Sunday, August 12, 2012

Төгсцогт Олимпийн наадмын дэд аварга боллоо...

МУГТ Нямбаярын Төгсцогт: Олимпийн наадмын Аваргын төлөөх тоглолтонд Кубын тамирчин, Пан Америкийн аварга Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7)-оор хожигдож, Олимпийн наадмын дэд аварга боллоо.

Ингэснээр манай тамирчин “Лондон-2012” ХХХ наадмын боксын рингнээ 52кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж, ДАШТ-ний мөнгөн медалиа Олимпийн наадмын мөнгөн медалиар ихэрлүүлсэн нэгэн гайхамшигт амжилтыг бүтээж чадлаа...

Нас залуу, Наадам олон байна аа... ИРЭЭДҮЙД ИЛҮҮ ИХ АМЖИЛТ...
1. Robeisy Ramirez Carrazana /20/12/1993 – CIENFUEGOS/ (CUB)
2. Tugstsogt Nyambayar /23/06/1992 – Ulaanbaatar/ (MGL) 
3. Michael Conlan /19/11/1991/ (IRL)                                     
3. Misha Aloian /23/08/1988/ (RUS)

3 comments:

  1. МУГТ Н.ТӨГСЦОГТ:

    1-Р ТОЙРОГТ: Азербайжаны тамирчин Элвин Мамишзада /Elvin Mamishzada/-тай учраа таарч 18:11 (4-5, 7-3, 7-3)-аар.,

    2-Р ТОЙРОГТ: Бээжингийн Олимпийн хүрэл, 2007 оны ДАШТ-ний хүрэл, Европын АШТ-ний хошой хүрэл медальт Италийн боксчин Винчензо Пикарди /Vincenzo Picardi/-г 17-16 (4-6, 6-4, 7-6)-оор.,

    ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ: Узбекистаны тамирчин Ясурбек Латипов /Jasurbek Latipov/-ыг 15:10 (4-5, 5-3, 6-2)-аар.,

    МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ: Бакугийн ДАШТ /2011/-ний аварга, Миланы ДАШТ /2009/-ний хүрэл, Европын АШТ-ний аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан /Misha Aloian/-ыг 15-11 (6-4, 5-4, 4-3)-аар тус тус хожсон.

    ReplyDelete
  2. Anonymous8/12/2012

    Алтын төлөө сайн тоглолоо... Гэвч болсонгүй ээ...

    ReplyDelete
  3. Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон Лондоны зуны олимпийн XXX наадамд оролцсон Монголын баг тамирчдыг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон Олимпт оролцсон баг тамирчид, дасгалжуулагчид, үе үеийн спортын алдартнууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

    Ёслолын ажиллагааны эхэнд Олимпийн баг тамирчдын ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Лондоны олимпийн наадамд мандуулсан Төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгч олимпийн амжилтын талаар илтгэв.

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав. Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн урамшууллыг тус тус сар бүр олгох тухай, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгож байхаар заасан байна. Энэхүү мөнгөн урамшууллыг ирэх 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхлэхээр болсон бөгөөд олимп, дэлхийн аваргаас авсан медаль бүрийн тоогоор тамирчид маань урамшууллаа авах боллоо.

    ReplyDelete