Monday, November 12, 2012

Начин цолны хүндэтгэлийн барилдаанд а.а Н.Батсуурь түрүүллээ

“Ситико Аудит” ХХК-ийн 15 жил, “Бизкон Аудит” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан Монгол улсын начин цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2012.11.11/ болж өнгөрлөө. 

Барилдаанд у.з Д.Баасандорж, Б.Соронзонболд, у.х Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Э.Энхбат, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Химон констракшн” ХХК-ийн бөх а.а Намсрайжавын БАТСУУРЬ

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р ангийн бөх у.з Дашзэвэгийн БААСАНДОРЖ

Их шөвөгт: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, UFCгруппын бөх өсөх идэр начин Эрдэнэбилэгийн ЭНХБАТ., Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Их Монголын хүчтэнбөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх у.н Пүрэвдоржийн ГАНХҮҮ нар шалгаран үлдэв. 
         
Дөрвийн даваа:
1. у.з Д.Баасандорж – а.х Ц.Бямба-Очир
2. у.з Б.Соронзонболд – а.з Л.Батзориг
3. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.з Б.Бадамсүрэн
4. у.н М.Жамъянпүрэв – а.а Ж.Наранбаатар
5. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Ч.Батчулуун
6. у.н Ж.Отгонбаяр – а.а Н.Батсуурь
7. у.н Э.Энхбат – а.а Л.Цэрэнтогтох
8. у.н Б.Гончигдамба – а.а Л.Лха-Очир
9. у.н Ду.Батбаяр – у.н Б.Пүрэвсайхан
10. у.н Б.Насандэлгэр – у.н Ц.Одбаяр
11. у.н П.Ганхүү – у.н Б.Амарзаяа
12. у.н Н.Батзаяа – у.н А.Батмөнх
13. у.н Ч.Баянмөнх – у.н Б.Сангисүрэн
14. у.н Б.Батмөнх – у.н С.Багахүү

Тавын даваа:
1. у.з Д.Баасандорж – у.н Ц.Лхагвасүрэн
2. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Н.Батзаяа
3. у.н М.Жамъянпүрэв – у.н П.Ганхүү
4. у.н Э.Энхбат – а.з Л.Батзориг
5. у.н Б.Гончигдамба у.н Ц.Одбаяр
6. у.н Б.Батмөнх – а.а Н.Батсуурь
7. у.н Б.Сангисүрэн – у.н Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа:
1. у.з Д.Баасандорж Гоц мөргөв
2. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н П.Ганхүү
3. у.н Э.Энхбат – у.н Б.Сангисүрэн
4. у.н Б.Гончигдамба – а.а Н.Батсуурь

Долоогийн даваа:
1. у.з Д.Баасандорж – у.н П.Ганхүү
2. у.н Э.Энхбат – а.а Н.Батсуурь

Наймын даваа:
1. у.з Д.Баасандорж – а.а Н.Батсуурь

1 comment: