Sunday, April 14, 2013

Хаалтын барилдаанд а.х Чимэдвандан түрүүлэв

Ардын засгийн 4 дэх Аварга Цэргийн хэмээх С.ШАГЖ-ийн нэрэмжитАВАРГЫН АДИСЛАЛ бөхийн баяр: 9-10-нд Өсвөрийн аймгийн АШБ-аар., 11-нд бөхийн хэлэлцүүлэг, хөшөөний шав тавих ажиллагаа болон улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаанаар., 12-13-нд “Хөдөөгийн хүчтэн-2013” баруун бүсийн АШБ-аар тус тус үргэлжилж өндөрлөв. 

Бөхийн баярын төгсгөл болгож Хаалтын барилдааныг зохион байгуулав. Барилдаанд 32 бөх зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Идэр Андууд” ХХК–ийн бөх аймгийн харцага Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН

Үзүүр: Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Нацагийн Бямбажав
 
Их шөвөгт: Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Нутгийн үйлс” ХХК-ийн бөх сумын заан Төрмөнхийн ДҮГЭРДОРЖ., Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Баян-Очирын СОСОРБАРАМ 

Хоёрын даваа:
1. а.х Б.Бекжан – с.з Т.Дүгэрдорж
2. а.х Б.Чимэдвандан – с.з Д.Батдорж
3. а.н Т.Мөнгөнхүү – с.з Я.Ишжамц
4. а.н Б.Даваадорж – с.з Н.Бямбажав
5. а.н З.Хангалбаатар – с.з Б.Сосорбарам
6. а.н Г.Сүхбаатар – с.з Г.Анхбаяр
7. а.н П.Баярсайхан – с.з Х.Ихлас
8. а.н Ө.Жанболат – с.з Б.Анхбаяр

Гурвын даваа:
1. а.х Б.Чимэдвандана.н Ө.Жанболат
2. а.н П.Баярсайхан – с.з Т.Дүгэрдорж
3. с.з Б.Сосорбарам – с.з Я.Ишжамц
4. с.з Г.Анхбаяр с.з Н.Бямбажав

Дөрвийн даваа:
1. а.х Б.Чимэдвандан – с.з Т.Дүгэрдорж
2. с.з Б.Сосорбарам – с.з Н.Бямбажав

Дөрвийн даваа:
1. а.х Б.Чимэдвандан – с.з Н.Бямбажав

2 comments:

  1. Бүх ажлын ард хамтдаа гарч, сайхан буянтай ажлыг өндөр түвшинд зохион байгуулж чадсан ҮБХ-ны хамт олондоо баяр хүргэе.

    ReplyDelete
  2. Бөхийн баярын үйл ажиллагаанд урилгаар МҮБХ-ны НБД, бөх судлаач Б.Цогтбаатар., улсын тонж манлай засуул Д.Цогзол нар оролцов... Бөхийн цолыг хэрхэн дууддагийг, бөхийг хэрхэн үгийн чимгийн ухаан хийгээд тод сонсголонтойгоор тайлбарладгийг хөдөөгийн бөх үзэгчдэд мэдрүүлж чадав...

    Бүтэх юм гэдэг цаанаасаа л сайхан байдаг даа...

    ReplyDelete