Wednesday, April 11, 2012

Заан цолтны хүндэтгэлийн барилдаанд у.з Рагчаа түрүүлэв

Монгол улсын ЗААН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2012.03.25/ болж өнгөрлөө. Өнөө жилийн 9 дэх удаагийн барилдаанд у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар нарын тэргүүтэй хүчит 208 бөх зодоглов.

Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд у.з Ч.Адъяа, Ц.Санжаа, Д.Амгаа, Ч.Гочоосүрэн, Д.Лхагвасүрэн, Д.Мягмар, Д.Хишигдорж, Ц.Баярсайхан, Ж.Ганболд, С.Хүрэлбаатар, Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж нарын ЗААН-ууд хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн байна.

Заан цолтны хүндэтгэлийн барилдааныг 1997 онд анхлан зохион байгуулж 3 өдөр 3 цуврал барилдаан болсон бөгөөд эхний өдөр 96 бөх барилдахад Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ Д.Цэнд-Аюуш түрүүлэн, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат у.з Г.Өсөхбөяр /даян.а/ үзүүрлэж байв. Харин 2, 3 дахь өдрийн барилдаанд тус бүр хүчит 64 бөх зодоглосон бөгөөд 2 дахь өдөр нь у.з Д.Сумъяабазар /у.ав/ түрүүлэн, у.з Д.Хишигдорж үзүүрлэж, сүүлийн өдөр нь у.з Г.Өсөхбаяр /даян.а/ түрүүлэн, у.з Д.Цэнд-Аюуш үзүүрлэж байсан түүхтэй.

Энэхүү барилдаан нь 2 жил тутам Эрэдэнэт хотноо болдог бол, өнжсөн жилээ Улаанбаатар хотноо МБӨ-нд зохион байгуулагддаг болоод байгаа билээ.

Өнгөрсөн жилийн барилдаанд а.з Т.Баасанхүү түрүүлж, у.з Ц.Мягмарсүрэн үзүүрлэн, у.з М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар нар шөвгөрч байсан бол, өнөө жилийн барилдаанд:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх у.з Дамбийн РАГЧАА

Үзүүр: Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0131-р анги, “Алтай констракшн” ХХК-ийн бөх у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ

Их шөвөгт: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Стройка” группын бөх а.а Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, Хан хэнтийн аварга” бөхийн дэвжээний бөх а.а Гүрзулын ГАНЦООЖ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.н Я.Алтантулга

2. у.з Д.Рагчаа – а.н М.Гансүх

3. у.х Т.Амартүвшин – а.н Х.Гантулга

4. у.х Д.Батболд – а.н Ж.Сапар

5. у.х Э.Батбаатар – а.н П.Батсүх

6. у.н Ду.Батбаяр – а.х Ц.Бямба-Очир

7. у.н Д.Лхагвадорж – а.х Н.Батсайхан

8. у.н Б.Насандэлгэр – а.з Б.Сугаржаргал

9. а.х.а А.Алтанхуяг – а.з Т.Баасанхүү

10. а.а Ж.Амартүвшин – а.з Д.Амаржаргал

11. а.а О.Баярхүү – а.а Г.Ганцоож

12. а.а Б.Пүрэвсайхан – а.а С.Ариунбилэг

13. а.а Б.Батдорж – а.а Б.Отгонбаатар

Тавын даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – Гоц мөргөв

2. у.з Д.Рагчаа – у.х Э.Батбаатар

3. у.х Т.Амартүвшин а.а Г.Ганцоож

4. у.х Д.Батболд – а.а Б.Отгонбаатар

5. у.н Ду.Батбаяр а.з Б.Сугаржаргал

6. у.н Д.Лхагвадорж – а.з Д.Амаржаргал

7. а.х.а А.Алтанхуяг а.а Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.х Д.Батболд

2. у.з Д.Рагчаа – Гоц мөргөв

3. у.н Ду.Батбаяр а.а Г.Ганцоож

4. у.н Д.Лхагвадорж а.а Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Г.Ганцоож

2. у.з Д.Рагчаа – а.а Б.Пүрэвсайхан

Наймын даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ у.з Д.Рагчаа

МҮБХ-ны урилгаар ӨМӨЗО-ны бөхчүүд, төлөөлөгчид ирсэн бөгөөд, гурвын давааны дараагаар ӨМӨЗО-ны дөрвөн бөх, манай 12 бөх, нийт 16 бөхийн барилдаан боллоо. Эдгээр бөхчүүд нь ӨМӨЗО-ны үзэмчин бөхөөр барилдсанаас:

ӨМӨЗО-ны алдарт босоо аварга Баярбаатар түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх а.а Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Нэгийн даваа:

1. Баярбаатар ӨМӨЗО – а.з Б.Сугаржаргал

2. у.х Э.Батбаатар – а.н А.Хосбаяр

3. Батзаяа ӨМӨЗО – а.з Т.Баасанхүү

4. а.а Б.Батдорж – а.а Б.Отгонбаатар

5. Батжаргал ӨМӨЗО – а.а Б.Пүрэвсайхан

6. а.а Б.Энхбаатар – а.х Б.Өнөржаргал

7. а.а Ж.Сүхбат – а.х Н.Батсайхан

8. Төмөрөө ӨМӨЗО – а.а Ж.Мөнгөн

Хоёрын даваа:

1. у.х Э.Батбаатар - Баярбаатар ӨМӨЗО

2. Батзаяа ӨМӨЗО – а.а Б.Батдорж

3. Төмөрөө ӨМӨЗО – а.х Н.Батсайхан

4. а.а Б.Пүрэвсайхан – а.х Б.Өнөржаргал

Гурвын даваа:

1. Баярбаатар ӨМӨЗО – а.а Б.Батдорж

2. а.а Б.Пүрэвсайхан – а.х Н.Батсайхан

Дөрвийн даваа:

1. Баярбаатар ӨМӨЗО – а.а Б.Пүрэвсайхан

1 comment:

  1. Ойрд ер нет орсонгүй дээ...

    ReplyDelete