Tuesday, October 15, 2013

“Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-д у.х Содномдорж түрүүллээ

Дөрвөн уулын хишиг барилдааны 2013-2014 оны анхны буюу “Баянзүрх хайрханы хишиг барилдаан-7” өнгөрөгч ням гараг /2013.10.13/-т болж өнгөрөв.  

2007 оны анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэн, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/, Ш.Уламбаяр нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Л.Лха-Очир нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх улсын харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 415-р анги, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын залуу харцага Намсрайжавын Батсуурь

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР., Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, ИНЕГ-ын бөх улсын залуу заан Батзоригийн БАТМӨНХ нар шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – а.н Н.Жаргалбат
2. у.г Б.Гончигдамба – а.а Ш.Пүрэвгарьд
3. у.з Б.Батмөнх – а.а Б.Ганхуяг
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Ч.Батчулуун
5. у.х Ц.Содномдорж – а.а А.Давааням
6. у.х Г.Алтангэрэл – а.а Д.Энхбаяр
7. у.х Н.Батсуурь – а.а Б.Бат-Орших
8. у.х Э.Оюунболд – а.а Ц.Чимэддорж
9. у.н Э.Энхбат – а.а Б.Серик
10. у.н Ш.Уламбаяр – а.а С.Ерөөлт
11. у.н Н.Бүрэнбаатар – а.а Л.Шинэбаатар
12. у.н Ш.Тогтохбаяр – а.а Б.Батхуяг
13. у.н Н.Батзаяа – а.х.а О.Гантулга
14. у.н Б.Сангисүрэн – а.х.а Б.Одгэрэл
15. у.н Ч.Цогбаяр – а.х.а Ч.Батчулуун
16. у.н Б.Пүрэвсайхан – у.н Л.Цэрэнтогтох

Тавын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – а.а С.Ерөөлт
2. у.г Б.Гончигдамба – а.х.а Ч.Батчулуун
3. у.з Б.Батмөнх – а.а Д.Энхбаяр
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Ш.Тогтохбаяр
5. у.х Ц.Содномдорж – а.а Л.Шинэбаатар
6. у.х Н.Батсуурь – а.х.а Б.Одгэрэл
7. у.х Э.Оюунболд – у.н Л.Цэрэнтогтох
8. у.н Э.Энхбат – а.х.а О.Гантулга 

Зургаагийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Ш.Тогтохбаяр
2. у.з Б.Батмөнх – а.х.а О.Гантулга
3. у.х Ц.Содномдорж – а.х.а Ч.Батчулуун
4. у.х Н.Батсуурь – у.х Э.Оюунболд 

Долоогийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.х Н.Батсуурь
2. у.з Б.Батмөнх – у.х Ц.Содномдорж 

