Monday, October 07, 2013

“Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-ы түүх /6 удаагийн/

Ирэх амралтын өдрүүд дараалсан барилдаантай аж.
Ням гарагт Дөрвөн уулын хишиг барилдааны 2013-2014 оны анхны буюу “Баянзүрх хайрханы хишиг барилдаан-7” болох юм. Ингээд 2007-2012 онд болсон 6 удаагийн барилдааны түүхийг эргэн харвал:

1. /2007.10.13/ Анхны барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх улсын арслан Д.Азжаргал түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Хас” банкны бөх улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Эргүүл хамгаалалттай газрын бөх өсөх идэр начин Ш.Уламбаяр нар их шөвөгт шалгарч байв. Харин улсын цолгүй бөхчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ а.а Т.Энх-Амгалан тун сайн барилдаж дунд шөвөгт үлдэж байв.

*** *** ***
2. /2008.10.11/ дал.а Г.Өсөхбаяр, у.ар Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.з М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Соронзонболд нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:
1. дал.а Г.Өсөхбаяр /даян.а/ – у.н Ш.Тогтохбаяр
2. у.ар Д.Азжаргал – у.н М.Өсөхбаяр /у.з/
3. у.г И.Доржсамбуу – у.н Ду.Батбаяр
4. у.з М.Баяржавхлан /у.г/ – у.з Б.Соронзонболд
Долоогийн даваа:
1. дал.а Г.Өсөхбаяр – у.н М.Өсөхбаяр
2. у.г И.Доржсамбуу – у.з Б.Соронзонболд
Наймын даваа:
1. дал.а Г.Өсөхбаяр – у.г И.Доржсамбуу

*** *** ***
3. /2009.10.11/ у.ар Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, у.з Б.Соронзонболд, у.з М.Өсөхбаяр, у.х Д.Баасандорж, Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:
1. у.ар Д.Азжаргал а.н П.Бүрэнтөгс /у.ар/
2. у.г И.Доржсамбууу.н Д.Лхагвадорж
3. у.з Б.Соронзонболду.х Ө.Бат-Орших
4. у.з М.Өсөхбаяр у.х Ө.Даваабаатар
Долоогийн даваа:
1. у.з Б.Соронзонболда.н П.Бүрэнтөгс
2. у.х Ө.Даваабаатар у.н Д.Лхагвадорж
Наймын даваа:
1. у.з Б.Соронзонболду.н Д.Лхагвадорж

*** *** ***
4. /2010.12.19/ у.ар Д.Ганхуяг, у.г И.Доржсамбуу, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Ө.Бат-Орших, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, И.Ёндонсамбуу, Г.Эрхэмбаяр, Ц.Лхагвасүрэн, М.Уламбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос: 

Зургаагийн даваа:
1. у.з Д.Рагчаа /у.г/ – а.а Л.Лха-Очир
2. у.з Б.Соронзонболд – у.н Н.Батзаяа
3. у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ – у.н Ду.Батбаяр
4. а.а Б.Сангисүрэн /у.н/ – а.н Н.Батсуурь /у.х/
Долоогийн даваа:
1. у.н Ду.Батбаяр – а.а Л.Лха-Очир
2. у.н Н.Батзаяа – а.н Н.Батсуурь
Наймын даваа:
1. у.н Ду.Батбаяр – у.н Н.Батзаяа

*** *** ***
5. /2011.12.18/ у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, у Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, у.з Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг у.н Ц.Одбаяр
2. у.ар Х.Мөнхбаатар у.н Б.Сангисүрэн
3. у.ар Г.Эрхэмбаяр /у.ав/ – у.з Б.Соронзонболд
4. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.х Ө.Бат-Орших
Долоогийн даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр – у.н Ц.Одбаяр
2. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Сангисүрэн
Наймын даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр – у.х Ө.Бат-Орших

