Tuesday, August 07, 2012

МУГТ Төгсцогт мөнгөн медалийн төлөө тоглоно...

“Лондон-2012” зуны Олимпийн ХХХ наадмын рингнээ 52кг-ын жинд тулалдаж буй Азийн хүүхдийн наадам /2008/-ын хүрэл, Азийн АШТ /2009/-ний хүрэл, Миланы ДАШТ /2009/-ний мөнгөн медальт МУГТ Нямбаярын Төгсцогт Узбекистаны тамирчин Ясурбек Латипов /Jasurbek Latipov/-ыг 15:10 (4-5, 5-3, 6-2)-аар хожиж, хүрэл медалийн болзол ханган, улмаар мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ авлаа...

Түүний дараагийн учраа нь Бакугийн ДАШТ /2011/-ний аварга, Миланы ДАШТ /2009/-ний хүрэл, Европын АШТ-ний аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан /Misha Aloian/ бөгөөд манай тамирчинд Миланы дэлхийн аваргаар хожигдож байсан билээ...
Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар 8-р сарын 10-ны 20.30 буюу манай цагаар 11-ний 03.30-д болно...

2 comments:

  1. Монголын Тамирчдын яруу Алдар, Гайхамшигт амжилт үргэлжилсээр...

    ReplyDelete
  2. Төмөр замын наадамд у.а Г.Эрхэмбаяр түрүүлэв

    Монгол улсад Төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 74 жил, УБТЗ үүсэн байгуулагдсаны 63 жилийн ой, Төмөр замын мэргэжлийн баяр зориулсан баяр наадам өнгөрсөн бямба гарагт уламжлал ёсоороо Хонхорт боллоо.

    Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат "Завхан" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХКний Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай" группийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Төмөр замын II анги "Хөхий хан" ХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар нар шалгарч үлдэв.

    Гурвын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Д.Энхбаяр а.н
    2. Ч.Санжаадамба у.з - Т.Шинэзориг а.н
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Дэлгэрсайхан а.а
    4. Б.Гончигдамба у.н - Н.Нямдорж с.з
    5. Ч.Баянмөнх у.н - Б.Эрдэнэбаяр а.з
    6. Р.Пүрэвдагва у.н - И.Батсайхан а.з
    7. А.Сүмбээ а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    8. С.Ерөөлт а.а - Б.Болдбаатар а.з

    Дөрвийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Эрдэнэбаяр а.з
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Болдбаатар а.з
    4. Б.Гончигдамба у.н - Р.Пүрэвдагва у.н

    Тавын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Болдбаатар а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Гончигдамба у.н

    Зургаагийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Гончигдамба у.н

    ReplyDelete