Tuesday, April 30, 2013

“Хөдөөгийн хүчтэн-2013” шигшээ барилдаан

Хөдөө нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх, Хөдөөгийн бөхчүүдийг алдаршуулах, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулах, Өсвөр үеийнхнийг орон нутгийнхаа бөхчүүдийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх, тэдэнд бөх болох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилготойгоор МҮБХ-ноос зохиолдог “Хөдөөгийн хүчтэн” барилдааны шигшээ барилдаан өнгөрсөн амралтын өдрүүд /IV/27-28/-д Эрдэнэт хотноо болж дүнгээ гаргалаа. Бүсийн барилдаан 4-р сарын эхний 2 долоо хоногт хөдөө орон нутагт болж, бүсээсээ Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай аймаг, Багануур дүүргүүдийн баг шалгарч шигшээ барилдаанд хүч үзсэн юм.

Хөдөөгийн хүчтэн-2013” барилдаанд:
1-р байр: Орхон аймаг /65 даваа/
2-р байр: Булган аймаг /53 даваа/
3-р байр: Өвөрхангай аймаг /47 даваа/
4-р байр: Завхан аймаг /45 даваа/
5-р байр: Баян-Өлгий аймаг /41 даваа/
6-р байр: Хэнтий аймаг /40 даваа/

Хувийн амжилтаар:
1-р байр: а/н Б.Уртбаяр /Орхон/ - 23 даваа
2-р байр: а/н Д.Хишигдаваа /Орхон/ - 21 даваа
3-р байр: а/х Б.Гантөмөр /Орхон/ - 21 даваа
4-р байр: а/н Сүхбат /Булган/ - 20 даваа
5-р байр: с/з П.Баярсайхан /Завхан/ - 19 даваа
6-р байр: с/з Баярманлай /Булган/ - 17 даваа 

Тайлбар:
2. Барилдааныг аймгийн, бүсийн, шигшээ гэсэн 3 шаттайгаар явуулна.
3. Аймаг, дүүргийн бөхчүүд бүсийнхээ бусад аймаг, дүүргийн 5 бөхтэй бүгдтэй нь буюу нэг бөх бүсдээ 20 барилдана.
4. Бүсийн барилдаанд хожсон баг 3 оноо, тэнцвэл 1 оноо өгөх журмаар багуудыг оноогоор байр эзлүүлэх бөгөөд хэрэв оноо тэнцвэл давааны нийлбэрийг харгалзана.

5. Бүсийн барилдаанд давсан даваагаар нь бөхчүүдийг цуваагаар байр эзлүүлнэ.
6. Шигшээ барилдаанд 5 бүсээс шалгарсан 10 багийн бөхчүүд оролцоно. Шигшээ барилдаанд нэг баг үндсэн 3 бөх, сэлгээний 1 бөхтэй байна. Бусад багийн бөхчүүдтэй бүгдтэй нь барилдана. Өөрөөр хэлбэл 30 бөхийн тойргийн барилдаан хийх бөгөөд нэг багийн бөхтэйгээ барилдахгүй.

7. Нэг багийн 3 бөхийн давааны нийлбэрээр багийн дүнг шалгаруулна. Даваа тэнцвэл баг хоорондын барилдааны харьцааг харгалзан үзнэ. Энэ үзүүлэлт тэнцвэл бусад багуудтай хэрхэн барилдсаныг харгалзан дээрхийн адил оноо өгч байр эзлүүлнэ.

“Хөдөөгийн хүчтэн” барилдааны журмаас...

1 comment:

  1. Завхан аймаг нийт 9 аймагтай барилдаж 6 хожиж, 3 хожигдсон. Булган аймаг 5 хожиж, 4 хожигдсон... Хожлоор бус давааны нийлбэрээр байр эзлүүлсэн болно. ИЙмээс ТАЙЛБАР бичив....

    ReplyDelete