*** *** ***
6. /2012.10.14/ у.ар Г.Эрхэмбаяр, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Ч.Батзориг, у.х Ө.Бат-Орших, Т.Амартүвшин, А.Цацабшир, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр /у.ав/ – а.а Б.Бат-Орших
2. у.х Ө.Бат-Орших – а.а Л.Лха-Очир
3. у.х Ц.Содномдорж – у.н Л.Гантулга
4. у.н Б.Батмөнх /у.з/ – у.н Б.Сангисүрэн
Долоогийн даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Л.Лха-Очир
2. у.х Ц.Содномдорж у.н Б.Сангисүрэн
Наймын даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр – у.н Б.Сангисүрэн

*** *** ***
7. /2013.10.13/... ... ... ???

jalkhanz.blogspot.com /UNS/ АРХИВ-аас

7 comments:

  1. Хувийн архиваас нийтлэв...

    ReplyDelete
  2. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах уламжлалт барилдаан амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болж өнгөрлөө. Үе үеийн алдарт бөхчүүдийн их амжилтын гараагаа эхэлсэн энэ сайхан барилдаанд энэ жил хот хөдөөгийн хөвгүүд гурван насны ангиллаар Баруун-Уртын дэвжээнээ өрсөлдлөө. 16, 17, 18 гэсэн насны ангиллаар болсон тус тэмцээний шагналт байрт шалгарсан хөвгүүдтэй танилцана уу.




    БАГА НАС:

    1. Дорновь аймгийн Хөвсгөл сумын харьяат тойргийн сумын заан Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлжээ. Энэ хүү өнгөрсөн хавар өсвөрийн хүүхдийн барилдаанд Дундговийн Одсүрэнд унаж үзүүрлэж, төрийн их баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарсан билээ.

    2. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Аварга лицей сургуулийн сурагч Даваадоржийн Эрдэнэтулга шалгарсан. Б.Адьяахүүгийн "Баавгай" энэ хавар мөн өсвөрт түрүүлж, улсын наадамд наймд үлдсэн. Архангай аймгийн 80 жилийн ойд түрүүлээд байсан. Аймгийн заан Ваанчигийн Туяазаяагийн зээ дүү.

    3. Хэнтийн аймгийн харьяат Эрдэнэбат хүрэл медаль хүртсэн.

    4. Булган аймгийн харьяат Намнансүрэн дөрөвдүгээр байрт шалгарсан.

    5.Увс аймгаас оролцсон Амгаланбаатар шагналт тавдугаар байр эзэлсэн

    6. Төв аймгийн Тамир зургадугаар байрт.

    ReplyDelete
  3. ДУНД НАС:

    1. Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Эрдэнэбилэгийн Амартүвшин. Өнгөрсөн жилийн улсын аваргаар бага насанд ганцхан унаатай түрүүлж байсан. СХД-ийн Хаштогтох багшийн удирдлаган дор орж байсан. Ийнхүү хошой аваргын болзол хангалаа. Могой жилийн цагаан сарын барилдааны өсвөрт түрүүлсэн.

    2. Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Аварга дээд сургуулийн оюутан Болдбаатарын Одсүрэн. Өнгөрсөн жил Хан-Уулаас оролцож дөрөвт шалгарсан бол энэ жил медальд хүрлээ. Монгол бөхийн өргөөнд өсвөрийн барилдаанд түрүүлж байсан.

    3. Булган аймгийн харьяат өнгөрсөн жилийн тавдугаар байрын шагналт Х.Нямдорж.

    4. Сэлэнгэ аймгийн харьяат Эльбрусын Бат-Эрдэнэ. Мөн өнгөрсөн жилийн долдугаар байрын шагнал, төрийн наадмын их шөвөгтэй.

    5. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Аварга дээд сургуулийн оюутан Бямбачулууны Лхагвасүрэн. Энэ жил олон хүн дээгүүр барилдана хэмээж байсан ч медалиас мултарч шагналт байрт шалгарав.

    6. Баянгол дүүргээс оролцсон Увс аймгийн харьяат Б.Төөрөлсамбуу. Өнгөрсөн жил 11-р байрт шалгарсан. Энэ насанд олон хүн амжилт хүлээж байсан Сүхбат аваргын Хангай наймд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын шандас Ганбатын Ганзориг 14-р байрт шалгарчээ.

