Thursday, August 01, 2013

Завхан-90, Улиастай-280 жилийн ойн Өсвөрийн бөхийн барилдааны мэдээ

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улс байгуулсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Хантайшир уулын аймаг түүний гал голомт Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсгэн хөгжсөний 280 жилийн ойн баяр наадмын Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан /2013.07.27.,29/-д хүчит 64 шандастан уран мэх, ухаан бодлыг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Нийслэлийн 40-р сургуулийн сурагч Цолмонгийн НЯМДАВАА
Үзүүр: Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, ЕБС-ийн сурагч сумын начин Нямжаргалын ГАЛСАНДОРЖ

Их шөвөгт: Завхан аймгийн Яруу сумын уугуул, Нийслэлийн “Ирээдүй” ЦС-ийн сурагч Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ., Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, ЕБС-ийн сурагч Билэгтийн ӨСӨХБАЯР нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. с.н Н.Галсандорж – з.б Данаажав Цэдэнсодном /За, Цагаанхайрхан/
2. з.б А.Нармандах – з.б Доржготов Хүрэлтулга /За, Шилүүстэй/
3. з.б Ц.Нямдаваа – з.б Батдорж Батбилэг /84-р сургууль/
4. з.б М.Лхагважаргал – з.б Хосбаяр Очир-Эрдэнэ /102-р сургууль/
5. з.б А.Энхманлай – з.б Самбаллхүндэв Даваацэрэн /За, Алдархаан/
6. з.б Б.Өсөхбаяр – з.б Бишваа Идэржин /Орхон аймаг/
7. з.б М.Лхагвагэрэл – з.б Бат-Орших Батмагнай /21-р сургууль/
8. з.б П.Баасанжаргал – з.б Базардорж Бат-Очир /За, Шилүүстэй/ 

Дөрвийн даваа:
1. с.н Н.Галсандорж – з.б Алтанхуяг Нармандах /За, Идэр/
2. з.б Ц.Нямдаваа – з.б Мягмаржав Лхагважаргал /За, Алдархаан/
3. з.б Б.Өсөхбаяр – з.б Алтангэрэл Энхманлай /За, Тэс/
4. з.б М.Лхагвагэрэл – з.б Пүрэвжав Баасанжаргал /За, Улиастай/

Тавын даваа:
1. с.н Н.Галсандорж /За, Нөмрөг/ – з.б Б.Өсөхбаяр /Г.А, Дэлгэр/
2. з.б Ц.Нямдаваа /За, Алдархаан/ – з.б М.Лхагвагэрэл /За, Яруу/

Зургаагийн даваа:
1. Нямжаргал ГалсандоржЦолмон Нямдаваа

1 comment:

  1. Дүйзийг Аймгийн ҮБХ-ны н.б.д Аймгийн Заан Л.Баттөрөөс авав...

    Бөхөөлэй заан хоёрын давааны дүйзээ олохгүй байна гэсэн тул гурвын даваанаас нийтлэв...

    ReplyDelete