Наймын даваа:
1. у.х Ц.Содномдорж – у.х Н.Батсуурь

8 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Х.Мөнхбаатар у.а - Д.Одсүрэн с.з Төв
    2. Б.Гончигдамба у:г - Б.Алтангэрэл с.з ҮБТДС
    3. Б.Батмөнх у.з -С.Доёддорж с.з Завхан
    4. Т.Өсөх-Ирээдүй у.х -М.Батнасан с.з Төв
    5. Ц.Содномдорж у.х -Б.Түмэндэмбэрэл с.з Булган
    6. Ө.Даваабаатар у.х - Д.Цэрэндагва с.з ИМХ
    7. Г.Алтангэрэл у.х -Ш.Алтангэрэл с.з Төв
    8. Н.Батсуурь у.х - Т.Хайдавдорж с.з Завхан
    9. Э.Оюунболд у.х - Ж.Бямбадонид с.з АВДС
    10. Э.Энхбат у.н -Д.Бат-Эрдэнэ с.з Завхан
    11.И.Ёндонсамбуу у.н - Н.Ширчинхүү с.з Таванхан
    12.Ш.Уламбаяр у.н - Б.Баянмөнх с.з Ховд
    13. Ж.Отгонбаяр у.н -У.Береке а.н
    14. Н.Бүрэнбаатар у.н - Ц.Цогт-Эрдэнэ а.н
    15. Б.Насандэлгэр у.н -Б.Өнөрбаатар а.н
    16. П.Ганхүү у.н - Ц.Сандагдорж а.н
    17. Ш.Тогтохбаяр у.н - Б.Азбаатар а.н
    18. Н.Батзаяа у.н -Д.Баярманлай а.н
    19. Б.Заяамандах у.н -Г.Болдгэрэл а.н
    20. С.Батсуурь у.н -Н.Мустафа а.н
    21. Б.Сангисүрэн у.н -Т.Түмэнбаяр а.н
    22. Ч.Цогбаяр у.н - Ө.Сүхбат а.н
    23. Ц.Одбаяр у.н -Д.Анар а.н
    24. Р.Пүрэвдагва у.н -Б.Отгонцоож а.н
    25. Б.Пүрэвсайхан у.н - Б.Тайван а.н
    26. Л.Цэрэнтогтох у.н - Т.Сайханжаргал а.н
    27. Т.Баасанхүү у.н - Х.Гантулга а.н
    28. Ч.Батчулуун а.х.а - О.Түмэндэмбэрэл а.н
    29. Б.Одгэрэл а.х.а -Ё.Баасандорж а.н
    30. О.Гантулга а.х.а - Н.Бямбацогт а.н
    31. Ба.Батжаргал а.х.а - Э.Элбэгбаяр а.н
    32. А.Сүмбээ а.а -Ч.Эрдэнэсайхан а.н
    33. Б.Батхуяг а.а - Г.Эрхэмбаяр а.н
    34. Б.Суманчулуун а.а - Б.Даваадорж а.н
    35. Л.Шинэбаатар а.а - О.Батжаргал а.н
    36. Т.Мягмаржав а.а - Н.Жаргалбат а.н
    37. Б.Баатарцол а.а - П.Батсүх а.н
    38. Б.Хадбаатар а.а - Н.Баярбаатар а.н
    39. Л.Лха-Очир а.а - Н.Энхжагал а.н
    40. П.Мөнхбат а.а - Ц.Ганбат а.н
    41. С.Ерөөлт а.а -Ш.Чинтулга а.х
    42. О.Хангай а.а -Т.Бэгзсүрэн а.х
    43. Д.Цэрэндаваа а.а -П.Жаргалсайхан а.х
    44. Н.Ганзориг а.а -Б.Доржсүрэн а.х
    45. Б.Бат-Эрдэнэ а.а -Б.Мөнхболд а.х
    46. Н.Адъяабат а.а - Б.Бат-Өлзий а.х
    47. Ш.Дарханбат а.а - А.Отгонбаатар а.х
    48. Б.Серик а.а - М.Гансүх а.х
    49.Ц.Чимэддорж а.а - Б.Зоригтбаатар а.н
    50. Н.Батсайхан а.а - Н.Нямбуу а.з
    51. Б.Бат-Орших а.а - Р.Анхбаатар а.з
    52. Д.Энхбаяр а.а - Б.Болдбаатар а.з
    53. А.Давааням а.а - Б.Номиндалай а.з
    54. Ч.Батчулуун а.а - Д.Дарханбаатар а.з
    55. Б.Ганхуяг а.а - Д.Буянт а.з
    56. П.Батмөнх а.а - Ж.Дагва-Очир а.з
    57. Т.Сүрэнжав а.а - Б.Эрдэнэбаяр а.з
    58. Э.Ванданцэрэн а.а - Л.Цээсүрэн а.з
    59. Г.Баасандорж а.а - Л.Батзориг а.з
    60. М.Еркебулан а.а - Б.Бадамсүрэн а.з
    61. Б.Ганбаатар а.а - Ш.Пүрэвгарьд а.а
    62. Б.Хишигбаатар а.а -М.Бадарч а.а
    63. Ж.Алтаншагай а.а -Ж.Наранбаатар а.а
    64. Г.Ганцоож а.а - Н.Жаргалбаяр а.а