    ReplyDelete
  4. ДЭЭД НАС:

    1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батсүхийн Зоригтбаатар түрүүлэв. Арав гаруй жилийн өмнө Батцэнгэл сумаас Хэнмэдэхийн Оргилсайхан гэж хүү улсын аварга болж удалгүй аймгийн арслан болж байсан бол энэ жил дээд насны түрүү алдарт Луу гүний хошуунаас тодорчээ. Б.Зоригтбаатар өнгөрсөн жилийн улсын аваргаар зургаад орж байлаа. 24 давж ганцхан Архангайн Б.Зоригтбаатарт унасан.

    2. Багахангайн Б.Батбаян мөнгөн медаль хүртсэн. Д.Бумбаяр зааны шавь. Г.Төрмөнх, Б.Зоригтбаатар нарт унасан.

    3. Говьсүмбэр аймгийн харьяат Энхтөрийн Мөнхбаатар шалгарчээ. Ноднин долоод шалгарсан бол энэ жил хүрэл медальтай буцлаа. Аймгийн заан Шархүүгийн Наранбаярын шавь.

    4. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Энхбатын Жүгдэрнамжил. Сумын харцага цолтой. Алтай Завханы заагт олон түрүүлсэн Тайширын сумын заан Энхбатын хүү. Өнгөрсөн жил тун сайн бэлтгэлтэй оролцсон ч аз дутаж тавд орж байсан бол энэ жил дөрөвдүгээр байрт шалгарчихлаа. Ноднин түүний өмнө орж байсан Г.Төрмөнх тавд шалгарсан байна.

    5. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат сумын начин Ганбодын Төрмөнх. Энэ жил Аварга сургууль дээр бэлтгэлээ базааж тун давгүй байсан ч шагналт байртай үлдлээ. Өнгөрсөн жил сайчуудыг нурааж байсан ч дөрөвт орж байсан бол энэ удаа бүр ухарч тавд шалгарлаа. Баян-Уул сумын наадамд энэ жил төрсөн ах Төрболдтойгоо үлдэж үзүүрлэсэн.

    6. Увс аймгийн харьяат Баянгол дүүргээс оролцсон сумын заан Тогтохын Эрхэмбаяр. Өнгөрсөн жил Алдар спорт хороон дээр Ш.Зоригт багшийн удирдлаган дор бэлтгэл хийж байсан. Дэмчигийн Урианхайтай үргэлж цуг явж харагддаг энэ заан МБӨ-нд ч сумын заануудын аманд гарч байгаа билээ. Энэ насанд өнгөрсөн жилийн мөнгөн медальт улсын шонхор Баасанжавын Самданжамц долоод, Орхоны өндөр О.Мөнх-Эрдэнэ наймд, мөн өнгөрсөн жилийн хүрэл медальт Эрдэнэбатын Лхамхүү 9-д тус тус шалгарсан.

    Багийн дүнгээр Г.Төрмөнх Б.Лхагвасүрэн Д.Эрдэнэтулга гэсэн шилдэг бүрэлдэхүүнтэй Хан-Уул дүүргийн нэгдүгээр баг буюу Аварга дээд сургуулийн баг тэргүүлж, Төв аймаг удаалж, Сонгинохайрхан дүүргийн баг (Э.Амартүвшин, Х.Дашзэвэг) гуравт шалгарсан байна.

    ReplyDelete
  5. 16 НАС:

