Saturday, March 23, 2013

“Донойн хурд-2013” Завхан аймгийн хаврын төвийн бүсийн уралдаан

Завхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 20 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан “Донойн хурд-2013” Аймгийн хаврын төвийн бүсийн анхдугаар уралдаан 2013 оны 03 дугаар сарын 22-нд Алдархаан сумын нутаг Доной хөндийн морин уралдааны замд ямар нэгэн будлиан маргаангүй, хүүхэд морь барцадгүй мэнд сайхан болж өнгөрлөө. 

Уралдааныг Алдархаан сумын ЗДТГ, Алдархаан сумын “Донойн хурд” морин спорт уяачдын холбоо, Аймгийн “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгуулав. 

“Донойн хурд-2013” төвийн бүсийн анхдугаар уралдаанд 2 аймгийн 13 сумын 244 хурдан буян таван насны ангилалд шандас сорин уралдсанаас, айргийн тавд хурдалсан морьдыг дурдвал: 

ИХ МОРЬ:
1. Н.Төгсбилэгийн хул /За, Эрдэнэхайрхан/
2. Ж.Баясгалангийн буурал /За, Алдархаан/
3. Ё.Ганболдын хар /За, Алдархаан/
4. Б.Пүрэвжалын хээр /За, Яруу/
5. Ц.Сэр-Одын хүрэн /За, Улиастай/
СОЁОЛОН:
1. Ч.Бямбадоржийн хүрэн халзан /За, Алдархаан/
2. Дамдинбазарын хул /Г.А, Жаргалан/
3. Чулуунбатын ягаан /Г.А, Жаргалан/
4. Доржсүрэнгийн хээр халзан /За, Эрдэнэхайрхан/
5. М.Дармаабазарын хонгор халзан /За, Эрдэнэхайрхан/
АЗАРГА:
1. Я.Дарьбазарын хул /За, Алдархаан/
2. Батсайханы хүрэн /За, Алдархаан/
3. Далайдүүрэнгийн хүрэн /За, Отгон/
4. Д.Цээцээгийн саарал /За, Алдархаан/
5. Баярмагнайн бор саарал /За, Эрдэнэхайрхан/
ХЯЗААЛАН:
1. Ганболдын буурал /За, Эрдэнэхайрхан/
2. Зоригтын хүрэн /За, Алдархаан/
3. П.Ганзоригийн хонгор /За, Эрдэнэхайрхан/
4. Д.Батбаярын алаг /За, Алдархаан/
5. Сэрээтэржанцангийн хар /За, Эрдэнэхайрхан/
ШҮДЛЭН:
1. Баярсайханы халиун /За, Дөрвөлжин/
2. А.Цэрэндаваагийн хээр /За, Алдархаан/
3. С.Баасанхүүгийн хүрэн /За, Алдархаан/
4. Дамдинжавын хээр /За, Яруу/
5. Б.Цэрэндаваагийн саарал /За, Алдархаан/
Уралдааны шагналын санг Алдархаан сумын нийт уяачид, морин уралдааныг сонирхдог хүмүүсийн хандив, дэмжлэгтэйгээр бүрдүүлсэн болно. Тоймлон дурдвал:

1. "Донойн хурд" морин спорт уяачдын холбоо 2 сая төгрөг
2. Н.Билэгт ахлагчтай Өгөөмөр багийн “Шарваа хээр” галын уяачид 1 сая төгрөг;
3. Б.Базарсад ахлагчтай Богдын гол багийн “Даян хурд” галын уяачид 850.0 төгрөг;
4. Г.Сэрээдорж ахлагчтай Аргалант багийн “Зэсийн бүрд” галын уяачид 650.0 төгрөг;
5. ААУяач Б.Отгонбаатар 500.0 төгрөг
6. Бизнесмэн н.Сүхээ 300.0 төгрөг
7. Уяач н.Болд 300.0 төгрөг...г.м дурдвал олон болно.

Мөн уралдааны үеэр Аймгийн “Шилдэг уяач” болон “Шилдэг унаач хүүхэд”–ийг шалгаруулж шагнал гардуулав.
Шилдэг уяачаар:
1. Гончигийн Жамьянжав /Богдын гол баг, “Даян хурд” гал/
2. Ням-Осорын Билэгт /Өгөөмөр баг, “Шарваа хээр” гал/
Шилдэг унаач хүүхдээр:
1. Цэрэндагвын Нямгэрэл /Аргалант баг, “Зэсийн бүрд” гал/
2. Базаррагчаагийн Бямбадорж /Богдын гол баг, “Даян хурд” гал/
3. Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ /Мандаат баг/ нарын зэрэг 6 хүүхдийг шалгаруулсан байна.

Мэдээлсэн: “Донойн хурд” морин спорт уяачдын холбоо

1 comment:

  1. Хүүхэд, морь барцадгүй мэнд, ямар нэгэн будлиан маргаангүй сайхан наадам болсон билээ...

    Сэтгэл гаргаж зүтгэсэн Бүх хүмүүстээ баярлалаа

    ReplyDelete