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Х.Мөнхбаатар у.а - Б.Өнөрбаатар а.н
    2. Б.Гончигдамба у:г - Б.Эрдэнэбаяр а.з
    3. Б.Батмөнх у.з - Б.Бат-Эрдэнэ а.а
    4. Т.Өсөх-Ирээдүй у.х -Н.Мустафа а.н
    5. Ц.Содномдорж у.х - Ц.Ганбат а.н
    6. Ө.Даваабаатар у.х - Б.Серик а.а
    7. Г.Алтангэрэл у.х - Б.Хадбаатар а.а
    8. Н.Батсуурь у.х -Ц.Сандагдорж а.н
    9. Э.Оюунболд у.х - А.Сүмбээ а.а
    10. Э.Энхбат у.н - Ж.Наранбаатар а.а
    11.И.Ёндонсамбуу у.н - А.Давааням а.а
    12. Ш.Уламбаяр у.н -Б.Хишигбаатар а.а
    13. Ж.Отгонбаяр у.н - Б.Батхуяг а.а
    14. Н.Бүрэнбаатар у.н - Н.Энхжаргал а.н
    15. Ш.Тогтохбаяр у.н - Д.Цэрэндаваа а.а
    16. Н.Батзаяа у.н - Н.Адъяабат а.а
    17. Б.Заяамандах у.н - Жаргалбат а.з
    18. Б.Сангисүрэн у.н - Ж.Дагва-Очир а.а
    19. Ч.Цогбаяр у.н -Н.Ганзориг а.а
    20. Ц.Одбаяр у.н - С.Ерөөлт а.а
    21. Р.Пүрэвдагва у.н -Д.Энхбаяр а.а
    22. Б.Пүрэвсайхан у.н - Н.Жаргалбаяр а.а
    23. Л.Цэрэнтогтох у.н - Л.Батзориг а.з
    24. Ч.Батчулуун а.х.а - Х.Гантулга а.н
    25. Б.Одгэрэл а.х.а - Э.Элбэгбаяр а.н
    26. О.Гантулга а.х.а - Б.Бадамсүрэн а.з
    27. Б.Суманчулуун а.а - Ш.Пүрэвгарьд а.а
    28. Л.Шинэбаатар а.а - Э.Ванданцэрэн а.а
    29. Б.Баатарцол а.а - Б.Ганхуяг а.а
    30. О.Хангай а.а - Ч.Батчулуун а.а
    31. Ш.Дарханбат а.а - Б.Бат-Орших а.а
    32. Ц.Чимэддорж а.а - Н.Батсайхан а.а


    ЭХ СУРВАЛЖ: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  3. Хоёр жил тутамд Эрдэнэт хотноо зохион байгуулагддаг Монгол улсын заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан Эрдэнэт хотын "Хангарьд" спорт хорооны зааланд уржигдар /2013.10.12/ болж өндөрлөв. Заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Заяамандах нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 96 бөх зодоглов.

    Сонирхуулахад, заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх анхны барилдаанд /1997 он/ улсын заан Б.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол өмнөх удаагийн наадамд өдгөөгийн улсын начин Т.Баасанхүү аймгийн заан цолтойгоор түрүүлж, улсын заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэж байсан юм.

    Энэ жилийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх тус барилдааны зүүний магнай улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээний бөх улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Ажнай дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр шөвгийн гуравт шалгаран үлдэв. Шөвгийн зургаад Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын залуу заан Б.Батмөнх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын харцага Э.Оюунболд, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир нар шалгарлаа.

    ReplyDelete
  4. ГУРВЫН ДАВАА

    1. Ч.Санжаадамба у.з - Ч.Эрдэнэсайхан а.з
    2. Б.Батмөнх у.з - Цэрэндаваа а.н
    3. Ө.Даваабаатар у.х - Ш.Дарханбат а.а
    4. Г.Алтангэрэл у.х - Б.Тайван а.н
    5. Н.Батсуурь у.х - Уртбаяр а.а
    6. Э.Оюунболд у.х - Н.Батсайхан а.а
    7. Ж.Отгонбаяр у.н -Б.Бадамсүрэн а.з
    8. Б.Заяамандах у.н - Т.Занданбат а.а
    9. Ч.Цогбаяр у.н -Б.Эрдэнэхүү а.а
    10. Ц.Одбаяр у.н - Д.Амарсайхан а.а
    11. Б.Пүрэвсайхан у.н - О.Хангай а.а
    12. Т.Баасанхүү у.н - Л.Лха-Очир а.а