    Нэр/ Байгууллага/ Даваа /Байр

    1. Б.Бат-Эрдэнэ Дорноговь 20 1
    2. Д.Эрдэнэтулга Хан-Уул 18 2
    3. О.Эрдэнэбат Хэнтий 17 3
    4. Н.Намнансүрэн Булган 16 4
    5. А.Амгаланбаатар Увс 15 5
    6. Б.Тамир Төв 15 6
    7. Б.Түвшинтөгс Сонгинохайрхан 15 7
    8. Б.Одгэрэл Ховд 13 8
    9. Т.Төртүвшинбаяр Сүхбаатар дүүрэг 11 9
    10. Б.Өсөхбаяр Багахангай 11 10
    11. Э.Ананд Хан-Уул 11 11
    12. М.Өлзийбат Хөвсгөл 11 12
    13. Б.Өсөхбаяр Говь-Алтай 10 13
    14. Б.Өсөхбаяр Дорнод 8 14
    15. Т.Лхагвасүрэн Архангай 8 15
    16. Г.Хатанбаатар Өвөрхангай 8 16
    17. Д.Шинэбаяр Сүхбаатар 7 17
    18. Д.Сумъяабазар Өмнөговь 6 18
    19. Д.Болдбаяр Баянгол 6 19
    20. Э.Энхдалай Баянхонгор 1 20
    21. С.Оргил Налайх 1 21
    22. Д.Золжаргал Орхон 0 22

    ReplyDelete
  6. 17 НАС:

    1. Э.Амартүвшин Сонгинохайрхан 23 1
    2. Б.Одсүрэн Дундговь 21 2
    3. Х.Нямдорж Булган 21 3
    4. Э.Бат-Эрдэнэ Сэлэнгэ 21 4
    5. Б.Лхагвасүрэн Хан-Уул 19 5
    6. Б.Төөрүүлсамбуу Баянгол 18 6
    7. Л.Даваажамц Төв 16 7
    8. С.Хангай Хан-Уул 15 8
    9. Э.Мөнх-Эрдэнэ Багануур 15 9
    10. Ц.Төмөрцоож Ховд 13 10
    11. Ц.Нямсүрэн Орхон 12 11
    12. Ж.Мягмарсүрэн Өвөрхангай 12 12
    13. Д.Эрдэнэбат Говь-Алтай 12 13
    14. Г.Ганзориг Хэнтий 11 14
    15. Д.Гэгээнбилэг Сүхбаатар дүүрэг 10 15
    16. А.Өсөхбаяр Завхан 10 16
    17. Х.Наранцогт Архангай 8 17
    18. Б.Энхбат Дорноговь 8 18
    19. Н.Дамбадаржаа Хөвсгөл 7 19
    20. Д.Алтансүх Өмнөговь 7 20
    21. Б.Гантогтох Сүхбаатар 7 21
    22. Б.Баярсайхан Багахангай 5 22
    23. Э.Бүүвэйжаргал Дорнод 2 23
    24. Б.Очир Увс 2 24
    25. Ч.Самдандэлэг Налайх 1 25

    ReplyDelete
  7. 18 НАС:

    1. Б.Зоригтбаатар Архангай 24 1
    2. Б.Батбаян Багахангай 23 2
    3. Э.Мөнхбаатар Говьсүмбэр 22 3
    4. Э.Жүгдэрнамжил Говь-Алтай 21 4
    5. Г.Төрмөнх Хан-Уул 20 5
    6. Т.Эрхэмбаяр Баянгол 18 6
    7. Б.Самданжамц Төв 18 7
    8. О.Мөнх-Эрдэнэ Орхон 17 8
    9. Э.Лхамхүү Увс 17 9
    10. Б.Содномжамц Сүхбаатар дүүрэг 15 10
    11. Б.Гүнсумъяа Хан-Уул 14 11
    12. И.Мандах Сүхбаатар дүүрэг 13 12
    13. Л.Ням-Очир Багануур 11 13
    14. Б.Очирхуяг Сэлэнгэ 11 14
    15. А.Баярнэмэх Баянхонгор 10 15
    16. Х.Дашзэвэг Сонгинохайрхан 10 16
    17. Г.Өнөрбат Хөвсгөл 9 17
    18. Б.Мөнгөншагай Өвөрхангай 8 18
    19. А.Дэлгэрхангай Ховд 7 19
    20. Х.Нямхүү Хэнтий 7 20
    21. Б.Балжинням Сүхбаатар 6 21
    22. Б.Мөнгөншагай Завхан 5 22
    23. Б.Түвшинтулга Дорноговь 5 23
    24. Б.Бат-Оргил Налайх 5 24
    25. Б.Ган-Эрдэнэ Булган 4 25
    26. А.Амартүвшин Дундговь 2 26


    ReplyDelete