Saturday, May 26, 2012

“Аваргуудын баяр”-т у.х Содномдорж түрүүлэв

Монгол улсад иргэний агаарын тээвэр үүссэний 87 жил, Нисэх хүчний өдөрт зориулсан Монгол улсын Аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өнгөрөгч баасан гараг /2012.05.25/-т болж өнгөрлөө. 

Анхны барилдаан 1996 онд зохиогдож у.ав О.Балжинням түрүүлэн, у.г П.Сүхбат үзүүрлэж байсан түүхтэй.
2008 /05.24/ онд у.х Т.Мөнгөнцоож түрүүлж, а.н Ч.Санжаадамба /у.з/ үзүүрлэн, у.з Д.Рагчаа, а.з С.Мөнхбат /у.ав/ нар их шөвөгт., 2010 /05.28/ онд ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлж, у.н И.Ёндонсамбуу үзүүрлэн, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/, у.н Б.Бадамдорж нар их шөвөгт., 2011 /05.27/ онд у.ар Х.Мөнхбаатар түрүүлж, у.х С.Мөнхбат /у.ав/ үзүүрлэн, у.з Д.Рагчаа, у.з Б.Соронзонболд нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан байна.

Харин өнөө жилийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, у.з Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй хүчит 208 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх у.х Цэдэвийн СОДНОМДОРЖ
 
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд” группын бөх у.х Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0166-р анги, “Газар холдинг” ХХК-ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – а.н Б.Тайван
2. у.з Б.Соронзонболд – а.х Б.Батжаргал
3. у.х Л.Пүрэвжав а.х Н.Батсайхан
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.з П.Мөнхбат
5. у.х Ц.Содномдорж – а.а Г.Батням
6. у.х Ө.Даваабаатар – а.а Ц.Чимэддорж
7. у.н Ш.Уламбаяр – а.а Н.Ганзориг
8. у.н Ж.Отгонбаяр – а.а Б.Баатарцол
9. у.н Д.Лхагвадорж – а.х.а О.Гантулга
10. у.н Н.Бүрэнбаатар – а.а Х.Мэндбаяр
11. у.н Л.Гантулга – а.х.а Б.Одгэрэл
12. у.н Э.Энхбат – у.н Б.Гончигдамба
13. у.н Б.Заяамандах у.н Б.Батмөнх

Тавын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – Гоц мөргөв
2. у.з Б.Соронзонболд – а.а Б.Баатарцол
3. у.х Л.Пүрэвжав – у.н Н.Бүрэнбаатар
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х.а Б.Одгэрэл
5. у.х Ц.Содномдорж – а.а Н.Ганзориг
6. у.х Ө.Даваабаатар – у.н Б.Гончигдамба
7. у.н Д.Лхагвадорж у.н Б.Батмөнх

Зургаагийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Н.Бүрэнбаатар
2. у.з Б.Соронзонболд – Гоц мөргөв
3. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Б.Батмөнх
4. у.х Ц.Содномдорж – у.н Б.Гончигдамба

Долоогийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.х Т.Өсөх-Ирээдүй
2. у.з Б.Соронзонболд – у.х Ц.Содномдорж

Наймын даваа:
1. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.х Ц.Содномдорж

1 comment:

  1. “АВАРГУУДЫН БАЯР”-ын БАРИЛДААНЫ ТОВЧООН

    1996 онд 240 бөх барилдаж у.ав О.Балжинням у.з П.Сүхбат
    1997 он 256 бөх д.а Б.Бат-Эрдэнэ у.з Ц.Баярсайхан
    1998 он 208 бөх у.ав О.Балжинням у.арс Д.Мөнх-Эрдэнэ
    1999 он 128 бөх у.з Б.Гантогтох у.арс Д.Мөнх-Эрдэнэ
    2000 он барилдаан болоогүй
    2001 он 128 у.з Г.Өсөхбаяр д.а Б.Бат-Эрдэнэ
    2002 он 128 у.ав А.Сүхбат у.з Д.Сумъяабазар
    2003 онд барилдаан болоогүй өнжсөн
    2004 он 128 у.н Л.Наранбаатар у.н Д.Рагчаа
    2005 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Рагчаа
    2006 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Азжаргал
    2007 он 128 дал.ав Г.Өсөхбаяр у.ав Д.Сумъяабазар
    2008 он 128 у.х Т.Мөнгөнцоож ц.а Ч.Санжаадамба
    2009 онд барилдаан болоогүй өнжсөн
    2010 он 128 ц.а Ч.Санжаадамба у.н И.Ёндонсамбуу
    2011 он 128 у.арс Х.Мөнхбаатар у.х С.Мөнхбат

    ReplyDelete