуу а.з - Д.Батхүрэл с.з

    12. Б.Чимэдвандан с.з - Н.Өсөхбаатар с.з

    13. Т.Бэгзсүрэн а.х - З.Хангалбаатар с.з

    14. Ш.Чинтулга а.х - А.Батзориг а.н

    15. Р.Батсүх а.н - Д.Аззаяа а.н

    16. Б.Даваадорж а.н - Б.Сосорбарам а.н

    Гурвын даваа

    1. Ш.Уламбаяр у.н - Д.Дэмиддорж с.з

    2. Л.Нямсүрэн у.н - Д.Батхүрэл с.з

    3. Д.Батжаргал а.а - С.Ариунбилэг а.а

    4. Б.Хадбаатар а.а - Б.Даваадорж а.н

    5. Л.Лха-Очир а.а - Д.Аззаяа а.н

    6. Ж.Сүхбат а.а - Н.Өсөхбаатар с.з

    7. Г.Баасандорж а.а - Т.Бэгзсүрэн а.н

    8. Ш.Пүрэвгарьд а.а - Ш.Чинтулга а.х

    Дөрвийн даваа

    1. Ш.Уламбаяр у.н - Т.Бэгзсүрэн а.х

    2.Л.Нямсүрэн у.н - Ш.Пүрэвгарьд а.а

    3. Б.Хадбаатар а.а - С.Ариунбилэг а.а

    4. Л.Лха-Очир а.а - Ж.Сүхбат а.а

    Тавын даваа

    1. Ш.Уламбаяр у.н - С.Ариунбилэг а.а

    2. Л.Лха-Очир а.а - Ш.Пүрэвгарьд а.а

    Зургаагийн даваа

    1. Ш.Уламбаяр у.н - Л.Лха-Очир а.а

    ReplyDelete
  4. зургийг: www.hiimori.mn

    ReplyDelete
  5. Anonymous10/29/2013

    Ene Gonchigdamba yavahaa blaa. Garid tsolnii hemjeend hurtel barildaj chadahgui bna. Beltgelee hiih heregtei. Yamar ih itgel huleelt blaadaa. muu bn muu bna. tun muu bna.

    ReplyDelete