Friday, February 08, 2013

Завхан аймагт зохиогдсон сар шинийн барилдаанд а.н Баярсайхан түрүүллээ

Билгийн тооллын ХVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Усан Могой жилийн сар шинийн баярт зориулсан уламжлалт барилдаан /2013.02.08/ аймгийн БТСГ-ын спорт танхимд болов.

Барилдааныг Аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, Аймгийн ҮБХ-той хамтран зохион байгуулав. 

Мөн сар шинийн баярыг тохиолдуулан өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг 4 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд уг барилдааныг Аймгийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ээс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтов. 

Барилдааны үеэр: Баянтэс сумын харьяат 1976 оны аймгийн баяр наадмын түрүү бөх Заландарийн Элбэгийг “Аймгийн Шилдэг ахмад арслан”-аар., Ургамал сумын харьяат аймгийн ахлах засуул, аймгийн заан Тулгын Хүрэлбаатарыг “Аймгийн Шилдэг засуул”-аар., Цэцэн-Уул сумын харьяат Аймгийн Цагдаагийн газрын бөх сумын заан Ганболдын Анхбаярыг “Аймгийн оны шилдэг бөх”-өөр тус тус тодруулан хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсныг Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар нар гардуулж баяр хүргэв. 

Усан Могой жилийн сар шинийн барилдаанд а.х.а Т.Баттөмөр, а.з Х.Нямдорж, М.Батбаяр, а.н Г.Сүхбаатар, П.Баярсайхан нарын тэргүүтэй хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн ҮБХ-ны дэргэдэх “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Аймгийн ШШГА”-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН

Үзүүр: Отгон сумын харьяат, “Нутгийн үйлс” ХХК-ийн бөх сумын заан Төрмөнхийн ДҮГЭРДОРЖ

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, Аймгийн ҮБХ-ны дэргэдэх “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу Мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР, Отгон сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, АБТДС-ийн оюутан Төрмөнхийн БЭГЗСҮРЭН нар шалгаран үлдэв.

Нэгийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр /Түдэвтэй/ – з.б Г.Ган-Эрдэнэ /4-р сургууль/
2. а.з Х.Нямдорж /ОУХМ/ – з.б Ш.Дашзэвэг  /4-р сургууль/
3. а.з М.Батбаяр /Алдархаан/ – з.б Ш.Бямбацогт /МСҮТ/
4. а.н Г.Сүхбаатар /Завханмандал/ – з.б З.Юнрэн /4-р сургууль/
5. а.н П.Баярсайхан /ШШГА/ – з.б М.Буд-Эрдэнэ /МСҮТ/
6. а.н Н.Мөнхтөр /Эрдэнэхайрхан/ – з.б Э.Санжаасүрэн /ЧЭЦС/
7. с.з Б.Батцоож /ОБХ/ – з.б Батцэнгэл /Завхан сургууль/
8. с.з Э.Мөнхбат /Цагаанхайрхан/ – з.б А.Өсөхбаяр /ЧЭЦС/
9. с.з П.Баттулга /Нөмрөг/ – з.б Дүгэр /ЗХ-ний 325-р анги/
10. с.з Г.Анхбаяр /Цэцэн-Уул/ – з.б Н.Адьяатөмөр /Алдархаан/
11. с.з Я.Ишжамц /ОБХ/ – з.б Балжинням /ЗХ-ний 325-р анги/
12. с.з Л.Түмэнбаатар /Алдархаан/ – з.б Э.Сэр-Од /Эрдэнэхайрхан/
13. с.з Т.Бэгзсүрэн /Отгон/ – з.б Б.Мөнгөншагай /Цагаанхайрхан/
14. с.з Ш.Чинтулга /Алдархаан/ – з.б Г.Буянтогтох /Шилүүстэй/
15. с.з Т.Дүгэрдорж /Отгон/ – с.н Пүрэвдорж /Цагаанхайрхан/
16. с.х Б.Мөнхбаасан /ЗХ-ний 325-р анги/ – с.н Ц.Нэргүй /БТСГ/  

Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.н Ц.Нэргүй
2. а.з Х.Нямдорж – с.з Т.Дүгэрдорж
3. а.з М.Батбаяр – с.з Ш.Чинтулга
4. а.н Г.Сүхбаатар с.з Т.Бэгзсүрэн
5. а.н П.Баярсайхан – с.з Л.Түмэнбаатар
6. а.н Н.Мөнхтөр – с.з Я.Ишжамц
7. с.з Б.Батцоож – с.з Г.Анхбаяр
8. с.з Э.Мөнхбат – с.з П.Баттулга

Гурвын  даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анхбаяр
2. а.н П.Баярсайхан – с.з Ш.Чинтулга
3. с.з П.Баттулга – с.з Т.Дүгэрдорж
4. с.з Я.Ишжамц с.з Т.Бэгзсүрэн

Дөрвийн даваа:        
1. а.х.а Т.Баттөмөр с.з Т.Дүгэрдорж
2. а.н П.Баярсайхан – с.з Т.Бэгзсүрэн

Тавын даваа:
1. а.н П.Баярсайхан – с.з Т.Дүгэрдорж 
ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН:

4 насны ангилалд шилдэг 32 бөх тэргүүн байрын төлөө өрсөлдөв.

10-12 насны ангилалд:
Түрүү: Алдархаан сумын дунд сургуулийн сурагч Цэрэндагвын НЯМГЭРЭЛ
Үзүүр: Чандмань-Эрдэнэ ЦС-ийн сурагч Наранбаатарын ДАГВАДОРЖ

Их шөвөгт: Жавхлант ЦС-ийн сурагч Дамчаабадгарын ПҮРЭВЗАГД., Дэвшил сургуулийн сурагч Баярмагнайн МӨНХБАТ нар шалгаран барилдав.

13-14 насны ангилалд:
Түрүү: Идэр сумын дунд сургуулийн сурагч Элбэгбаярын ИДЭРМӨНХ
Үзүүр: Жавхлант ЦС-ийн сурагч Батаагийн МЯГМАРЖАВ

Их шөвөгт: Жавхлант ЦС-ийн сурагч Ууганбаярын НЯМБАЯР., Чандмань-Эрдэнэ ЦС-ийн сурагч Батбаярын ТӨРТУЛГА нар шалгаран барилдав.

15-16 насны ангилалд:
Түрүү: Чандмань-Эрдэнэ ЦС-ийн сурагч Эрдэнийн САНЖААСҮРЭН
Үзүүр: IV сургуулийн сурагч Содбилэгийн БАТ-ЭРДЭНЭ

Их шөвөгт: МСҮТ-ийн бөх Батхуягийн НАМБАРДАГЖИН., IV сургуулийн сурагч Мягмаржавын ЛХАГВАЖАРГАЛ нар шалгаран барилдав.

17-18 насны ангилалд:
Түрүү: Чандмань-Эрдэнэ ЦС-ийн сурагч Адьяажавын ӨСӨХБАЯР
Үзүүр: МСҮТ-ийн бөх Мөнхжингийн БУД-ЭРДЭНЭ

Их шөвөгт: IV сургуулийн сурагч Зоригоогийн ЮНРЭН., Алдархаан сумын харьяат, МСҮТ-ийн бөх Шагдарсүрэнгийн БЯМБАЦОГТ нар шалгаран барилдав.
  Мэдээлсэн: Завхан аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

1 comment:

  1. Zavkhan2/08/2013

    shan barildaan boljee. Bayarlalaa Miigaa. shan shineleerei hu.

    ReplyDelete