    ДӨРВИЙН ДАВАА
    1. Ч.Санжаадамба у.з - Б.Бадамсүрэн а.з
    2. Б.Батмөнх у.з - Б.Эрдэнэхүү а.а
    3. Ө.Даваабаатар у.х - Л.Лха-Очир а.а
    4. Г.Алтангэрэл у.х - Б.Пүрэвсайхан у.н
    5. Н.Батсуурь у.х - Ц.Одбаяр у.н
    6. Э.Оюунболд у.х - Б.Заяамандах у.н

    ТАВЫН ДАВАА
    1. Ч.Санжаадамба у.з - Л.Лха-Очир а.а
    2. Б.Батмөнх у.з - Ц.Одбаяр у.н
    3. Э.Оюунболд у.х - Б.Пүрэвсайхан у.н

    ЗУРГААГИЙН ДАВАА
    1. Ч.Санжаадамба у.з - гоц мөргөв
    2. Ц.Одбаяр у.н - Б.Пүрэвсайхан у.н

    ДОЛООГИЙН ДАВАА
    1. Ч.Санжаадамба у.з - Б.Пүрэвсайхан у.н

    ReplyDelete
  5. Жудо бөхийн ОУ-ын хэмжээний мастер, аймгийн заан Ж.Дэлгэрдалай нь ходоодны хорт хавдар тусаж, Солонгос улсад яаралтай мэс засалд орох шаардлагтай болсон тул элэг нэгт Хөвсгөл нутгийн ахан дүүс нэгдэж өчигдөр буюу 2013 оны 10 сарын 14-нд 15 цагаас Монгол бөхийн өргөөнд аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан, урлагийн хандивын тоглолт зохион байгууллаа. Энэхүү тоглолтын орлого нь эмчилгээний зардалд 100% зарцуулагдах юм байна.

    Тус барилдаанд аймгийн арслан Н.Ганзориг, Ш.Дарханбат, О.Хангай, Б.Серик, Ч.Батчулуун нараар магнайлуулсан аймаг сумын цолтой 128 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн залуу арслан О.Хангай долоо даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ч.Батчулуун үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Дарви сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн начин Б.Тайван, Архангай аймгийн Тариат сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн начин Г.Болдгэрэл нар шалгаран үлдэв.

    ReplyDelete
  6. Сүхбаатарын одонт Төв аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн нээлтийн барилдаан 2013 оны 10-р сарын 20-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Төв аймгийн ЗДТГ, ИТХ, Төв аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна.

    Уг барилдааны үеэр зуун зуунд дамжин үлдэж, зуун зуунд хамгийн олон хүн шимтэн дурлаж, сонирхон уншиж, хоймортоо залах "Монгол бөх нэвтэрхий толь” түүхэн бүтээлийн нээлтийн ёслол болно. Эрхэм бөхчүүд, бөх сонирхогчдыг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья.

    ReplyDelete
  7. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Дорноговь аймгийн нутагт барилдаантай байна.

    Аравдугаар сарын 18-ны өдөр Сайншанд хотод Хан Баянзүрх уулын тахилга наадам болох бол

    Аравдугаар сарын 19-ны өдөр Замын-Үүдэд Замын-Үүдийн гаалийн 90 жилийн ойн барилдаан тус тус болох гэж байна. Барилдаануудад улс аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглоно. Эрхэм бөхчүүд, үзэгчдийг хүрэлцэн очихыг урьж байна.

    ReplyDelete
  8. Хишиг барилдаанд у/н Б.Заяамандахаар гурав давж Х.Мөнхбаатар арсланд унасан бөх бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат а/н Нармандахын ЖАРГАЛБАТ юм...

    ReplyDelete