“Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2011-2012 оны гурав дахь нь болох “Сонгинохайрханы хишиг барилдаан-5” /2012.04.08/ амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэхүү барилдааныг “Монос” групп ивээн тэтгэн явуулдаг билээ.
2008 он /06.07/-ы анхны барилдаанд у.ар Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэн, у.н Ж.Бат-Эрдэнэ /у.г/, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ нар шөвгөрсөн., 2009 он /04.11/-ы 2 дахь барилдаанд а.х.а Ц.Содномдорж /у.х/ түрүүлж, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ үзүүрлэн, у.г И.Доржсамбуу, у.х Л.Пүрэвжав нар шөвгөрсөн., 2010 он /04.10/-ы 3 дахь барилдаанд у.н Ц.Содномдорж /у.х/ дахин түрүүлж, у.г Н.Ганбаатар мөн хоёр дахь удаагаа үзүүрлэн, у.н Д.Лхагвадорж, а.а С.Батсуурь /у.н/ нар шөвгөрсөн., 2011 он /04.11/-ы 4 дэх барилдаанд у.х Д.Баасандорж /у.з/, у.з М.Өсөхбаяр үзүүрлэн, а.а Ж.Амартүвшин, а.а Ш.Жаргалсайхан /у.н/ нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан байна.
Харин өнөө жилийн 5 дахь удаагийн барилдаанд у.ар Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр, у.г М.Баяржавхлан, у.з Д.Баасандорж, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Д.Батболд, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав /у.ар-2, у.г-1, у.з-2, у.х-9, у.н-19, а.а-27, а.з-11, а.х-9, а.н-52, с.з-124/ нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 330-р анги, “Ноёд” группын у.ар бөх Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, АПУ компанийн бөх у.ар Доржпаламын ГАНХУЯГ
Их шөвөгт: Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ТЕГ-ын Эрч СХ-ны бөх у.г Махгалын Баяржавхлан, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хичлин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Хасвуу” группын бөх у.з Дашзэвэгийн БААСАНДОРЖ нар шалгаран үлдэв.
Гурвын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.н Ц.Адъяа
2. у.ар Г.Эрхэмбаяр – а.а М.Баярсайхан
3. у.г М.Баяржавхлан – а.а С.Ариунбилэг
4. у.з Д.Баасандорж – у.н Д.Пэрэнлэйдорж
5. у.з Б.Соронзонболд – а.а Ш.Дарханбат
6. у.х Л.Пүрэвжав – а.а Б.Бат-Эрдэнэ
7. у.х Т.Мөнгөнцоож – а.х Г.Баасандорж
8. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Ж.Сүхбат
9. у.х Т.Амартүвшин – а.х Б.Ганбаатар
10. у.х Д.Батболд – а.а Ч.Баасанбат
11. у.х Ц.Содномдорж – а.н Б.Зоригтбаатар
12. у.х Э.Батбаатар – а.н Т.Сайханжаргал
13. у.х Ө.Бат-Орших – а.н Б.Уртбаяр
14. у.х А.Бямбажав – а.а Ч.Булганхүү
15. у.н Ш.Уламбаяр – а.н Д.Ихтамир
16. у.н У.Балжинням – а.а А.Саруулсайхан
17. у.н Б.Бадам-Очир – а.а Ба.Батжаргал
18. у.н Н.Бүрэнбаатар – а.з Б.Буянмөнх
19. у.н Ж.Гансүх – а.а Д.Цэрэндаваа
20. у.н Ду.Батбаяр – а.а Г.Батням
21. у.н Ж.Алтансүх – а.а Б.Баатарцол
22. у.н Д.Цогзолдорж – а.а Б.Отгонбаатар
23. у.н Б.Баянжаргал – а.а Г.Ганням
24. у.н Б.Насандэлгэр – а.а Г.Ганцоож
25. у.н Л.Гантулга – а.н Т.Ядамсүрэн
26. у.н Ш.Тогтохбаяр – а.а Ж.Мөнгөн
27. у.н Н.Батзаяа – а.з П.Мөнхбат
28. у.н Ч.Баянмөнх – а.з Б.Сугаржаргал
29. у.н С.Багахүү – а.а Б.Ганхуяг
30. у.н Б.Батмөнх – а.з Б.Бадамсүрэн
31. у.н Ц.Одбаяр – а.а Б.Батдорж
32. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Ш.Шинэбаяр
Дөрвийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.н Т.Ядамсүрэн
2. у.ар Г.Эрхэмбаяр – а.з Б.Сугаржаргал
3. у.г М.Баяржавхлан – а.з П.Мөнхбат
4. у.з Д.Баасандорж – а.а Г.Ганцоож
5. у.з Б.Соронзонболд – а.а А.Саруулсайхан
6. у.х Л.Пүрэвжав – а.а Г.Ганням
7. у.х Т.Мөнгөнцоож – а.а Д.Цэрэндаваа
8. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Баатарцол
9. у.х Т.Амартүвшин – а.а Ба.Батжаргал
10. у.х Д.Батболд – а.х.а Ш.Мөнгөнбаатар
11. у.х Ц.Содномдорж – у.н Ц.Одбаяр
12. у.х Э.Батбаатар – у.н С.Багахүү
13. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Батмөнх
14. у.х А.Бямбажав – у.н Ш.Тогтохбаяр
15. у.н Ш.Уламбаяр – у.н Д.Цогзолдорж
16. у.н Н.Бүрэнбаатар – у.н Ду.Батбаяр
Тавын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.а Ба.Батжаргал
2. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Б.Баатарцол
3. у.г М.Баяржавхлан – у.н Ш.Тогтохбаяр
4. у.з Д.Баасандорж – у.х Т.Мөнгөнцоож
5. у.з Б.Соронзонболд – у.н С.Багахүү
6. у.х Л.Пүрэвжав – у.н Ш.Уламбаяр
7. у.х Ө.Бат-Орших – у.н Ц.Одбаяр
8. у.н Ду.Батбаяр – а.х.а Ш.Мөнгөнбаатар
/“Уран барилдаан”-ы тусгай шагналыг Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Бес богда бүргэд” бөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх а.а Батчулууны Баатарцолд олгов/
Зургаагийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – у.х Л.Пүрэвжав
2. у.ар Г.Эрхэмбаяр – у.з Б.Соронзонболд
3. у.г М.Баяржавхлан – а.х.а Ш.Мөнгөнбаатар
4. у.з Д.Баасандорж – у.х Ө.Бат-Орших
Долоогийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – у.г М.Баяржавхлан2. у.ар Г.Эрхэмбаяр – у.з Д.Баасандорж
This comment has been removed by the author.
ReplyDeleteОйрд ер нет орсонгүй дээ...
ReplyDeletehttp://www.unen.mn/content/9688.shtml?alias=local
ReplyDelete